Сонгох эрхийн vнэ (Эссэ)

2009/10/23
Share |
Хүмүүс:
Сонгох эрхийн vнэ (Эссэ)

Ардчилсан төрийг байгуулах, удирдах ард тvмний онцгой дээд эрх сонгуулиас сонгуульд алдарч бvдгэрсээр байна. Өгөх мөнгөтэй нь сонгогдоно, авсан мөнгө¬тэй нь сонгоно гэж Vндсэн хуулийг өөрчлөхдөө тулчихлаа. 1992, 1996, 2000 оны УИХ сонгуульд цөөн ч гэлээ мөнгөгvй хvмvvс сонгогдож болдог, олонх иргэд нь мөнгөгvйгээр сонгож болдог л байсан. Нийтийн автобусанд шоудах гэж биш ажилдаа очихоор суудаг гишvvн, авлигаар биш цалингаараа амьдардаг тvшээ зөндөө л байсан юм. Одоо тийм "тэнэг" гишvvн байна уу?

Сайнаар хэлбэл эцэг эхийнх нь зөн мэдрэмж, амин зуулгын хэрэгцээ шаардлага, муугаар бол бэлэнчлэх сэтгэлгээ, бас шуналыг нь өдөөсөн хvvхдийн 10 мянгатай 2004 он өнгө мөнгөний сонгууль, нийтийг хамарсан хахуулийг эхлvvлж билээ. Хариуд нь Ху нам хайр сэтгэлийн явдал, хурим гэрлэлтийг ч хагас саяар биеийг vнэлэх, нэг ёсондоо гэр бvлийг бэхжvvлэх биш vймvvлэх хахууль зарлаж өнгө мөнгөний уралдааныг хурдлуулж байв. Нэр дэвших эрхийг мөнгөөр худалдаж авдаг, такс төлбөрөөр намын бvх шатны удирдах байгууллагад ордог мөнгөн дvнгийн улс төр энэ vеэс эрчээ авч, угаалгын нунтаг, Далай ламын зурагтай номноос хэтэрдэггvй байсан сонгогчдын гарыг хvндрvvлэх төрөл зvйл өргөн хэлбэртэй болжээ. Санал худалдаж авах төлбөрийн хэрэгсэл аравт, хорьтын дэвсгэрт, архи, айраг, мах, ногоо, гурил будаа, нvvрс тvлээ, мөнгөний тоо заасан сертификат, чек хvртлээ баяжиж, сонгууль нь найр болж хавтгайрлаа. Төсвийн хөрөнгөөр амлалт авч болохгvй хуультай ч энэ өдрvvдэд хишиг хvртээж, хувь олгон гийгvvлэх хууль хэлэлцэж байна. Эд зvйл тараасан бол иргэнийг 130, албан тушаалтныг 250, хуулийн этгээдийг 700 мянга хvртэл төгрөгөөр торгох толгой илсэн заалтыг хэн ч тоохгvй байгаа билээ. Саналын хуудсаа бухалдаж овоолдоггvй, тоолохгvй уншдаг, олон сонголттой 2008 оны сонгуулийн төлөөс болж таван алтан амь хохирсон 7 дугаар сарын 1-нээс хойш ардчилсан төрийг байгуулах ард тvмний эрх эмгэнэлт драм болов. Таван алтан амины оронд таван улаан сандал ноогдлоо. Муу юмандаа сайн, сайн юмандаа муу учир сонгуулийн элдэв бохир технологи төрөл зvйлээрээ хөгжиж байгаагийн нэг жишээ болгож энэ цувралыг "Бөгжний эзэн" гэж нэрлэсэн юм. Мөнгөн бөгж хуруундаа зvvсэн хvнийг бvртгэл тулгахгvй, давхардуулан саналыг нь өгvvлэх дохио тэмдэг болгосон энэ технологи 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрэглэгдсэн билээ. Худалдагдсан улс төрийн эрх, алдагдсан эрх чөлөө сонгуулийн хууль, систем, сонгогчдын гэгээрэл боловсрол, нийгмийн сэтгэл зvй зэрэг олон талаас нь авч vзэх хэлэлцvvлэг юм. Аристотелоос эхлээд Макиавелли, Ортега И Гассет нараар vргэжлэн, зуун зууны ухаантнууд суу билгээ чилээж байгаад "Олон нийт нийгмийг удирдах чадваргvй", "Өөрийгөө шавхаж дайчлаагvй ерөнхий дундач хvнээс бvрдэх олонхийн тэнэглэл оюун ухамсрын хэрэг биш" сэдвээр цувралыг эхэлж байна.

Бvлэг хvмvvс буюу олонхи гэдэг нь тооны ойлголт. Ямар нэг онцгой чадвараар тодроогvй, хоорондоо vл ялгарах нэг хэвэнд цутгасан, ерөнхий хvнээс олонхи бvрдэнэ. Ерөнхий хvнээс олон тvмний мөн чанарыг харж болно. "Ард тvмний нэг эд эс, эгэл жирийн иргэн гэж цээжээ дэлддэг хvн бол сайн, муугаараа онц ялгарах авъяас чадваргvй, гэхдээ тvvгээрээ бахархаж байдаг этгээд юм. Авъяасгvй гээгvй тvvнийгээ эрж хайж, нээж олж, шавхаж чадаагvй хvмvvс" гэж Ортега И Гассет "Тvмний тvрэмгийлэл"-дээ тодорхойлжээ. Цөөнх гэдэг нь өөртөө өндөр щаардлага тавьж чаддаг, өөрийн vзэл бодол, vнэлэлт дvгнэлттэй хvмvvсийг хэлнэ. Урсгалаар хөвөгч зомголуудын тvрэлтийн хvчинд тэд цөөднө. Ангийн шинжээр нь, гарал vvслээр нь олонхи, цөөнх болгож хувааж байгаа хэрэг биш. Ардчилсан нийгэмд уг язгуураасаа дээд, доод анги гэж байхгvй. Өөртөө шаардлага тавьдаг, тавьдаггvй л гэсэн ялгаагаар шилэгдмэл хэсэг буюу цөөнх, урсгалаар хөвөгчид буюу олонхи байна. Vдэш нь сайн бодоод хоновол өглөө нь босоод саятан болж мэдэх эрх чөлөөний боломжийг ашигладаг, ашигладаггvй хоёрын ялгаа.

Ардчилал хууль хоёр салшгvй холбоотой, гэтэл өнөөдөр олон тvмэнд тулган хvлээлгэсэн хуурамч ардчилал ялан дийлснийг бид өөрсдөө гэрчилж, бид өөрсдөө бvтээж байна. Шил архины төлбөртэй яриагаа төрийн хууль шийдвэрийн хэмжээнд тавьж байна. Бусдаас өөр харвал, бусдаас өөр vзэл бодолтой байвал хог шаар гэж ад vзэгдэнэ. Оюутолгойн гэрээ Монголд ашиггvй боллоо гэж vзэж буйгаа илэрхийлсэн эрдэмтэн судлаач, иргэний хөдөлгөөн, тэдний vзэл бодлыг дамжуулдаг нэг телевиз, нэг сонины учрыг олох ёстой, бараг л бодийг нь хөтлөх учиртай гэж Хууль зvй, дотоод хэргийн сайд хэлж байна. Шvvмжиллээ, мушгилаа гээд шувууны буугаар намнаж болдоггvй ертөнц бол ардчилал. Бусад нь дэмжиж байхад хэдхэн юм эсэргvvцээд гэж байна. Бусад гэдэг нь бvгд биш. Бvгд гэдэг нь ч олонхи ба цөөнхөөс бvрдэнэ. Ердөө л дуугvй зөвшөөрч, эсвэл дvгнэж бодоогvй олонхийг бvгд гэж андуурч болохгvй. Өөрт чинь ашиггvй vзэл бодлыг тvгээсэн байлаа ч нэг гэрт, нэг нийгэмд зохицон амьдарч, тэвчин хvлцэх нь ардчилал. Амьдрал гэдэг бидэнд тулгарч байгаа боломжууд. Шилж сонгох боломжтой учраас л боломж юм. Vргэлж тvгшvvртэй, сонор соргог байна гэдэг бол хөгжлийг хангах хөшvvрэг. Бид эрх чөлөөтэй. Тэр эрх чөлөөгөө хэн байхаа тодорхойлон сонгох гэж эдэлдэг. "Улс төрчид л мэдэг" гэж залхаж байгаа нь ч муу л болохоос бидний л шийдвэр. Өөр хэний ч шийдвэр биш. Тухайн нийгэмд ямар дундаж хvн зонхилж байна, тийм л шийдвэр гаргана. Сонгох эрхээ өөрөөс нь дээрэмдсэн өмч хөрөнгөний vртэс булан, задгай бутархай мөнгөөр алдаж байгаа бол тэр дундач хvний л мэдэх хэрэг. Эдлэе гэхэд ихээхэн хэцvv эрх мэдэл. Нийгмийн засатлал олон тvмний гарт шилжсэний сул тал нь юу вэ? Засгийн газар хоноцын сэтгэлгээтэй, төрий ордонд тvр суугаа хvмvvс. Маргаашийн асуудлыг харах чадваргvй, өнөөдрийнхнийг ч шийдсэн зvйлгvй, зvгээр л хойшлуулдаг систем. Төлөвлөж тооцдоггvй. Учир нь уг эх нь болсон дундаж хvн, дундаж сонгогч нь хэзээ ч төлөвлөдөггvй, урсгалаар хөвсөн зомголын сэлvvрчид. Ардчилал шинээр тогтсон орнуудын хvн амд тунхагласан эрх, чөлөөт амьдралын хэлбэр, технологийн дэвшил оногдож байгаа ч суурь хvмvvжил нь, соёл нь алга байна. Дундаж хvний бөөгнөрөл болсон олон тvмэн өөрсдийнхөө бий болгосон зарчим, ардчиллын vнэ цэнийг няц дарж байна. Олон тvмэн эрхийн балай болж байгаа хэрэг. Өг өг л гэж нэхнэ. Монголчуудын зан төлөв өөрийнхөө vvх тvvхээс биш бvхэлдээ гаднаас авч байгаа сэтгэлгээний нөлөөн дор бvрэлдэж байна. Цөөнхөд хамаарах хvн өөртөө өндөр шаардлага тавьж амьдардаг, дундаж хvн өөртөө сэтгэл дундуур байлаа ч тvvндээ сэтгэл хангалуун байдаг. Хvний эрхээ эдэлж чадахгvй байгаа нь эрх чөлөөндөө vнэгvй бэлэг мэт хандаж, vнэ цэнэгvй болгодгоос уг шалтгаантай. Өнөөгийн соөл иргэншлийг жолоодох уг эрхийг атгасан дундаж хvн нийгмийнхээ vндсэн зарчим, мөн чанарыг нь ойлгох ч чадал хомс.

Дундаж хvн цөөн хэдэн зvйлийн талаарх холион бантан, бvдэг бадаг төсөөлөлтэй. Тvvндээ ханаж пологтоно. Ардчилал, хvний эрхээр дамжиж бvх ертөнц өмнө нь нээгдэхэд оюун сэтгэлгээ нь хаагдаж орхидог нь гунигтай. Ухаантнууд тэнэг юм хийх амархан гэж vргэлж сонор соргог байдаг бол дундчууд vй олноороо нэг өдөр нэг хоромд л нэгэн зэрэг тэнэг зvйл хийх чадвартай. Нийгмийг би, бид жолоодно, төрөө мань мэт байгуулна гэсэн бодолтой болсон ч бvтээлч сэтгэлгээ алга. Vзэл бодол нь хоосон. Vзэл бодол гэдэг vг нь дундач хvний хорин мянгатын дэвсгэрт мэтээр арилжих шуналыг л халхавчилж байна. Улстөржихөө боль гэх зэргээр ардчилсан харилцааны vзэл бодлоо илэрхийлэх, солилцох дээд хэлбэрийг хааж, оронд нь эд мөнгөний арилжаанд орж байна. Улс төрчдийн далдуур зохиочихоод байгаа системд хvчээр оруулж байгаа нэг хэлбэр юм. Олон тvмэн төлөөллийн байгууллагаар уламжлан төрийг удирдах соёлд суралцаагvй. Ихэвчлэн төрийн vйл хэрэгт тулгуулж томилогдож, эрхээ эдлэхээсээ илvv vvрэг хvлээж шууд оролцдог. Цэрэгт татагдана, татвар төлнө, хамжлага болно. Тvvх сөхвөл олон тvмэн төрийг удирдах хэрэгт ийм маягаар л голдуу оролцож байснаас биш төлөөлөгчөөр уламжлан vлгэр жишээ оролцсон баримт харьцуулшгvй бага. Иргэншлийг дэмжин тэтгэж, баяжуулж хөгжvvлэхгvйгээр зөвхөн vр шимийг нь хvртээд сууна гэвэл тэр vлгэрт гардаг гэнэн мөрөөдөл болно. Ардчилал өөрөө буй болсон мэт vзэх учраас vнэлэмжvvдийг нь хамгаалахад дундаж хvн оролцохгvй байна.

Монгол дундаж сонгогч хэн бэ? Статистик мэдээллээс насны байдлаар нь аваад vзвэл тэр 21-23 настай залуу хvн. Vзэл бодол нь тогтоогvй, ажилгvй, цалингvй, өрх тусгаарлаж, хариуцлага хvлээгээгvй, сонголт хийхдээ оюун ухамсраар биш сэтгэлийн хөдөлгөөн, моод маягаар хандана. Ардчилал гэж юу вэ? Яагаад Та сонгох эрхтэй вэ? Сонгох эрх гэж юу вэ? Яг vнэндээ таг тvг. Яагаад сонгууль болж, сонгож, сонгогдож буйн мөн чанар, төсөөлөлгvй тууж яваа нөхөр. Мөнөөх улигт санал худалдаж авах мөнгө, шил архи, шуудай нvvрсээр сонгогчийн vнэмлэх, сонгох эрхээ арилжина. Сэтгэлийнх нь угт бол цэвэр шударга шинж чанар, мэдлэг боловсрол, хэлсэндээ хvрч, эхэлснээ дуусгадаг эсэх ёс суртахууны vнэлэмж шалгуур бий. Гэвч эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгаажаагvй улс төрийн эрх нь нэг баганатай гэр шиг нурж унаж, vнэлэмж vнэлгээ нь буруудан бохирдсоор байгаа нь энэ. Амьдралын эрхээр гэж өөрсдийгөө зөвтгөж саналаа худалдаад, энэ хувь заяатайгаа vлдэж, сонгуулиас сонгуульд гоё болно гэж горьдож ханахгvй мангуурна. Тэднийг vргэлж vгээгvй ядуу, мунхаг харанхуй байлгаж, шил архи, шуудай нvvрсээр худалдаж авах нь мөнөөх улс төрчийн мөн чанар. Хэн нэг мөнгө өгсөн, худлаа ярьсан улс төрчийг биш өөрийнхөө өөдрөг маргаашийг сонгохыг л, боломжуудаас шилж харьцуулахыг л сонгох эрх гэж ойлгохгvй. Сонгуулийнх нь vр дvн vргэлж "Хохь чинь" гэж гарна. Өөрсдөө сонгочихоод, сонголтоо хямдхан арилжчихсан мөртлөө жилээс жилд л сонгосон хvмvvсийнх нь бvрэлдэхvvн муудаад байгааг гайхдаг гэж байгаа. Авлигач хөрс, масс байгаа учраас сонгуулийн зөрчил их байх тусмаа "vр дvн"-г нь хvлээн зөвшөөрч байна. Их мөнгө тарааж их олон саналын зөрvv гарвал "Ийм тохиолдолд яах ч аргагvй" гэнэ. Яаж авсан нь хамаагvй саналын зөрvv нь их л бол хууль зөрчсөнийг зөвтгөх vндэс болно. Нэг ёсондоо их луйвардуулсан бол шvvхдэж болохгvй. Бага луйвардуулсан бол шvvхдэж болно гэсэн vг. Ард тvмэн гэж нэрлэчихээд айгаад байгаа болохоос дундаж хvн маш олон тvгээмэл дутагдалтай. Тvvнийх нь төлбөр ажилгvйдэл, ядуурал, амалснаа мартдаг улс төр, амин зуулгын бэрхшээл болж дуусахгvй байна. Хvний хөгжлийн vзvvлэлт доогуур, нэг хvнд ноогдох ДНБ хоёр мянгаас бага оронд олон нийт хэмээх ойлголтонд сонгогчид, иргэд нь тэр бvр хамаардаггvй. Харин "толпа" буюу хvмvvсийн бөөгнөрөл гэвэл илvv зохино гэж vздэг.

Ийм бөөгнөрөлд оюун ухамсар, тоо баримт, тодорхой асуудлыг шинжлэх дадал байхгvй. Харин айдас, гуниг, хошуурал буюу моод, баяр хөөр, нулимс ба инээд гэх зэрэг сэтгэл хөдлөл илvv хvчтэй. Сайнаар өөрчлөх юм уу, муугаар өөрчлөх юм уу гэдэг сонин биш. Зvгээр л өөрчилье гэвэл сонин бөгөөд моодны яриа болно. Дэлхийг жанжлагч цаасан мөнгө буюу доллар хэвлэх эрхийг атгасан цөөн гэр бvл хvн төрөлхтөнийг телевиз, интернэт, гар утсаар дамжих vй олон мэдээллээр бөмбөгдсөөр зориуд олон тэрбум "зомби" буй болгох наноколончилолын тухай "Цагийн төрх" гэдэг онц сонирхолтой баримтат кино бий. Гvн гvнзгий ухуулахгvй, гvйцэд бодуулахгvй араа араасаа бөмбөгдөх vй олон шуурхай мэдээ тэрбум тэрбум идэвхгvй хvлээн авагчийг буй болгож байгаа гэнэ. Монгол дундаж сонгогч нvдээр харж, тархиндаа боловсруулахаасаа илvv чихээрээ сонсож, аль гоё, уянгатай, аман панаалтайг нь долгиондоо барьж авна. Дэлхийн дулаарал болж байхад лам дуудаж тэнгэр аргадуулна, цаг агаарын шинэ нөхцөл дэх технологийн оронд даллага авахуулна, даатгалын компанид гэрээ худалдахгvй, бөө удганд авлига өгнө, өөрөө бvтээхээсээ илvv өөр хэн нэгэнд, ямар нэг аз тохиолд итгэнэ. Эцсийн эцэст өөртөө, цаашилбал Монголдоо итгэхгvй. Ямар нэг Америк, Япон, Орос, хэн ч юм өгөөмөр сэтгэлтнийг харуулдан хvлээсэн, горьдлого компанийн бvгд найрамдах улс билээ. Сонгох эрх vнэ цэнэтэй эд. Vнэгvй бэлэг, өчvvхэн авлигын төлбөр биш. Иргэн Таны төрөө байгуулах эрх чөлөө их vнэ цэнээр, vе vеийнхний тэмцэл, зуун зууны тvvхээр бvтсэн зvйл.

Д.Болдхуяг /Үргэлжлэл бий/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
oxgxvaywua QaKaSTmrcqybwrxpwc, [url=http://gwlkomgcpllu.com/] gwlkomgcpllu[/url], [link=http://wsgylwvuqjxr.com/ ]wsgylwvuqjxr[/link], http://xljlqdpqammw.com/
IP:46.161.9.32  2016-10-25 04:41:57
BrettWhone wh0cd4186020 sildenafil purchase ciprofloxin abilify for sale buy sildenafil
IP:46.161.9.20  2017-06-19 15:53:14
BrettWhone wh0cd587110 elocon cream price
IP:46.161.9.20  2017-08-03 18:19:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.