МУГЖ С.Батсүх: Хүний л амьдрал юм болохоор надад алдаж, онож явсан үе бий

2009/10/22
Share |
Хүмүүс: Батсүх | 
МУГЖ С.Батсүх: Хүний л амьдрал юм болохоор надад алдаж, онож явсан үе бий

МУГЖ, дуучин С.Батсүхтэй уулзлаа. Нийтийн дууны нэгэн үеийн төлөөлөл болсон түүнтэй уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар ярилцсан юм.

НАМАЙГ ДУУЛААД ЭХЛЭХЭД ҮЗЭГЧИД ТҮРЭЭД ДУУСГАДАГ

-Гавьяат маань сүүлийн үед юу хийгээд нам гүм байна вэ?
-Би уран бүтээлчдийн “Очирваань уул” холбоо, “Дуулал” студи дээрээ л голлон ажиллаж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор 2008 онд Завханы нутгийн зөвлөлийн санаачлагаар байгуулсан. Бид жил бүрийн арваннэгдүгээр сарын эхээр “Очирваань гэрэлтэх цагаар” нэртэй арга хэмжээ зохиож байхаар болсон юм. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 7-нд анхны  тоглолтоо ам-жилт¬тай хийсэн. Энэ жил ч хийхээр бэлдэж байна. Холбооныхоо дэргэд “Dream life” нэртэй охидын хамтлаг дуулуулж байгаа. “Охидын уянга” нэртэй анхны клип нь гарсан. Мөн “Эр хүн” дуугаа¬раа хүмүүст танигдаж буй Б.Батболд болон Л.Нарантуяа, Бям¬бахүү зэрэг залуу уран бүтээлчидтэй хамтарч ажиллан саяхан тоглолтыг нь хийсэн. Мөн Завхан аймгаас төрсөн гавьяат¬нууд болон залуу уран бүтээлчдийн хамтарсан “Очирваань хүндлэх ца¬гаар” нэртэй кино концертын зураг авалтыг Завханы сумуудаар хийгээд ирлээ.  Энэ жилийн хамгийн том ажил бол ар халхын алдарт дуучин Адар¬сүрэнгийн дөрвөн метр өндөртэй хөшөөг босгох гэж байна. Энэ хүнд монголын ард түмэн хайртай байсан болохоор ивээн тэтгэе гэсэн хүмүүс олон гарч байна. Гэхдээ би зүгэр нэг архины үйлдвэрээр бус ард түмнийхээ сайхан сэтгэлийн дэмээр хөшөөг нь босгох бодолтой байна.

-Хувийн уран бүтээлээ бүр орхисон хэрэг үү?
-Завханы хөгжимт театрт орохоо¬соо өмнө би тухайн цагийн орчин үеийн дуу хөгжим сонирхдог байсан. Сүүлдээ Үзэмчин ардын дуу болон нийтийн дуу дуулсан. Тиймээс одоо өөрийн сонирхлоор этник маягийн ганц нэг дуу дуулж, хуучин дуунуудаа ч шинэчилж байна. Би хүмүүсийн дуулаад өгөөч гээд авчирсан бэлэн үг ая, понограмм дээр нь хоолойгоо бичүүлж цацаад тэр дуунуудаас зарим нь хит болдог байсан бол одоо үгийг нь захиалж бичүүлэн, өөрөө аяыг нь зохион дуулж байна.

-Хөдөөгийн театрын дуучныг Монголын ард түмний танил болоход ямар дуу, уран бүтээлчид тусалж байв?
-”Сургууль минь”, “Бүүвэй ээж”, “Аав минь”, “Завхан гол”, “Дуут нуур” гэсэн ардын дуу шиг олонд хүрсэн сайхан дуунууд байдаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээнравдан, Ц.Жамьяан. Ц.Бавуудорж, П.Батсай¬хан зэрэг уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан.
1990-ээд оны үеэс дуунууд маань олны хүртээл болж, 1997 оны “Хит парад”-д “Завхан гол”-оороо түрүүлж, “Дөрвөн улирлын өнгө” дуугаараа дөрөвдүгээр байрт орсон. Тэр цагаас л Завханы Батсүхийн гэх тодотголтой дуунууд бий болж эхэлсэн дээ.

-Тухайн үед урлагийн босго өндөр, уран бүтээлээ радио, телевизээр цацуулна гэдэг нэр төрийн хэрэг байсан. Радиогийн алтан фондод бичүүлэхээр хэн нэгэн таныг хөтөлж очив уу, эсвэл радиогоос санал тавьсан уу?
-1000 км-ийн холоос ирж олонд танигдана гэдэг хэцүү байсан. Би Монголын радиог Завханд урьж авч-раад дуунуудаа бичүүлж байсан. Ха¬рин телевизэд миний нэг ч дуу, дүрс байдаггүй. Монголчууд миний тоглол¬тон дээр ирж намайг хараг гэж боддог байсан. Хүмүүс миний дууг сонсдог хэр нь намайг таньдаггүй байсан. Өдий болтол дуугаа дуулаад, өөрийгөө спонсорлож ирсэн болохоор надад мөнгө хөрөнгөтэй, эрх мэдэлтэй, бизнесмэн танил байдаггүй.

Сонгуулийн сурталчилгаанд гэхэд 2000 онд л анх удаа явж байлаа шүү дээ. Би ер нь гаргасан цомог бүрийнхээ эрхийг тухай бүрд нь худалдчихдаг юм. Тэгээд хит болсон дуугаараа тоглолт хийнэ. Өөрөө цомгоо зараад явна гэдэг хэцүү л дээ.

Урлагийнхан хүссэн хүсээгүй бизнесийнхэнтэй холбоотой байх нь зөв юм билээ. Хүмүүс миний болоод надаас өмнөх үеийн уран бүтээлчидтэй уулзаж, цуг зургаа авахуулж, гар барихыг хүсдэг байсан бол одоо “Мөнгө нэхэх вий, билет шахах вий, цомог зарах вий” гээд бараг айгаад зугтаж байна.

-Улаанбаатар хотод хйисэн анхны тоглолтоо дурсаач. Тухайн үед хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Жүжигчин Сосорбарам “Чи хөдөө орон нутгаар тоглоод явах юм, хотод тоглооч” гэсэн санал тавьснаар би өөрийн анхны бие даасан тоглолтоо 1997 онд СТӨ-нд тавьж байсан.

Тухайн үед одоогийнх шиг суртал¬чилгаа байсангүй. Хэдэн сонинд ярилцлага өгөөд л, тасалбараа 5000-аар үнэлж тоглосон. Тухайн үед өндөр үнэ байсан шүү. Түүнээс хойш зөвхөн Улаанбаатар хотод 30 гаруй бие даасан тоглолт хийсэн. Харин тоглолт шахааны байдалтай болоод ирэхээр нь болиод өөрийн уран бүтээлийн цэн¬гүүнээ шоу менежерүүдэд зар¬чих¬даг болсон. Юунд ч санаа зовохгүй гэртээ байж байгаад л тоглолт болох орой очоод дуулчихна. Сүүлдээ хамтарч уран бүтээл хийсэн хүмүүс¬тэйгээ мөнгөний асуудлаа яриад өг¬чихдөг болсон. Хүмүүс өөрсдөө үзэх гэж хүсээд тасалбараа худалдаж ав¬даг болох үед дахин тоглолтоо хийнэ.

-Олны танил болоод хамгийн түрүүнд танд юу мэдрэгдэж байв?
-Дуу минь хааяагүй эгшиглээд байдаг ч телевизээр гардаггүй боло¬хоор хүмүүс нэг их танихгүй. Хажууд л “Завханы Батсүх” гээд яриад байна. Олны танил байх хэцүү юм билээ. Алхаж гишгэх, сайн муу бүх юм хүмүүсийн нүдэн дээр ил болохоор хар, цагаан хэл ам дагуулна.

Гэхдээ Монголын ард түмэн цухалзаад байгаа хүнийг цааш нь өргөөд л аваад явчихдаг. Тэгээд алдсан ч муудахгүй. Өөрийн хүүхэд шиг утасдаад л загнана шүү дээ.

ГАВЬЯАТЫН НАЙР ХИЙХ ГЭЖ ХҮНЭЭС 300 МЯНГАН ТӨГРӨГ ЗЭЭЛЭЭД ТОМООХОН ЦАЙЛЛАГА ХИЙЖ БАЙСАН

-Та Завханы театрт байхдаа гавьяат цол авсан байх аа. “Завханы Батсүх” гэж дуудуулж явахдаа бахархаж, омогшино биз?
-Мэдээж нутаг усаараа дуудуулж явна гэдэг надад нэр төрийн хэрэг. Намайг Завханы театрт байхад Засаг даргаар Очирбат гэдэг хүн байсан. Тэгээд нэг удаа Говь-Алтай аймагт болсон чуулга уулзалтанд намайг дагуулж явсан юм. Тэнд бүх аймгийн Засаг дарга нар дуучидтайгаа ирж оролцсон. Тайзан дээр “Завхан гол” дуугаа анх дуулахад үзэгчид тэр чигтээ босоод зогсож байсан. Учир нь Говь-Алтайн хажуугаар Завхан гол урсдаг учраас тэндхийнхэн ч өөрсдийн гол гэж боддог юм билээ. Тэндээс ирэнгүүт Засаг дарга “Энэ хүнийг дэмжих хэрэгтэй” гээд надад хоёр өрөө байр өгсөн. Удалгүй намайг гавьяатад тодорхойлсон. Аймгийнхаа 70 жилийн ойгоор гавьяаттай болно гэж зүтгүүлсээр 1993 онд МУГЖ болсон. Тухайн үедээ “Би болоогүй шүү дээ” гэж хэлээд загнуулж л явсан.

-Гавьяатын тэмдгээ зүүж зог¬сох¬доо юу бодож, мэдэрч байсан бэ?
-Би дөнгөж л цухалзаад “Дуут нуур”, “Завхан гол” гэх мэт дуунуу¬даар хүмүүст танигдаж байсан үе. Гавьяат авчихаад гарч ирэхдээ “Банк¬наас 100 сая төгрөг зээлээд тэрийгээ төлж чадалгүй дампуурчихсан юм шиг” санагдаж байсан. Гавьяатыг эрт авах сэтгэлзүйн хувьд их дарамттай юм билээ. Хүмүүс “За баяр хүргэе, ард түмэнд өртэй боллоо шүү” гээд л эхэлнэ шүү дээ. Монголын ард түмэн мэдрэмжтэй. Завханы театрын дуу¬чин гэвэл театрын дуучныг хүсч, шаардана. Гоцлол дуучин бол тэр хэмжээг шаардаж алга ташдаг. Харин гавьяатаас гавьяатыг л нэхнэ. Алга ташилтын дуу хүртэл нэлээн сулдуу маягтай болоод ирдэг юм.

-Таныг Завхан аймаг, театрын нэрээр гавьяат цол авчихаад орхиод явсан гэсэн шүүмжлэл хэвлэлээр гарч байсан. Тухайн үед яагаад тийм шийдвэр гаргасан юм бэ?
-Театрын дуучны цалин бага. Гавьяатын найр хийх гэж хүнээс 300 мянган төгрөг зээлээд томоохон цайллага хийж байсан. Хөдөө орон нутагт гавъяатын найрыг хоёр жил шахуу хийнэ. “Ээ завхан гол…” гээд дуулж байсан согтуу хүмүүс дарвиад  “гавьяатынд оръё” гээд ороод ирнэ. Тэгээд архи нэхнэ, агсам тавина, загнана, зарим нь дэлхий дээр чам шиг гайхалтай хүн байхгүй гээд худлаа магтана, цуг уухгүй бол уурлана. Хүн архи бариад орж ирэхээр хариуд нь заавал гаргах ёстой. Тэгээд эргэн тойрны дэлгүүр, ТҮЦ-нд баахан архины өртэй болж, энд тэндээс өр нэхэж хүмүүс утасдана. Нэг л их том тэмдэг зүүсэн, бөөн өр ширтэй хүн болсон. Тэгээд л 1996 онд “Завханы Батсүх биеэ үнэлдэг” гэсэн гарчигтай ярилцлага сонинд өгөөд уран бүтээлээ хүмүүст хүргэх, бусдаар өөрийгөө үнэлүүлэх гэж чөлөөт уран бүтээлч болсон. Тэгээд акардион, баянхуур тоглодог хоёр хөгжимчинтэй микрофон ч үгүй гараад л Завханы бүх сумаар тойрч тоглож ирээд бүх өрөө дараад бүтэн нойртой хоносон доо. Дараа нь дахин тойроод техник хэрэгсэл, машин тэргээ авч амьдрал маань дээшилсэн. Хэрвээ би тухайн үед тэгж гарч яваагүй театртаа үлдсэн бол хурал дээр залуусыг шүүмжилдэг, тэтгэврээ хүлээсэн гавьяат дуучин л байх байсан биз.

Энэ хугацаанд есөн цомог гаргаж, 200-300 дуу дуулсан байна. Гэхдээ дуунуудаа радио, FM, цомог, кассе¬таар дамжуулан олон түмэнд зааж явжээ. Социализмын үед малчдын гэрт очиж дуулж өгдөг байлаа. Тий¬мээс энд тэнд тоглолт, цайллагад уриг¬даж очоод дууг минь хүмүүс хэр сурч вэ гэдгийг шалгадаг. Намайг дуулаад эхлэхэд л хүмүүс түрээд дуусгадаг нь сайхан санагдаж, миний өнгөрүүл¬сэн амьдрал, зорьсон зорилго маань биелж гэж боддог.

-Та ер нь хэр үнэтэй дуучин бэ. Дээд тал нь хэдэн төгрөгөөр дуулж байв?
-Би хамгийн дээд тал нь хоёр дууг гурван саяар дуулж байсан. Гэхдээ би үнэ хэлээд байдаггүй юм. Менежер маань л тэр бүгдийг зохицуулдаг. Мэдээж үнэгүй дуулах ч тохиолдол бий. Бас мөнгө амалсан болгонд очиж дуулдаггүй. Намайг үнэлсэн томхон тоглолтонд оролцдог.

-Сайн явахад нөхөд олон гэдэг. Та ер нь хэр олон найзтай вэ. Тодорхой цаг үед таны гишгүүр болж, тусалж дэмжиж явсан найз нартайгаа холбоотой байдаг уу?
-Миний найзууд их цөөхөн дөө. Завханд 5-6, Улаанбаатарт 5-6 байна. Ер нь би ямар нэг ашиг сонирхлоор хүмүүстэй танилцдаггүй. Энэ нь нэг талаар алдаа байсан юм билээ. Одоогийн залууст бол харин ч өөртөө хэрэгтэй, туслаж дэмжих хүмүүстэй танилцаж, харилцаатай байх хэрэгтэй гэж зөвлөх байна.

-Нэг дуучин ярилцлагадаа “Тоглолт дөхөөд, шинэ цомог гарахаар найз нөхөд олон болж, бүгд л үнэгүй авах гэдэг” гэж ярьж байсан. Таны хувьд урилгаа өгч заавал үзүүлдэг хүмүүс байдаг уу?
-Би нэг ч хүнд урилга өгдөггүй. Би эхээс олуулаа. Гэхдээ ах дүү гэлтгүй бүгд л тасалбар худалдаж аваад үздэг. Би “Та нар л намайг үнэлэхгүй бол монголын ард түмэн үнэлэхгүй шүү дээ” гэсээр тэднийгээ сургачихсан юм. Найзуудаа ч тасалбар аваад үзээрэй гэдэг.

Ер нь урьж үзүүлэх гээд л байгаа юм бол жинхэнэ утгаар нь урих хэрэгтэй. Тусгай суудал засаад ширээн дээр ууж, идэх зүйл өрөөд тасалбар нь 10 000 бол урилгаа 50000-аар зарах хэрэгтэй шүү дээ. Хүмүүс хамгийн боломжтой хүмүүст урилга өгөөд байдаг нь буруу юм. Би өндөр албан тушаалтнууд, сайд дарга нарт биш харин урлагийн ахмадууд, билет авах боломжгүй хүмүүст л хэдэн тасалбар өгчихдөг. Би өөрөө ч бусад уран бү¬тээлчдийнхээ тоглолтыг үзэхдээ билетыг нь худалдаж аваад ордог.

-Дуучин С.Жавхлан та хоёрын хамтарсан тоглолт бас нэлээд хэл ам дагуулсан. Та тэр тоглолтоос болоод эмнэлэгт хэвттэлээ сэтгэлээр унасан юм уу?
-С.Жавхлан надад анх санал тавиад бид хоёр тохиролцоод хамтран тоглосон. С.Жавхлан миний дуунуудыг надтай адил дуулаагүй. Залуу хүн гэхэд миний дуунуудыг дуулж нэг алхам урагшилсан. Би харин ч С.Жавхланд баярладаг юм. Зөв менежментээр явж байгаа сайн дуучин. Ард түмэн миний өмнөөс л “Жавхлан хамаг дуунуудыг нь дуулчихлаа” гээд байсан. Гэтэл үнэндээ “Завхан гол”, “Дуут нуур” гээд гол дууг нь дуулаагүй л байхгүй юу. Би чинь 200 гаруй дуутай хүн. Тоглолттой зэрэгцээд цомгуудаа гаргана гэж байсан ч би жилийн дараа эрхээ зарсан. Эмнэлэгт хэвтсэн бол ердөө тохиол¬дол байсан.

Ес эхэлсэн ид хүйтэнд хөлстэй гарч яваад тархины судас хагарснаас болоод эмнэлэгт хэвт¬сэн. Түүнээс биш тоглолтоос болж өвдсөн, сэтгэлээр унасан зүйл байхгүй. Ер нь бүх л хөгжмийн зохиолч, яруу найрагчид өө¬рийн зохиосон уран бүтээлээ ардын дуу шиг мөнхрүүлэх хүсэлтэй байдаг шүү дээ. Тиймээс би л эхэлж дуулсан гээд дарж хэвтээд байх бус чадварлаг залууст өгч дуулуулж байх хэрэгтэй.

АМЬДРАЛЫН АЛДАА, ОНОО БҮХЭН МИНИЙ ПИАР БОЛЖ БАЙСАН

-Алдартнуудын хувийн амьд¬рал байнга л хүмүүсийн сонирхлыг татаж байдаг. Та хэдэн хүүхэдтэй билээ. Тэднээс таны авьяасыг өвөлсөн нь байна уу?
-Би гурван хүүтэй. Нэг нь Хөвсгөлд, хоёр нь Дарханд ээж нар дээрээ байдаг. Би өөрийгөө л бодож, зорьсон юмандаа тэмүүлж ирсэн хувиа хичээсэн хүн юм билээ.  Хүний л амьдрал юм болохоор алдаж онож явсан байна. Оюутан байхдаа нэг бүсгүйтэй найзалж байхад том хүү маань төрсөн нь Хөвсгөлд байгаа. Харин анхны эхнэр маань хоёр хүү төрүүлж өгсөн. Тэдэндээ 100 төгрөг олвол 50-ийг нь өгдөг юм. Тэгэх ч үү¬рэг¬тэй хүн. Хөвсгөлд байдаг хүү маань дуулах гээд яваад байдаг юм. Гэхдээ намайг дуурайж дуулах гээд байдаг дутагдалтай. Хүүгээ өөрийнхөө дэргэд 2-3 жил авчирч жаахан чиглүү¬лэх гэж үзсэн. Дуулах сонирхлынх нь дагуу СУИС-д оруулсан боловч хая¬чих¬сан. Монголчууд өөрсдөө дууч ард түмэн шүү дээ. Тиймээс гуравхан ба¬даг дууг хүнд хүртэл дуулна гэдэг хэ¬цүү. Тиймээс би хүүхдүүдээ урлагийн хүн болгох гэж хүчилдэггүй. Үнэхээр ямар нэг байдлаараа гоц байж, зүрх сэтгэл, амьдралаа зориулж чадвал үр дүнд хүрнэ. “Эзэн хичээвэл заяа хи¬чээдэг” учраас хүн өөрөө л хичээх хэрэгтэй.

-Та өөрийгөө хэр сайн аав гэж дүгнэх вэ?
-Би ч их тааруу аав даа. Алсын зайнаас, ерөнхий бодлогоор л удирдаж байна. Салж сарниж, үр хүүхдээсээ тусдаа амьдрал олон байдаг. Миний хувьд ч гэр бүлийн таарамжгүй амьдрал, хэрүүл маргаан дунд байсан хүүхэд хүмүүжлийн доголдолтой болно гэж үздэг учраас нэг их харамсаж, буруу шийдвэр гаргасан гэж боддоггүй. Харин өөрийн чадлаар тусалж дэмжихийг үүргээ гэж боддог. Хоёр хүүгээ их сургуульд ороод Дарханаас орж ирэхэд амьдрах байрыг нь хүртэл бэлдсэн. Харин сургуулиа төгсөөд өөрсдийнхөө хүч хөдөлмөр, зүтгэлээр амьдрах ёстой.

-Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?
-Монголчууд бүгд л мэдэх байх даа. Ренчинпагма гэдэг эмэгтэй миний бүх л ажлыг зохицуулж байна. Машин барина, тогооч, менежер гээд бүгдийг хийнэ. Би ч нэг их гайхамшигтай амьтан биш дээ. Өдийг хүртэл дандаа л хүмүүсийн дэмэнд явсан юм билээ. Би одоо харин энэ ханиа өрөвддөг юм. Миний төлөө бүх амьдралаа зориу¬лаад, үр хүүхэд ч гаргаагүй л явна. Тийм болохоор сэтгэлийг нь тайван, сайхан байлгах юмсан гэж боддог.

-Нэр алдар, хөрөнгө мөнгөтэй болсон эрчүүд эхнэрээ сольж залуу хүүхэнтэй суудаг. Та тэр хүмүүсийн нэг мөн үү?
-Би тэдний нэг биш. Завхан аймагт байхад амьдрал маань сайхан болж, жижиг албан газарт хандив өгчих хэмжээний болсон. Гэхдээ бүгдийг орхиод Улаанбаатарт ганц ээлжийн тоглолтын хар хувцас, өмд, хэдэн мд-гээ бариад Пагмаагаа дагуулаад ирж байсан. Бүгдийг тэгээс эхлэсэн. Би өөрөө хэн байсан бэ, хаанаас ургасан бэ гэдгээ өглөө бүр бодож явдаг.

-Өнгөрүүлсэн амьдралаа эргээд харахад юун дээр алдаж, оносон байх юм. Та хувь хүнийхээ үүднээс өөртөө ямар дүн тавих вэ?
-Би өөртөө их хайртай хүн юм даа гэж боддог. Зарим үед өөрийгөө толинд хараад өрөвдөнө шүү дээ. Тэгээд заримдаа дураар нь тавина, тэгээд одоо болно гээд хазаарлана. Ер нь сайн хүн биш л дээ. Гэхдээ надад сайн, муу олон чанар бий. Та нар сайнаас минь суралцаарай гэж залууст захидаг юм.

-Эрчүүд морь, хөөрөг, буу гээд олон зүйлд нүд унагадаг. Танд сонирхож цуглуулдаг зүйл юу байна?
-Би хөөрөг их цуглуулдаг. Олон янзын хөөрөг бий. Хүмүүс надад хууч¬ны ховор нандин хөөрөг авчирч үзүүл¬дэг. Таалагдвал авчихна. Зав¬ханд байхдаа буу цуглуулдаг байлаа. Харин надад хүйтэн мэс, зэвсэг тохи¬рох¬гүй гэхээр нь цуглуулгаа зарчихсан.

-Таныг нэг хэсэг архинд ороод, тайзан дээр согтуу гарч, тоглолтоо хүртэл хойшлуулж байсан гэж шуугисан байх аа?
-Тийм үе байсан. Циркт болох бүтэн хоёр тоглолтыг хойшлуулсан. Тоглолтын тасалбар хоёр өдрийн өмнө дуусдаг байсан юм. Харин тэр үед хоёр цагийн өмнө гэхэд 200-гаадхан тасалбар зарагдсан байна. Тэр үед сэтгэлээр унаад, даралт ихсээд хэцүүднэ шүү дээ. Тэгээд л энэ байдлаас болоод би тоглолтоо өөрөө хийхгүй шоу менежерүүдэд зардаг болсон. 

-Та одоо сархад хүртэж байна уу?
-Би ер нь ч их уудаггүй шүү дээ. Намайг мэддэг хүмүүс Батсүх шиг ууж сурах юмсан гэж ярьдаг. Харин жилд нэг удаа 4-5 хоног үргэлжлүүлэн уудаг байлаа. Тэгээд ажлын чадвараа 10 хоног алдаж хэвтэнэ. Түүнээс биш бүр архинд ороод уран бүтээлээ орхиод явсан үе байхгүй. Одоо бол бие хүлээж авахаа болиод бүр амса¬хаа ч байсан. Намайг архиар шахсан хүмүүст “Эртхэн эхлээд овоохон уугаад хэмжээгээ дуусгачихаар амар юм байна” гэдэг юм. Харин тэр уусан хэсэгхэн үеүд маань сонин хэвлэлд өртчихөөд байсан. Архичин болсон гэсэн мэдээлэл гарсны дараа тоглолт хийхэд харин ч их хүн үзнэ шүү дээ. Хүмүүс намайг харах гэж, өрөвдөөд их ирдэг юм шиг байгаа юм. Тэгээд л гараад ирэхээр хөөрхий минь явж байна гээд л алга ташаад сайхан хүлээж авна. Тэр бүх амьдралын алдаа оноо эргээд дуучны маань пи-ар болж байсан юм билээ.

-Залуу уран бүтээлчидтэй ажиллаж, тэдэнд зааж сургаж байгаа хүний хувьд юу захидаг вэ?
-Хүний амьдрал их богинохон. Би сүүлийн цомогтоо “4 цаг 30 минут” нэртэй дуу оруулсан. Энэ нь амьд-ралаа цагаар хэмжвэл би үдээс хойш 16 цаг 30 минут орчимд явж байна гэдгээ илэрхийлсэн юм. Үүн шиг цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү. Залуу хүн маш том мөрөөдөлтэй байх хэ¬рэг¬тэй. Чин сэтгэлээсээ юманд хан¬даж, бие биенээ хайрлаж байгаасай гэж хэлье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Ëèõîñëàâëü êóïèòü çàêëàäêó Mephedrone: Êðèñòàëëû VHQ Éîðêòàóí-Õåéãòñ êóïèòü Êîêàèí Ìåòàäîí õëîð Ïàéíò êóïèòü Êîêàèí Купить СК Крист Белые Онега Êóïèòü Àíàøó Áèêèí Êóïèòü mdma â Òâåðü Íþðáà êóïèòü Ïñèõîäåëèêè Âûñîöê êóïèòü ãèäðîïîíèêó Ñàáå êóïèòü çàêëàäêó øèøêè Ïë¸ñ êóïèòü çàêëàäêó Ñêîðîñòü a-pvp Àïïåð-Àðëèíãòîí êóïèòü ìàðèõóàíó êóïèòü ÑÊ Êðèñò Áåëûå Ìàõà÷êàëà КРИМИНАР›Ð¬ÐÐ«Ð• АВТОРИТР•Ð¢Ð« ВОРЫ В ЗАКОНЕ | Уфа бандитсРºÐ°Ñ êóïèòü Ñêîðîñòü Ôóðìàíîâ Ãóëüêåâè÷è êóïèòü Ecstasy Rolls Royce Øàðäæà êóïèòü çàêëàäêó Àëüôà Çàêëàäêè àìôåòàìèí â Óæóðå Как искать закладкР¸ в телеграР¼Ð¼Ðµ Çàêëàäêè øèøêè â Íèæíåé Ñàëäå Óñâÿòû êóïèòü çàêëàäêó ãàøèø Ãóáàõà êóïèòü Cocaine Ëèâåíâîðò êóïèòü Ãåðîèí Øàäðèíñê êóïèòü êîêñ ДимедроР» трип Âåñò-Ïëàéíñ êóïèòü ìàðèõóàíó Ãðåøàì Ïàðê êóïèòü áîøêè Kampala êóïèòü áîøêè Êàðàòàó êóïèòü áîøêè Çàòèøüå êóïèòü çàêëàäêó áîøêè Áîññèð-Ñèòè êóïèòü ìàðèõóàíó Ãðåéò-Ôîëëñ êóïèòü ãàøèø ×èñòîïîëü êóïèòü Ecstasy: Red Monkey 250mg êóïèòü Êðèñòàëë Êóðëîâî Âàëåíñ êóïèòü çàêëàäêó Êîêàèí Ñêîðîñòü a-PVP â Âîëüñêå Ñâåòëûé ßð êóïèòü çàêëàäêó ãàøèø
IP:95.181.177.97  2018-08-07 14:15:01
Hnmybaha It is not the same (p) t, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f ubReGBW%2fembed%3fpub%3dtrue ya_maima_peru_anjala_song_down load, https://imgur.com/a/BNxaQ7N/em bed?pub=true download_drakor_w_sub_indo, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f X3O7fU8%2fembed%3fpub%3dtrue تنزيل_اغاني_مجان ا_للموبايل, https://imgur.com/a/BV32Ptp/em bed?pub=true 4k_video_downloader_key, https://imgur.com/a/M850PKI/em bed?pub=true descargar_app_netflix_para_pc, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f qYOL5FA%2fembed%3fpub%3dtrue new_tamil_movies_download_in_t amilrockers, imgur.com%2fa%2fln4rOAK%2fembe d%3fpub%3dtrue download_miui_10_redmi_4a, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f GB0zhvF%2fembed%3fpub%3dtrue baixar_musica_mp3, https://imgur.com/a/TeOgomP/em bed?pub=true baixar_uc_browser_apk, imgur.com%2fa%2fg5tSo1F%2fembe d%3fpub%3dtrue tagdi_song_download, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f cgwpPCu%2fembed%3fpub%3dtrue wizkid_fever_free_mp3_download , imgur.com%2fa%2fBqSu2WL%2fembe d%3fpub%3dtrue twitter_video_indirme_ios, https://imgur.com/a/mXFN23u/em bed?pub=true download_vidio_lagu_syantik, https://imgur.com/a/oWfdvE2/em bed?pub=true microsoft_office_2007_download _for_pc, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f ne9bXcZ%2fembed%3fpub%3dtrue como_descargar_whatsapp_en_la_ pc, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f mXFN23u%2fembed%3fpub%3dtrue download_vidio_lagu_syantik, https://imgur.com/a/DoQeBXj/em bed?pub=true gana_harish_video_songs_downlo ad, imgur.com%2fa%2f8datyfk%2fembe d%3fpub%3dtrue ishare_tere_guru_randhawa_mp3_ download, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f N1WsqSK%2fembed%3fpub%3dtrue mortal_kombat_xl_indir, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f r0xuqKH%2fembed%3fpub%3dtrue good_night_image_download, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f D5oEfkk%2fembed%3fpub%3dtrue so_quer_vrau_download, imgur.com%2fa%2fwPResRR%2fembe d%3fpub%3dtrue melhor_aplicativo_para_baixar_ musicas_do_youtube, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f FsxCHMJ%2fembed%3fpub%3dtrue descargar_canciones_de_paulo_l ondra, https://imgur.com/a/2cf1DBk/em bed?pub=true chalo_movie_hd_download, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f ALjeCED%2fembed%3fpub%3dtrue harry_potter_and_the_chamber_o f_secrets_ebook_free_download, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f Zpfa2vv%2fembed%3fpub%3dtrue new_odia_movie_song_download, imgur.com%2fa%2f5jp3Ni1%2fembe d%3fpub%3dtrue life_of_pi_full_movie_in_hindi _hd_1080p_download_filmywap, https://imgur.com/a/KuJQswn/em bed?pub=true yara_teri_yari_ko_song_downloa d_mr_jatt, https://imgur.com/a/w6IWnQP/em bed?pub=true download_psiphon_for_pc, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f 3kckvoL%2fembed%3fpub%3dtrue baixar_musica_jorge_e_mateus_2 018, imgur.com%2fa%2fdmkfrVq%2fembe d%3fpub%3dtrue musu_musu_hasi_song_download, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f UAgnZRu%2fembed%3fpub%3dtrue whatsapp_para_descargar_gratis _a_mi_celular, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f 1t2d055%2fembed%3fpub%3dtrue skachat_russkie_novinki, https://imgur.com/a/PZNr8IA/em bed?pub=true geometry_dash_2.11_apk_downloa d, https://imgur.com/a/zaFsp3w/em bed?pub=true download_adobe_photoshop_cs6_f or_pc, https://imgur.com/a/VLJ6Jhx/em bed?pub=true adobe_reader_latest_version_fr ee_download, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f 6jTODIU%2fembed%3fpub%3dtrue تحميل_يوتيوب_بلس , imgur.com%2fa%2fPLSo8Uc%2fembe d%3fpub%3dtrue download_lagu_let_me_go_planet lagu, https://imgur.com/a/6ghvh1a/em bed?pub=true download_lagu_goyang_dua_jari_ remix_mp3, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f OEjWMSn%2fembed%3fpub%3dtrue descargar_karol_g_pineapple,
IP:185.101.68.74  2018-11-25 00:45:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.