Монгол төгрөг сэхээний ширээн дээр...

2009/10/22
Share |
Хүмүүс:
Монгол төгрөг сэхээний ширээн дээр...

Дэлхийн зах зээлд сvvлийн vед ам.долларын ханш буурч байхад манай улсад эсрэгээрээ байгаа нь Төвбанкны бодлого алдагдаж, төгрөгийн худалдан авах чадварыг унагасантай холбоотой аж. Манай иргэд ихэвчлэн "Найман шарга"-аар vйлчлvvлэх сонирхолтой байдаг. Санхvvгийн зохицуулах хороо өнгөрсөн тавдугаар сард ченжvvдийг банк бус санхvvгийн байгууллагын тогтолцоонд шилжvvлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан. Vр дvнд нь энэ сарын байдлаар 40 орчим компани валютын арилжаа эрхэлж байна. Ингэснээрээ гap дээрээс валют арилжихыг таслан зогсооно гэж Санхvvгийн зохицуулах хорооныхон vзсэн. Гэвч бодит байдалд 50 сая төгрөгийн vндсэн хөрөнгөгvй зарим иргэн "Доллар солино" гээд гудамжинд зогсдог нь хэвээр. Монголбанкныхан валютын ханшийг тогтворжуулсан гэж ярьж байгаа ч ам.доллартай харьцах төгрөгийн ханш улам унаж, "Вашингтон"-д дээрэлхvvлсээр хэзээ мөдгvй "сэхээ"-нд орж болзошгvй болжээ.

"Найман шарга" валютын захын ченжvvд өглөө болгон Төвбанкны тогтоосон албан ханшийг харж байгаад мэдээллийн самбараа шинэчилдэг. Өнгөрсөн жилийн өдийд Төвбанкны албан ханшаар нэг ам.доллар 1144,27 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин өчигдрийн байдлаар нэг ам.доллар 1440,43 төгрөг болж чангарчээ. "Найман шарга" валют арилжааны төвд өчигдөр 16:00 цагийн байдлаар нэг "Вашингтон"-ыг 1439 төгрөгөөр авч, 1441 төгрөгөөр зарж байлаа. Энэ vед арилжааны банкуудад "ноён" долларыг 1437 төгрөгөөр авч, 1445 төгрөгөөр зарж байв. Арилжаанд оролцогчид ханшийн хэлбэлзэл дээр тоглож, нэг ам.доллараас 3-4 төгрөг унагадаг. Монголбанкнаас өдөр бvр ханш тогтоодог ч дур зоргоороо өсгөж бууруулдаг нь төгрөгийн ханшийн зохиомол уналт vvсгэж байна. Энэ нь арилжааны банкны толгойд суусан улс төрийнхний ашиг сонирхлоос vvдэлтэй аж. Тэд төгрөгийн ханшийн уналтаар далимдуулж, гадаадаас зээл тусламж авч, сонгуулийн амлалтаа биелvvлсэн дvр эсгэдэг хэмээн иргэд шvvмжлэв.

Хойд, урд хөрш ам.доллартай харьцах рубль, юанийн бодлогыг хатуу баримталдаг. Өмнөд хөршийн "сайн найз" нар маань таван жилийн өмнө нэг ам.долларыг 7,94 юаньтай тэнцvvлж байсан бол энэ онд 6,9-өөс хэтрvvлэхгvй барьж байгаа юм. Харин орос ах нар нэг ам.доллар 47,5 рубль байх бодлогоор хатуурхаж, "Вашингтоны" ноёрхолд дарлуулж доошоо орохгvй байгаа билээ. Харин манайд Монголбанкны бодлого хэдийнэ алдагдсан нь ам.долларын ханш "хаданд" гарахад хvргэж байна. Эдийн засагчид "Төгрөгийн худалдан авах чадвар буурч байгаа vед иргэд ам.доллараар зээл авч, гvйлгээ хийх хэрэггvй. Монголбанк төрөөс олгогдсон эрх vvргийнхээ дагуу бодлого барьж төгрөгийн худалдан авах чадварыг дээшлvvлэх хэрэгтэй. Зах зээлд эрэлт өсөхөд ханш чангардагаар далимдуулж, арилжааны банкууд ам.долларыг хар зах дээр байгаа юм шиг арилжина" хэмээж байна. Төгрөгийг vнэгvйдvvлж, ханш унагах нь эцэстээ ард тvмний нуруун дээр хvндхэн ачаа болж буух нь.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.