Нагац дүү маань сураггүй болоод 18 жил өнгөрлөө. Энэ хооронд эцэг эх нь амьдын тамд унасан даа

2009/10/22
Share |
Хүмүүс:
Нагац дүү маань сураггүй болоод 18 жил өнгөрлөө. Энэ хооронд эцэг эх нь амьдын тамд унасан даа

“Сайн байна уу?  ээж, аав хоёр минь. Та хоёрын бие тэнхээ сайн биз дээ. Ойрын үед та хоёрыг хүндээр өвдчихлөө гэж шөнө бүр зүүдлэх боллоо. Арга буюу хүү нь захидал бичиж сууна. Ээж ээ, таны нуруу зүгээр үү. Миний явуулсан эмийг ууж байгаа биз дээ. Бид сайн. Сайхан амьдрахын тулд харийн нутагт ажиллаад л байна. Ирсэн үеэ бодвол хөөрхөн тохижсон. Та хоёртоо хэрэгтэй болов уу гээд жаахан хэрэгцээний юм явууллаа.. …Хоёр буурайдаа хайртай шүү хүү нь. Гуч гарсан том залуу ч гэсэн та хоёрыгоо санах л юм байна шүү дээ. Удахгүй хүү нь очно оо. Надад  санаа бүү зовоорой. Түр баяртай” Москва хотоос хүү Я.Эрдэнээгээс чинь. 1994 оны нэгдүгээр сар.

Энэ бол Я.Эрдэнээгээс ирсэн хамгийн сүүлчийн захидал. Тэрээр 1991 онд ОХУ-ын Москва хот руу эхнэр, охины хамт ажиллаж, амьдрахаар зорьсон бөгөөд тэнд очсоноосоо хойш гурван жилийн дараа ор сураггүй алга болжээ.

Эхнэрдээ “Хөгшин нь Эрхүү ороод ирье” гээд гарсан залуу гэртээ ирэлгүй 18 жил болсон байна. Эхнэр нь ОХУ-ын цагдаад бүртгүүлэн эрэн сурвалжилсан ч олдсонгүй тул хоёр жилийн дараа охиноо дагуулан Монголдоо иржээ. Харин энэ хугацаанд Я.Эрдэнээгийн ээж, аав нь хүүгээ цөхөртлөө хүлээж, насан эцэслэсэн гэдэг. Тэд ч ёстой тэртээ, тоос гарвал хүүгээ хэмээн харуулдаж, гадаа хүн дуугарвал ирчихлээ гэж баярлаж, сэтгэлийн зовлон амссан гэдгийг ах дүүс нь ярьдаг юм билээ. Амьдрал гэдэг алхам тутамдаа хүлээлт. Хүүгээ хэзээ ирэхийг хүлээж суусан эцэг, эх ямар их сэтгэлийн там эдлээ бол. Энэ талаар Я.Эрдэнээгийн нагац ах Ч.Ээнзэндагва гуайтай ярилцлаа.

-Таны дүү ОХУ-ын Москва хотод ажиллахаар яваад сураггүй 18 жил болж байгаа тухай сонслоо. Та зээ дүүгийнхээ талаар яриач?
- 1990-ээд оны үед буюу зах зээлд шилжих үед эгчийн маань том хүү Эрдэнээ Москва хот руу гэр бүлээрээ явсан юм. Тэр тухайн үедээ ганзагын наймаа эрхэлдэг байсан л даа. Москвад очоод удалгүй гурван өрөө байр авч амьдрал нь жигдэрсэн. Гэтэл очсоноосоо хойш гурван жилийн дараа ор сураггүй алга болчихсон. Одоо алга болоод 18 жил болж байна уу даа. Энэ хугацаанд түүний сургийг гаргахаар цагдаагийн байгууллагаас өчнөөн шүүлээ. Олдохгүй юм. Ээж, аав нь амьсгал хураатлаа “Хүрч ирээсэй” гэж амьдын там эдэлсэн дээ, хөөрхий.

-Я.Эрдэнээ гэр бүлтэйгээ Москвад очсон гэж байна. Эхнэр нь энэ талаар юу гэдэг юм бол?
-Эхнэртээ “Хөгшин нь Эрхүү хот ороод ирье” гээд нэг өглөө гэрээсээ гараад тэр чигтээ ирээгүй гэнэ лээ. Би дүүгийнхээ сүүлд ханилсан тэр эхнэрийг нь сайн танихгүй л дээ. Тэр эмэгтэй талийгч ээжид нь л тэгж хэлсэн байсан юм. Эхнэр нь хоёр жил хүлээгээд гэртээ ирэхгүй болохоор нь охиноо дагуулаад Монголдоо ирчихсэн. Тухайн үедээ ОХУ-ын цагдаад хэлж, эрэн сурвалжлуулсан ч олдоогүй юм гэсэн. Дүү маань Монголдоо байхдаа Долгорсүрэн гэдэг эмэгтэйтэй ханилж хоёр сайхан хүүтэй болсон. Тэднийг Э.Хонгороо, Э.Халиунаа гэдэг. Түүний дараагаар дахиад Туул гэдэг эмэгтэйтэй ханилж төд удалгүй Москваг зорьсон нь тэр. Анхны эхнэрээс нь гарсан хүүхдүүд нь одоо 20 гарчихсан том залуучууд болсон. Тэдний ээж нь Багануур дүүрэгт наймаа хийдэг. Харин сүүлд ханилсан Туул гэдэг эмэгтэй нь нөхрөө цөхөртлөө хүлээгээд ирэхгүй болохоор нь Монголдоо эргэж ирсэн юм. Тэдний дундаас нэг охин төрсөн. Туул  одоо хүнтэй сууж амьдралаа зохиосон байна лээ.

-Түүнийг хэн нэгэн хөнөөчихсөн байж болох шүү дээ?
-Бидэнд амьд юм шиг санагддаг юм. Танай сонины өнгөрсөн долоо хоногийн баасан гаригын дугаарт  “Монголын иргэн ОХУ-д хар тамхи худалдаалж байгаад саатуулагджээ” гэсэн мэдээллийг уншихад алга болсон зээ дүү маань мөн байж магадгүй юм шиг санагдлаа. Учир нь түүний талаарх олсон зарим мэдээлэлтэй энэ мэдээ  таарч байгаа юм. Тухайлбал, 1990-аад оны дундуур байна уу даа, манай нэг хамаатны залуу сургалтад суухаар ОХУ-ын Абакан хотод очсон юм. Гэтэл тэндхийн худалдааны төв дээр  Эрдэнээ явж байсан гэсэн. Тэр хүү “Энэ чинь алга болсон ах байна шүү дээ. Эрдэнэ ах аа” гээд дуудтал хамт явж байсан  залуу нь “Наад хүнээ дуудаж хэрэггүй ээ. Энэ  чинь Оросын мафид орчихсон аюултай хүн болсон гэсэн. Дуугүй орхи” гэж ятгаад уулзуулаагүй юм гэнэ лээ. Тэгэхээр дүү маань хэн нэгийн шахалтаар мафид орж хар тамхи худалдаалж болох шүү дээ. Нөгөө тохиолдол  нь манай нутгийн хүн түүнийг Тувад явж байсан гэж хэлж байсан. Тэр мэдээнд бас Тувад ажиллаж амьдардаг хүн энэ хэргийг үйлдсэн гэж бичсэн байна. Бас нэр нь таарч байгаа.  Тэгэхээр зээ дүү маань амьд юм байна гэсэн итгэл тээхэд хүрлээ.
 

-Монголын цагдаагийн байгууллагад мэдэгдэж байв уу?
-Мэдэгдэлгүй яахав. Хэн нэгэнд алуулаад эсвэл гэмт хэрэг үйлдчихсэн байж магадгүй гээд ЭЦГ-т бүрт-гүүлсэн. Хилийн чанадад гэмт хэрэг үйлдсэн болон амиа алдсан хүний жагсаалтад манай дүүгийн нэр байдаггүй юм.

-Дүү тань  бага байхдаа ямархуу хүүхэд байв. Одоо ойролцоогоор хэдэн настай вэ?
-Манай хүргэн ах н.Ядамсүрэнгийнх найман хүүхэдтэй. Эрдэнээ маань дээрээсээ хоёр дахь хүү байгаа юм. Тэднийх Завхан аймагт байдаг л даа. Одоо ч гэсэн дүү нар нь бүгдээрээ Завханд бий. Бага байхын их хөдөлгөөнтэй . Миний санаж байгаагаар гарын дүйтэй, техник сэтгэлгээтэй, хөдөлмөрч залуу байсан. Тараагаад тавьсан машиныг бол хурдан  гэгч нь эвлүүлээд л тавьчих нэгэн. Техник сэтгэлгээ сайтай хүү. Нас нь гэвэл одоо 50 хүрч яваа болов уу бас нуруу нь ойролцоогоор 170 см гаруй өндөр, туранхай, нүдэнд дулаахан залуу. Одоо бол өөрчлөгдсөн байлгүй. Хамгийн гол нь тэр маань хэн нэгэнд дээрэлхүүлэх тийм доожоогүй эр биш учраас амиа алдчихсан гэдэгт итгэдэггүй.

-Монголд байхдаа ямар ажил эрхэлж байсан юм бэ?
-Цэргээс халагдаж ирээд нэг байгууллагад жолоочоор ажиллаж байсан санагдаж байна. Харин эхнэр Долгорсүрэн /анхны эхнэр/ тэр үеийн УИД-т худалдагчаар ажиллаж байсан. Харин сүүлд суусан эхнэр Туул нь Толгойтод байдаг сүүний үйлдвэрт  ажиллаж байсан юм гэнэ лээ. Сүүлийн эхнэртэйгээ танилцаад наймаа эрхэлж, улмаар Москва явсан. Тэндээ очоод наймаагаа хийж хөл дээрээ тогтсон. Очсоныхоо дараа гэр рүүгээ захидал бичиж, заримдаа  ээж, аавдаа хэрэглээний юмыг нь явуулчихна. Манай хөгшин Ц.Балжинням /Я.Эрдэнээгийн нагац/ 1990-ээд оны дундуур  байна уу даа аав, ээж нь хүүгээ санаад байна гэхээр нь түүнийг авчрахаар  Москва явсан юм. Гэтэл эгчдээ “Дүү нь энд удахгүй ээ. Гурван сарын дараагаас л Монголдоо оччихно” гэж хэлсэн байсан. Энэ нь алга болохоос гурван сарын өмнө л дөө.

-Тэнд очоод ямар ажил эрхэлж байсан юм бол?
-Манай хөгшинд л “Дүү нь Польшоос машин оруулж ирж зардаг” гэж хэлсэн байсан. Тэр маань угаас гүйлгээ ухаан сайтай. Наймааны одтой хүү байгаа юм. Тэгээд л Эрхүү явлаа гэж гараад эргэж ирээгүй.

-Эрхүүд өмнө нь уддаг байсан юм болов уу?
-10 хоноод л ирдэг байсан гэж эхнэр нь хэлсэн.

-Магадгүй түүнд гэр бүлээсээ зугатах ямар нэгэн шалтгаан байсан юм болов уу. Эхнэртэйгээ таа-рамжгүй харилцаатай байж болох юм?
-Үгүй байх аа. Тэдэнд гачигдах зовлон байхгүй байсан. Гурван өрөө байр, машин тэрэгтэй.

-Найзуудаас нь түүнийг асууж үзсэн үү?
-Москва орох санхүүгийн боломж байхгүй учраас очиж асууж чадаагүй ээ. Бодвол наймаачидтай л найзалдаг байсан биз.

-Магадгүй Оросын мафид барьцаалагдсан байж болох шүү дээ?
-Миний таамаглаж байгаагаар тийм байх гэж бодох юм. Тэгээд ч хар тамхи наймаалах ажил нь очоод удаагүй хэн нэгний хийгээд байх ажил биш л болов уу. Тиймээс хар тамхи зөөж яваад саатуулагдсан тэр хүн манай дүү маань байх.

-18 жилийн туршид сураггүй алга болсон хүүгээ ирнэ хэмээн эцэг, эх нь их шаналж зовсон байх?
-Тэгэлгүй яахав. Хөөрхий муу ээж нь өдөр болгон хүүгээ ирэхийг хүлээж сүүгээ өргөдөг байсан. Тэд ч амьдын там гэдгийг эдлэсэн дээ. Үхсэн ч гэсэн хамаа алга сураг л сонсмоор байна гээд уйлдаг байсан /уйлав/. Ээж нь зургаан жилийн өмнө, аав нь өнгөрсөн онд таалал төгслөө. Үнэхээр Эрдэнээ энэ хугацаанд амьд байсан бол эжийдээ нэг ч удаа болов амьд гэдгээ хэлчихгүй яав даа гэж гомдох юм.

-Дүү тань үнэхээр хар тамхины хэргээр ОХУ-д саатуулагдсан бол яах вэ. БНХАУ-д хар тамхи зөө-вөрлөсөн монгол иргэн цаазаар авах ял сонсож байсан удаатай?
-Тэр хүн гэмт хэрэг үйлдсэн бол бид одоо яахав дээ. Буруу зүйл хийсэн бол шийтгэлээ хүлээх ёстой.  Ах дүүс нь түүнийг эцсийн эцэст амьд уу, үхсэн үү гэдгийг  л мэдмээр байна. Сэтгэлийн шаналал маань бага ч болов тайлагдах байх.  Зүсийг нь ч болов харчих юмсан /уйлав/. Сарын өмнө зүүдэнд Эрдэнээ маань амьд, бүр Монголдоо ирчихсэн, надтай уулзаж байна гэж зүүдэлсэн. Миний зүүд жаахан зөнтэй байдаг учраас амьд байх нь гэсэн итгэл  надад төрж байна. Би одоо 66-тай. Хэдий их наслав гэж дээ. Дүүгээгийнхээ л сургийг сонсмоор байна. Сургийг нь сонсчихоод үхэхэд гомдол алга даа

Д.Болормаа

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Канаш купить МарихуаР½Ð° [Outstanding Kush] Обмен сбербанРº на киви ÐŸÐ¾Ð¿Ð¾Ð»Ð½Ð¸Ñ ‚ÑŒ ÑÐ»ÐµÐºÑÐ½ÐµÑ ‚ Бечичи купить Ecstasy: Red Stars 280 mg Сайты Ð·Ð°Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½Ð½Ñ‹Ðµ ОткрытиРµ рапида купить ЛСД МоршансРº ЗакладкР¸ кокаин в ГрязовцРµ Яндекс обмен Стоит ли Ð¿Ð¾ÐºÑƒÐ¿Ð°Ñ‚Ñ Œ Ð±Ð¸Ñ‚ÐºÐ¾Ð¸Ð½Ñ ‹ На руб Лучший ротатор биткоин купить клад Анадырь ДоминирР¾Ð²Ð°Ð½Ð¸Ðµ и подчинеР½Ð¸Ðµ Mega меняйся Курс доллара системы mastercard Ямало-Не
IP:185.223.161.170  2018-08-17 19:43:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.