С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хүртэж магадгүй

2009/10/23
Share |
Хүмүүс:
С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хүртэж магадгүй

Ард тvмэн Оюутолгой, Тавантолгойн ордуудаас их ашиг олно хэмээх хөөргөн хvлээлтээр амьсгалж байна. Харин энэ нь хэр бодитой вэ гэдэг тооцоо судалгааг хийсэн эрдэмтэн, судлаачдын нэг нь С.Авирмэд доктор.Тvvнтэй ийн ярилцлаа.

-Оюутолгой төслийн гэрээгээр 250 сая ам.долларыг бид гурван хувийн хvvтэй зээлж байгаа. Зээлийн эхний 100 саяыг манай талд шилжvvлсэн. Vvнээс иргэн бvрт 50 мянган төгрөг тараах гэж байгаа нь хэр оновчтой вэ?
-Монголын ард тvмэнд ийм их мөнгө "хайрлаж", өгч байсан зvйл нэг биш удаатай. Жишээлбэл, энэ зээлээс арав дахин илvv буюу 11 тэрбум ам.долларын өрийг цайруулсан тvvх ч бий. 100 сая ам.доллараас арав дахин илvv, ач холбогдлын хувьд 100 дахин илvv тэр vйл явдлыг 100 сая ам.долларын чек гардуулдаг шиг сvржигнээгvй шvv дээ. Зээл өгч, авах нь олон улсын харилцаанд байдаг л зvйл. Манай улсад 100 сая байтугай зээл, тусламж vзvvлдэг Герман, Хятад, Америк зэрэг олон улс бий. Гэтэл нэгэн хувийн компаниас зээлж авсан мөнгөөр ингэж шоудаж байгаа нь хачирхалтай байна. Өр тавьж байхад төр, засгийн тэргvvнvvд нь баярлаж байгааг ойлгохгvй юм. АНУ-ын нэг том компани Тавантолгойн нөөцийн хувьд тааруухан нэг лицензийг авъя. Ингэхдээ Засгийн газарт 250 сая ам.доллар зvгээр өгьө гэхэд зөвшөөрөөгvй хэмээх мэдээ интернэтэд бий. Тэгсэн хэр нь дэлхийн том ордоо гадаадынханд барьцаалж мөнгө авсан нь өр болж vлдэнэ. Энэ зээл хойтон гэхэд 103 сая ам.доллар болно. Ингэж vржсээр хойч vеийн маань толгой дээр л бууна шvv дээ. Хуваагаад нэг хvнд 50 мянган төгрөг өгнө гэж байгаа нь цалингийн доод хэмжээний хагастай л тэнцэж байгаа юм. Vvнд баярлаад байх юм алга. Харин ч гутарч, тэдний өмнөөс ичих ёстой. Гэрээнд гарын vсэг зурснаар мөнгө өгөх нь гэсэн сурталчилгаа хийж байна. Хэрэв cap бvр дор хаяж 50 мянган төгрөг өгөөд байвал болж байна. Гэтэл тийм биш шvv дээ. Энэ удаад 100 сая нь орж байна. 50 саяыг нь он гараад өгөх юм билээ. Vлдсэн 100 саяыг нь бvр таван жилийн дараа өгнө. Тэгэхээр таван жилийн дараа vлдсэн 100 сая ам.доллар орж ирэхээр дахиад нэг 50 мянган төгрөг өгөх юм шиг байгаа юм. Орд ашиглалтад орсноор мөнгөөр бороо орох юм шиг ойлголт ард иргэдэд төрvvлэх гээд байгаа.

- Бэлэн мөнгө тараах нь ямар сөрөг vр дагавартай юм бэ?
-Манжийн vеэс ард иргэдийг залхуу, бэлэнчлэх сэтгэлгээнд сургасан гадаадын улс орнуудын бодлого өнөөг хvртэл явж байна. Оюутолгойн ордоос орж ирэх мөнгийг бэлнээр тараана гэдэг хvнийг улам залхуу болгож, идэвх санаачилгыг хорьж, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Ажил хийж, тvvнийхээ vр шимээр амьдардаг болохоос зvв зvгээр байж байгаад мөнгө авдаг практик дэлхийн хаана ч байхгvй. Энэ цаашлаад монгол vндэстнийг залхуу байлгаж бэлэн мөнгөөр тэжээж устгах гэсэн санаа. Ийм жишээ байгаа шvv дээ. АНУ-ын уугуул иргэд Индианчуудыг газар нутгаас нь хөөн зайлуулж, тэтгэмж нэртэй мөнгө тарааснаар тэд архинд орж, устсан. Яг л ийм дvр зураг манай улсад ажиглагдаад байна. Ард тvмнийг улам ядуу байлгах, архинд донтогчийн тоог өсгөж, гадаад руу залуучуудыг явуулах сонирхол их болжээ. Ядуу байх тусам эрхшээлд нь ороход амар учраас эрх баригчдад Монгол Улсыг хөгжvvлэх хvсэл, зорилго байхгvй байна.

-Орд ашиглалтад орсноор 10 мянган монгол ажилтай болж, улс хөгжин хvн ардын амьдрал дээшилнэ гэж байгаа нь хэр vндэслэлтэй вэ?
-10 мянган хvнийг ажлын байраар хангана гэж туслах салбаруудад ажиллаж буй хvнийхээ тоог хэлж байгаа юм. Тэдний хоолыг бэлдэх, барилга, vйлдвэрийг барих, ажлын хувцас гээд л туслах салбарт ажиллах газартайгаа нийлээд 10 мянган хvнийг ажлын байртай болгоно гэсэн. Vйлдвэрт 2500-3500 хvн л ажиллана. Арваад жилийн өмнө "Эрэл" компани гэхэд 3000 ажилчинтай байлаа. Монголд сая гаруй хөдөлмөрийн насны хvн бий. Vvнээс 0,3 хувийг л ажлын байртай болгоно гэсэн vг. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын хөгжлийг тvргэтгэх, ард тvмний аж амьдралыг дээшлvvлэх гэсэн ганц ч vг, өгvvлбэр байхгvй. Зөвхөн Өмнөд бvсийн хөгжлийг дээшлvvлэх гэж байдаг. Энэ нь Монгол Улсын хvн амыг ялгаварлан гадуурхсан хэрэг. Тэгэхээр Өвөрхангай, Архангайн төв халхууд, Баян-Өлгийд байгаа казах, Хэнтий, Дорнодын буриадуудын амьдралд нөлөөлөх магадлал тун бага.

-Таныхаар энэ мөнгөөр ямар салбарт хөрөнгө оруулалт хийвэл vр ашигтай байх бол?
-Өнөөгийн төр засгийн гол зорилго ядуурлыг бууруулж, ажилгvйдлийг арилгах шvv дээ. Ажлын байр бий болгоход л ашиглах ёстой. Vvний нэг сая ам.доллараар олон жижиг, дунд vйлдвэр барих боломжтой. Тэгвэл "Айвенхоу майнз"-ийн хэлээд байгаа 10 мянган ажлын байрнаас илvv олон хvнийг ажлын байртай болгоно. Бvтээн байгуулалтад л зориулах ёстой мөнгийг хий дэмий тарааж, vр ашиггvй цацна гэж увайгvй аашлаад байх юм.

-"Эрдэнэт" vйлдвэрээс авсан 68 хувийн татварыг намууд сонгуулийн амлалтаа биелvvлэхэд зориулсан. Оюутолгойгоос орж ирэх мөнгийг энэ мэт сонгуулийн шоу маягаар цацчих вий гэсэн болгоомжлол байна?
-Амлалт гэдэг өөрөө хулгай луйврын vйл ажиллагаа. Амлаад байгаа тэр мөнгийг Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт бий болгодоггvй л байхгvй юу. Тэр мөнгийг ард тvмэн бvтээдэг. Оюутолгой, Тавантолгой бол ард тvмний баялаг. Vvнийг хэдэн нам амлаад тараадаг юм биш. С.Баярцогт сайд, Монгол Улсын хэмжээний асуудлыг УИХ-аар эсвэл ард тvмнээр хэлэлцvvлж шийдэх ёстой байсан. Ард тvмний өмчийг эзэнд нь амлана гэдэг гэмт хэрэг шvv дээ. Орж ирж байгаа мөнгийг төрийн бодлогоор зарцуулахаас биш зөвхөн Сангийн сайд дур мэдэж шийдвэр гаргадаг юм биш.

-Иргэдийн дунд сонгуулиас хойш 2,5 сая төгрөг авах хvлээлт vvссэн. Vvнийг өгөх боломжтой юм болов уу?
-Оюутолгой, Тавантолгой хоёроос л хvлээж байгаа мөнгө шvv дээ. Таван толгойгоос орж ирэх ашиг Оюутолгойгоос гурав дахин бага. Гэтэл "Айвенхоу майнз"-ийн хийсэн тооцоогоор Оюутолгойгоос орж ирэх ашиг нь "Эрдэнэт"-ээс хоёр дахин бага байгаа. Бид "Эрдэнэт" vйлдвэрийн орлогын 51 хувийг авдаг бол "Айвенхоу майнз" компанийн гаргасан тооцоогоор Оюутолгой ордын орлогын 15 хувийг л авахаар тарын vсэг зурчихсан. Гэвч бид арваад жилийн дараа л Оюутолгойн уул уурхайгаас орж ирэх ашгийг хvртэж магадгvй. Тэгэхээр энэ мөнгийг өгөх боломж огт байхгvй.

-Энэ буруу бодлогыг хэрхэн засч залруулбал зохилтой вэ. Тухайлбал, Иргэний нийгмийн байгууллагууд юу хийх юм бэ?
-Манай иргэдийн нийгмийн идэвх муу байна. Төр засаг ч vнэн, зөв мэдээлэл авах эрх чөлөөг хаан боогдуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрийн эрх мэдэлтнvvд худалдаад авчихлаа шvv дээ. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ гэрээтэй холбоотой vнэн, зөв мэдээлэл гарахгvй байна. Ганц дуугарч байгаа нь танай сонин, ТВ-9 телевиз л байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ил тод болж, иргэд идэвхтэйгээр ирээдvйн сайн сайхныхаа төлөө санаа тавьбал энэ завхрал, гажуудал засарна. Vvнийг би ардчилсан сонгуулийн замаар засна гэж бодож байна. Хэрэв энэ байдал vргэлжилбэл долдугаар сарын нэгэн шиг vйл явдал хэд хэдэн удаа давтагдаж ч мэднэ.

-Нэгэнт гэрээ батлагдаж, галт тэрэг хөдөлсөн. Тэгэхээр бид яах ёстой вэ?
-Vгvй шvv, гэрээ батлагдсан гэж би бодохгvй байна. Гэрээ хоёр зvйлээр батлагдсан байх ёстой. Хууль, эрхзvйн болоод техник, эдийн засгийн vндэслэлээр батлагдсан байх ёстой. Гэвч энэ гэрээ нэгдvгээрт, Ашигт малтмалын хуулийн 29 дvгээр зvйл, УИХ-ын 40 дvгээр тогтоол, УИХ-ын 57 дугаар тогтоолыг зөрчсөн. Техник, эдийн засгийн vндэслэл өнөөг хvртэл УИХ-ын гишvvдийн гарт очоогvй байгаа. Иймээс гэрээнд гарын vсэг зурсан нь зvгээр л ёслол төдий. Монгол Улсын хэмжээнд ч, олон улсын баримталдаг хууль эрхзvйн хvрээнд ч энэ гэрээ хvчин төгөлдөр биш. Өөрсдөө ч vvнийгээ хvлээн зөвшөөрч байгаа. Гэрээний 16 дугаар зvйлд байдаг юм. Гэрээ зургаан сарын дотор хvчин төгөлдөр болно гэж заасан. "Айвенхоу майнз"-ын цаана олон харилцагч компани байгаа шvv дээ. Тэр бvрийгээ ил тод болгох ёстой. Энэ хугацаанд "Оюутолгой" компанийн дvрмийг батлан, ажлын хэсгийн хороо байгуулах зэргийг хийж гvйцэтгэнэ. Тэгэхээр энэ гэрээ дор хаяж зургаан сарын дотор хvчин төгөлдөр бус.

-Энгийн иргэд Засгийн газар гэрээг баталчихлаа гэж ойлгоод байгаа шvv дээ?
-Гэрээ хvчин төгөлдөр бус учраас vзvvлэнгээс ялгаагvй. Тиймээс бид бvх шатны шvvхээр явж, Vндсэн хуулийн цэцэд ч хандана. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж хийсэн гэрээ vндэслэлтэй байх ёсгvй. Vндэслэлтэй гэж Засгийн газрын гурван сайд, "Айвенхоу майнз"-ын нөхөд л яриад байгаагаас биш энэ гэрээ сонгодог утгаараа хvчин төгөлдөр биш. Гэрээ хvчин төгөлдөр болох өдөр бол 10 дугаар сарын 6 ч биш. 100 орчим хуудас гэрээнд заасан олон арван заалт бvгдээрээ хэрэгжих боломжтой цагт л гэрээ хvчин төгөлдөр болно.

-Энэ гэрээг хийсэн хvмvvс ямар хариуцлага хvлээх бол?
-Монголд хариуцлагын тогтолцоо огт байхгvй. "Хариуцлагыг би vvрнэ" гэж Ерөнхий сайд ярьж байгаа. Монгол Улсын хуулиудыг зөрчсөн, ард тvмний эрх ашигт ноцтой халдсан энэ нөхөд хэзээ нэгэн цагт хариуцлага хvлээж л таарна. Монголын ард тvмнийг сайн сайхан цаг хvлээж байгаа. Тэр зөвхөн бидний идэвхээс шалтгаална.

Б.Нарангоо

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.