ЕРӨНХИЙ САЙДЫН БИЕ

2009/10/22
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
ЕРӨНХИЙ САЙДЫН БИЕ

Засгийн газрын тэргүүн ажлаа өгч магадгүй тухай мэдээлэл өнөөдрийн зарим нэг өдөр тутмын сонин, сайтуудад тавигдсан. Эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албаа өгнө гэсэн энэ мэдээг Эрүүл мэндийн сайд Ламбаа эрс няцаалаа. Монгол хүмүүс өвчтэй байгаа нэгнээ аль болох хурдан эдгээсэй гэж залбирдаг. Тийм байтал хэвлэлүүд ингэж ерөөхийн оронд худал мэдээ цуурхаж болохгүй гэж хэллээ.

Солонгос явж шинжилгээ хийлгэж ирснийхээ дараа Ерөнхий сайд Баяр үргэлжлүүлэн биеэ эмчлүүлж байгаа. Засгийн газрын хуралдаанаа 2 долоо хоног тэргүүлээгүй түүнийг өнөөдөр зарим нэг мэдээллийн хэрэгслүүд дээр эрүүл мэндийн шалтгаанаар засгийн газрын тэргүүний ажлаа хүлээлгэж өгөх нь ээ гэж мэдээлсэн. Энэ мэдээллийг оргүй цуурхал гэж танхимын сайд нар нь баталлаа. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Ламбаа энэ бол огт худлаа мэдээ. Ерөнхий сайд сайд нарын гэж нэрлэгддэг 2-р эмнэлэгт биеэ эмчлүүлж байгаа. Эмчилгээний дараа гам дэглэм барих ёстой тул зайлшгүй хэвтэх шаардлагатай байсан.

Элгээ эмчлүүлэхийн тулд 2 удаа солонгосыг зорьсон Ерөнхий сайдын элэгний өвчний талаархи мэдээллийг сэтгүүлчид асуусан. Энэ мэдээг мэргэжлийн эмч нар өгөх ёстой. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. Ямар ч байсан Ерөнхий сайд ирэх 7 хоногоос ажилдаа орж хуралдаанаа өөрөө удирдан явуулах нь байна. Өнгөрсөн хугацаанд ЗГ хуралд өөрөө оролцоогүй ч цаг тутам мэдээ мэдээлэл авч байжээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.