ШИРЭН БЭЭЛИЙТНҮҮД ӨНӨӨДӨР МӨНГӨН ШАГНАЛАА ГАРДЛАА

2009/10/22
Share |
Хүмүүс:
ШИРЭН БЭЭЛИЙТНҮҮД ӨНӨӨДӨР МӨНГӨН ШАГНАЛАА ГАРДЛАА

Италийн Меланаас алт, мөнгөн, хүрэл медаль хүртэж ард түмнээ баярлуулсан ширэн бээлийтнүүд өнөөдөр мөнгөн шагналаа гардлаа. 3 баатартаа ЗГ 63 сая төгрөг олголоо. Италийн Милан хотод болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Сэрдамба 40 сая төгрөгийн батламж авлаа. Энэ тэмцээнд мөнгөн медаль хүртсэн Төгсцогт 15 сая, хүрэл медаль авчирсан Мөнх-Эрдэнэ 8 сая төгрөг нийлээд 3 тамирчин 63 сая төгрөгийн мөнгөн шагнал авч байна. Ерөнхий сайд эзгүй байгаад өнөөдрийг хүртэл мөнгөн шагналаа авч чадаагүй явсан тэдэнд өнөөдрийн билэгт сайн өдөр тэргүүн шадар сайд Алтанхуяг Эрүүл мэндийн сайд Ламбаа нар батламжийг нь олгосон юм.

ДАСГАЛЖУУЛАГЧ- ШАГНАЛ
Олимп, дэлхийн тэмцээнд шавь нараа медальд хүргэсэн дасгалжуулагчид өнөөдрөөс хойш мөнгөн шагнал хүртэнэ. Хийхийн ихийг хийчхээд ард нь хоцорч үлддэг тэдэнд засгийн газар мөнгөн урмашуулал олгож байхаар боллоо.

Өөрөөр хэлбэл олимпийн дэвжээнд тамирчнаа гаргаж алтан медальд хүргэсэн бол тухайн дасгалжуулагч 60 сая төгрөг авдаг болох юм. Олимпоос алт авсан тамирчинд 120 сая төгрөгийг шагнал болгож өгдөг. Энэ шагналын талтай тэнцэх буюу 60 сая төгрөгийг засгийн газраас дасгалжуулагчид олгодог байхаар боллоо. Ингэснээр тамирчид хөлс хүчээ урсгаж байж олсон хэдэн төгрөгнөөсөө дасгалжуулагчидтайгаа хуваалцах гэж зовдоггүй болно. Аль алиндаа амар ийм шийдвэрийг ЗГ-ын хуралдаанаар гаргажээ. Дэлхийн аваргад бэлдсэн тамирчин алт авбал дасгалжуулагч 15 сая авна. Энэ мэтээр тухайн тэмцээний цар хүрээ нэр хүндээс шалтгаалан тамирчид дасгалжуулагчид олгодог мөнгөний хэмжээ тодорхой болж байгаа юм. Түүнээс гадна үндэсний хэмжээний тэмцээний журамд өөрчлөлт оруулжээ. Тун удахгүй манай улсад дэлхийн шилдэг жудочид хуран цугларах том тэмцээн болох юм. Дэлхийн цомын аварга шалгаруулах энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулна гэдэг нэр төрийн хэрэг. Мөн олимпийн эрх авах энэ тэмцээнд манай улсаас жин тус бүрт 4 тамирчин оролцох эрхтэй гэдгээрээ онцлог. Энэ тэмцээнийг явуулах хөрөнгө мөнгө дутагдаж байсан бол энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар нэг талд нь шийдвэрлэлээ.

Өмнө нь Эрүүл мэндийн сайдын багцаас 100 сая төгрөгийг тэмцээн явагдах спортын ордныг засварлахад гаргаад байлаа. Харин өнөөдөр нэмж олгох мөнгийг энэ том тэмцээнийг зохион байгуулахад шаардлагатай арга хэмжээнд зарцуулна. Гэхдээ л өнөөдөр нэмж олгосон мөнгө бодит байдалд хэрэгтэй 400 сая төгрөгт хүрэхгүй. Гэхдээ чамлахаар чанга атга гэсэн үг бий. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, дассан газрын даавуу зөөлөн гэсэн үг байдаг. Манай жудочид эх орондоо болох дэлхийн цомын тэмцээнээс олимпийн эрх олноороо аваасай гэж хүслээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.