Ундрал хүүдээ хөөрхөн дүү нар төрүүлж өгнө

2009/10/22
Share |
Хүмүүс: Ч Ундрал | 
Ундрал хүүдээ хөөрхөн дүү нар төрүүлж өгнө

Жүжигчин, дуучин, хөтлөгч,Ундралыг монголын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг хэмээн фэнүүд нь үнэлдэг юм билээ. Бяцхан биендээ баймгүй хөдөлмөрч  бүсгүй бусдыг бодвол эрчүүдтэй холбогдож, төдий л их хэл аманд өртдөггүй байсан нь олон жил үерхсэн “Hero entertaiment”-ийн захиралтай холбоотой. Багагүй хугацаанд хамт амьдарсан уран бүтээлчдийн гэр бүл энэ жил хүүтэй болсон. Харин телевизийн ажил, тайз дэлгэцийн уран бүтээл дээрээс нь хоббигоороо дуулж бүжиглэн явдаг байсан Ундрал хүүгээ төрүүлснээс хойш ажилаасаа хөндийрч байгаа нь анзаарагдах болов. Хэдийгээр том уран бүтээлийн хоёдугаар ангид нялх биетэй байхдаа зориглон тоглосон ч түүнээс хойш ажил гэхээсээ илүүтэйгээр энд тэнд үр хүүхэдтэй болсон эх хүний жаргалын тухай л гайхуулан ярьж явдаг болсон байна билээ. Ямар сайндаа л нэгэн ярилцлагандаа "хүүдээ хөөрхөн дүү нар зөндөө төрүүлж өгнө" гэсэн байхыг уншсан фэнүүд нь уран бүтээл ч ингээд “будаа болдог байж ээ” гэж байгаа дуулдсан. Хорь хол гарсан бүсгүй хорин жилийн дараа таван хүүхэдтэй болчихсон байхаа төсөөлж байгааг бодоход уран бүтээлээ нэг хэсэгтээ орхисон бололтой дог оо

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.