Авлигыг биг АТГ-ыг намнах "Е" хүрээний вирусын халдвар

2009/10/22
Share |
Хүмүүс:
Авлигыг биг АТГ-ыг намнах

Дэлхийн хэмжээнд 5000 шахам хүний амийг авч од¬сон, цаашид хүн төрөлхтний 45 хувийг өвч¬лүүлнэ гэж мэргэжилтнүү¬дийн таамаг¬лаж буй то¬муу¬гийн А хүрээ¬ний шинэ төр¬лийн ханиад түгшүүр авчир¬лаа. Үүнтэй зэрэг¬цээд “Е” хүрээний өөр нэ¬гэн вирусээр өвчлөгсөд олширчээ. Тоотой хэдхэн хүнд шинж тэмдэг нь илэр¬сэн ч улс оронд учруулах хор хөнөөл нь нэтийдсэн их. “Е” хүрээний энэ ви¬русээр халд-варласан хү¬ний шүлс их гоождог, өө¬рийн мэдэлгүй шүлсээ са¬ви¬руулж, өөрт таалагдах¬гүй нэгэн рүү ду-раа¬раа нулимдаг агаад “Ал¬бан тушаалын хийрхэл, горь䬬логоос улбаатай “Е” хүрээ¬ний ханиад” гэсэн онош¬¬той. А хүрээний ха¬ниад¬ны томуу Мексик улсаас га¬рал¬тай бол “Е” хүрээний өвчний вирус Төрийн орд¬ны зүүн жигүүрээс тархжээ. Дархлаа султай хүн А хү¬рээний вирусээр өвчлөх магадлал их байхад “Е” хү¬рээний вирус нь төрийн дархлааг сулруулдаг.

Энэ вирусийн халдвар авсан Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн нэг нөхөр Ерөн¬хий¬лөг¬чийн үүдний дов¬жоон дээр суучихаад “Би л АТГ-ын дарга болох ёстой” гэж шүл¬сээ гоожуулжээ. Хотын төвийн нэг ресто¬ранд “Манай найз АТГ-ын даргаар очих гэж байгаа. Би дагаад очдог ч юм бил үү” гэж ярьсан “өвчтөний” амнаас өөрийн мэдэлгүй шүлс нь савирсан байх юм. “Найз нь АТГ-ын дарга болох гэж байгаа шүү. На¬майг дэмжих юм байгаа биз дээ” гэсэн утасны яриа ч гараад амжжээ.

Ямар хүмүүс АТГ-ын даргаар очих гэж ийнхүү улайран зүтгэж байна вэ? Эх орноо авлигаас цэвэр¬лэх чин хүсэлдээ хөтлөг¬дөөд ингэж байна уу? Ав¬ли¬гачдыг цээрлүүлж, нийг¬мийг авли¬гаас цэвэрлэхээр сэтгэл шулуудан энэ сууд¬лыг мө¬рөөдөж байгаа юу? Эс тийм бол юунд хөтлөг¬дөн ийн шүлс амаа үсчүү¬лэн зүтгэнэ вэ?

Авлигач нэгэн  авснаа хаацайлж, өөрийгөө хам¬гаалахаар эрх мэдлийг гартаа авах гэж оролдож байж болох. Өгөөд сурчих¬сан авлигачдыг хэргээр нь дарамтлан юм салгах гэж энэ суудал руу гүйж таа¬рамгүй. Гэтэл АТГ-ыг нам¬на¬хын тулд “Е” хүрээний вирустнууд тус газрыг гүт¬гэлэг, гүжирдлэгээр дарж нэр хүндийг нь унагах, дарга нарыг нь зайлуулж өөрсдийн хүнээ тавих гэсэн оролд¬логыг наадмын да¬раа¬гаас шат дараалан хийв.  Ажил хийдэггүй га¬зар гэж олон нийтэд ойл¬гуу¬лах, даргыг нь авлигач гэж өөрсдийн мэд-лийн хэв¬лэлээрээ гутаах, албан хаагчдыг нь зүгээр сууж байгаад сул цалин авдаг хүмүүс хэмээн гүтгэж эхэл¬сэн. Үүнийхээ хажуу¬гаар зарим нэг мөрдөн бай¬цаалтын ажиллагааг зог¬соох зэргээр түншиж ч үзэв.

Ажил хийсэнгүй гэж  гүтгүүлээд байгаа АТГ-ын үйл ажиллагааг хөндлөн¬гөөс харах гэж оролдлоо. Хоёр жилийн дотор 729 төрийн албан тушаалтныг шалгасан байна. Дунджаар өдөр бүр нэг хүнийг шал¬гаж байж. 329 хэрэгт мөр¬дөн байцаалтын ажилла¬гаа явуулжээ. Энэ нь ажил хийдэггүйгээрээ дуу¬дуу¬лахаар тийм ч бага тоо биш. Асуудлын гогцоо нь тэдний шалгаж мухарла¬сан мөрдөн байцаалт, хий¬сэн ажил хаана дарагдаад байнав гэдэгт л байна. Ав¬лига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдсан 729 хүний 39 нь улс төрч, 122 нь тө¬рийн захиргааны ал¬бан тушаалтан, 97 нь тө¬рийн үйлчилгээний, 130  нь төрийн тусгай албан ту¬шаал¬тан байна. Өнөөдөр тус байгуул¬лагад 25 гэмт хэрэг шалгаг¬даж байгаа юм. Энэ газрын шийд-вэр¬лэсэн хэргийг хаана, хэр¬хэн гуйвуулж яаж гэм зэм¬гүй авч гардгийн жи¬шээг Хөдөлмөр халамж, үйлчил-гээний газрын дэд дарга асан Ж.Цогтбаатар, ИНЕГ-ыг толгойлж байсан  С.Бат¬мөнх на¬рын хэрэг харуул¬на. Ж.Цогт¬баатар албан ту¬шаа¬лаа ашиглан Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн хятад ажилчдад хө¬дөл-мөр эрхлэх зөвшөөр¬лийн бичгийг хуу¬рамчаар гарган өгч, хятад ажилчдын Хөдөлмөр эрх¬лэлтийг дэм¬жих санд ту¬шаах ёстой байсан арван сая төгрөгийг хахуульд авчээ. АТГ-аас Ж.Цогт¬баатарт холбогдох дээрх хэ¬рэгт мөрдөн бай¬цаалтын ажиллагаа явуулж ГИХАЭГ-ын мэр¬гэжилтэн С.Ням¬жа¬ваас Чингэлтэй дүүргийн Хө¬дөлмөр халамж, үйлчил¬гээ¬ний хэлтсийн дарга Ц.Эр¬дэнэцогтоор зуучлуулан 2006 оны 9 дүгээр сард “Икс Ди Эф” компанийн хя¬тад ажилчдын Хөдөлмөр эрх¬лэлтийг дэмжих санд ту¬шаах ёстой байсан арван сая төгрөгийг хахуульд авсныг тогтоон прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Гэвч үлэмж хэмжээ-ний мөнгийг хээл хахууль болгон авсан энэ хэргийг Ц.Эл¬бэгдоржийн санаа¬чил¬сан Өршөөлийн хуульд хамааруулан шийдвэр¬лэ¬жээ. Гэм буруутайг нь мэд¬сээр байж өмнө нь шалгаж тогтоосон ажлаа үгүйсгээд өөр тайлбар бичээд сууж байх нь төрийн албан хааг¬чийн ёс зүй, сэтгэл санаанд ямархуу тусч, итгэл үнэм¬шилд нь хэрхэн нөлөөлө¬хийг эрхэм Ерөнхийлөгч бодож үзээ болов уу?

АТГ-аас энэ сарын дун¬дуур прокурорт шилжүүл¬сэн бас нэг хэрэг нь Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Нацаг¬нямтай холбоотой. Албан үүргийн хувьд гүй¬цэтгэх ёсгүй үйлдлийг урь¬чилан хийхээр амлаад бус¬даас хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаад Замын-Үүд дэх сум дундын про¬ку¬рорын газарт шилжүүлсэн байна. Б.Нацаг¬ням нь ир¬гэн А.Даваадорж, Ц.Мэнд¬баяр нараас их хэм¬жээний хахууль аван улсын хилээр хууль бусаар малын мах, чоно, зээр, зэрлэг га¬хай,  шувууны мах, үнэг, хярсны арьс зэргийг нэвт-рүүлэхээр урьдчилан үгсэн тохиролцсон байжээ. Сэ¬лэнгэ аймгийн орлогч про¬ку-рор Ш.Болд-Эрдэнийн хэ¬рэгтнээс авсан нэг сая төгрөгийн хэрэг ч энэ сард шийдвэрлэгдэж прокурорт очсон. Ш.Болд-Эрдэнэ про¬курор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Р.Бат¬баярт холбогдох бусдын биед хүнд гэмтэл учруул¬сан эрүүгийн гэмт хэргийн мөрдөн байцаах ажил¬ла¬гаанд хяналт тавьж байх¬даа хэрэгсэхгүй болгож өгнө хэмээн амлаж нэг сая төгрөг авчээ. Хэрэг илэрч сэжигт¬нээр шалгагдаж байх¬даа ч хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг хийж амж¬сан байв. Хур¬дан шийдвэр¬лээд өгөөсэй гэж иргэдийн зүгээс хүсч, харж байсан нэг хэрэг бол ИНЕГ-ын дарга асан С.Бат¬мөн¬хийн хэрэг юм. Төсөвт тэр¬бумаар нь мөнгө төвлө-рүүл¬дэг саа¬лийн үнээний дэлэн шув¬тарч суухдаа олон зуун сая төгрөг идэж завшсан гэдэг асуудал С.Батмөнхийг байнга да¬гаастай явсан. АТГ-аас хэргийг шалгаад 136.7 сая төгрөгийн хохир¬лыг улсад учруулжээ гэд¬гийг нь тог¬тоон прокурорт шилжүү¬лэх¬дээ Өршөөл үзүүлэх тухай хуульд хам¬руулах саналыг хавсар¬гасан бай¬на. С.Батмөнх нь МАСЗХ-ны “Алтан сарнай” арга хэмжээг зохион бай¬гуулах ажилд 30 сая төгрөг, “Дон¬догдулам” киног бүтээ¬хэд 15 сая төгрөг, Очир¬ваань шүтээн залахад нэг сая, МАХН-ын байрыг сэр¬гээн засварлах ажилд 30 сая төгрөг хандивласан зэр¬гээр 30-аад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ул¬сын 140-өөд сая төгрөгийг эр¬дэнэсийн сангийн эзэн шиг аашлан тарааж Төс¬вийн байгууллагын удирд¬лага санхүүжилтийн тухай хуу¬лийг зөрчиж баярхсан байх юм. Энэ бол АТГ-ын арав¬дугаар сард мухар¬лаад буй хэргүүдийн зарим нь. Ийм л хэргүүдийг мөр¬дөн шалгаж үнэн мөнийг тогтоон авлигыг намнах үүргийг төрийн өмнө хү¬лээсэн бай¬гууллагыг удир¬дах гэж нү¬дээ ухаад өгө¬хөөс ч буцах¬гүй улай-раад байгаа нөх¬дийг гайхаад барахгүй нь. Авлигыг бус АТГ-ыг намнах гээд байгаа “Е” хүрээний вирусээр өвч¬лөгсдийн элийрэл дэндлээ.

Ж.Содоншагай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
LestEi buy levitra by mail Levitra levitra 20 mg canadafinasteride hair loss post menapausal women Buy Propecia Online buy generic propecia 5mgpropecia infertility prostate propecia 1 mg online pharmacy propeciacialis female libido cialis cialis discount cardkamagra plus side effects kamagra king kamagra usa
IP:31.184.238.235  2015-04-28 01:52:05
Bradley sWI9ES http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:00:47
Order Cheap Neurontin Using A Mastercard texan plus health insurance pharmacy, Generisk Nolvadex Aarhus - Nolvadex (Tamoxifen), [url=”https://vk.com/away.ph p?to=http://soulfulradionetwor k.com/community/blogs/post/86
IP:91.200.12.25  2015-12-31 07:38:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.