Но-той Ноцтой мэдээ

2009/10/23
Share |
Хүмүүс:
Но-той Ноцтой мэдээ

Ноцтой: 1.
Манай төр захиргааны байгууллага орон нутагт бол бараг эзэнгүйдчихээд байх шиг байна. Саяхнаас эхлэн Замын үүдийн засаг дарга Баянмөнх гэгч нөхөртэй холбоотой асуудал босч ирэн АТГ-аар шалгагдаад бүрэн эрхийг нь түдгүүлсэн байгаа. Нөхөр яасан гэхээр засаг даргад тодорхойлогдохоосоо эхлээд банкны өр зээлтэй, төрийн албанд ажиллаж үзээгүй, бас бус авилгалын хэрэгт удаа дараа нэр холбогдож байсын билээ. Тэгээд Дорноговь аймагын намын хороон дарга, аймагын засаг даргын шийдвэр гарч Баянмөнхийг үүрэгт ажилаас нь чөлөөлөж түдгэлзүүлэх шийдвэр гарсын байна. Тэгэсэн нөхөр нөгөө моодонд ороод байгаа тамга авч зугтдаг аргыг хэрэглээд алга болчихож. Одоо Замын үүд засаг даргагүй, тамга тэмдэг чгүй. Дээрээс нь бас бус хэлэлцэж шийдвэрлэх олон асуудалтай яах нь мэдэхгүй бүрхэг байдалтай болчихоод байгаа сурагтай байна. Замын үүдийн засаг дарга Баянмөнх тамга тэмдгээ аваад зугтцан. Хайгаад хаана байгаа нь мэдэгдэхгүй болцон. Нөгөө иргэдийн хуралын гишүүд , засаг даргын тамгын газарын ажилтнууд бараг ах дүү хамаатан садангаар нь хүртэл хайгаад олдхоо больчихсон байгаа гэнэ. Харин саяхнаас эхлэн Баянмөнх дарга Улаанбаатар хотод ирцэн байна гэсэн сураг гарсан ч гэсэн мөн л олдохгүй зовоож байна гэнэ. Нөгөө засаг даргын үүрэг гүйцэтгэх хүн нь тамга байхгүй. Ард түмэн нь шинэ хуучин хоёр даргыхаа аль нь жинхэнэ аль нь хулхи болхыг мэдэхгүй төөрцөн тийм хөгийн байдалтай байгаа гэж байна. Уг нь замын үүд бол манай улсын онцгой бүс газар. Энэ газарт байнгын эзэн байж, хараа хяналт хамгийн өндөр дээд хэмжээнд байх учиртай. Гэтэл засаг дарга ч гүй, тамгын газар ч гүй, тамга тэмдэг ч гүй тийм л байдалтай байж байна. Одоо замын үүдийн засаг дарга алга болцын гэнээ гэхээр сиймхий хараад сууж байдаг манай урд хөршийхөн яах болоо. Улсын онцгой бүс газарт ийм хөгийн болоод байхад тэрнийг мэдэж байгаа хүн манай төр засагт бараг байхгүйл байх шиг байна дө. /Замын үүд/


Ноцтой: 2.
Монгол банкны ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байхдаа Анод дампуурхыг би мэдэж байсан. Харин хэзээ бол  гэдэгийг нь ажиглаж байсан гэх ухааны юм  яриад сууж байхын. Нөгөө хэдэн гишүүд нь ч гэсэн Анод дампуурсан гэдэгтэй одоо санал нэгдэх цаг болсоон хэмээн мэдэгдэж байхын. Ийм амарцан юм гэж ер нь байж болхуу таминээ. Тэгээд төв банкны удирдлага нь Анод угаасаа дампуурах байсын гэдэг. Тэгэхээр гишүүд нь харин тийн ш дэ. Одоо дампуурцан гүйцээ гээд сууж байж болхуу. Энэний цаана хичнээн хүний амь амьдрал, хичнээн хүнтэй холбоотой хариуцлагын асуудал, хичнээн арилжааны банкуудад хамаатай сэрэмжлэх зүйл байна вэ гэдэгийг бодож үзэх хэрэгтэй юм бишүү. Өнөөдөр засагын газар нь хүртэл магтаад байсан шилдэг банканд чинь итгээд амь амьдралаа даатгасан тэр олон хүний хадгаламжыг яах юм бэ. Их хурал засагын газарын гишүүдээр мотордуулж байгаад их хэмжээний зээл авсан нөхөдүүдийг бас яахын бэ. Анод дампуурхад зөвхөн нэр бүхий ганц хоёрхон банкны удирдлага буруутай болоод дуусч болхымуу. Банк дампуурхад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн томоохон зээлдэгчдийн нэрийг Монгол банк яагаад зарлахгүй байгаа юм бэ. Тэднээр өрийг нь төлүүлэх талаар яагаад юм ярихгүй байгаа юм бэ. Цаана чинь Анодоос хэн хэдэн төгрөг зээлээд голорсон бэ гэдэгийг ард түмэн хүртэл хэлээд байгаа юм бишүү. Нөгөө нэг их хүнд гарын бизнесменүүд гэгддэг Очир Төв компаний захирал УИХ-ын гишүүн Дамба-Очир, Гачуурт компаний Чинбат, Алтжин компаний Алтан, Дүнжингарав компаний захирал гээд зээл аваад голорцон нөхөдүүд чинь хэнийч нүдний өмнө ил тод байгаад байгаа юм бишүү. Яагаад банканд мөнгөө хадагалууласан хүн мөнгөө авч чаддаггүй банкнаас мөнгө авсан хүн өгч болдоггүй юм бэ. Одоо тэгээд Анодын хадгаламж эзэмшигчдийг төр засаг нь төв банктайгаа нийлж байгаад хохь нь гэж байгаа юм уу.
/Анод/

Ноцтой: 3.
Саарал ордноор сүүлийн үед ерөнхий сайд Баяртай холбоотой нэгэн таагүй мэдээлэл тараад байна. Тэр нь МАХН-ын дарга ерөнхий сайд Баяр албан ажилаа өгч магадгүй гэсэн яриа байгаа юм. МАХН-ын даргаар 2008 онд сонгогдож, УИХ-ын сонгуульд намаа амжилттай оролцуулаж ерөнхий сайдын суудлаар шагнууласан ч гэсэн түүний улс төрийн амьдрал үнэдсэндээ дуусах тийшээ хандчихаад байгаа гэнэ. Парламентийн сонгуулийн дараагаар 7 дугаар сарын нэгний үймээний улмаас улс төрийн томоохон хагарал үүсч нийгэмийг хоёр талцуулаад байсан улс төрийн хоёр том намыг нэгэн дээвэр дор нэгтгэж чадсан нь түүний улс төр дэхь хамгийн томоохон үүрэг оройл байсан гэгдэж байгаа юм. Гэсэн хэдийч хамтарсан засагын газарыг байгуулан ажиласан Баяр ерөнхий сайд өнөөдөрийн нийгэмд үнэ цэнэ муутай засагын газарыг тэргүүлэж байгаа хүн хэмээн нэрлэгдээд байгаа. Хамтарсан засагын газар байгуулагдснаасаа хойш бодьтой гэж хэлхээр нэг ч асуудлыг шийдвэрлэж чадаагүй гэсэн муу дүнтэй байна. Мөн энэ асуудалаас гадна нам доторхи уур амьсгал элэрхий муудаж байгааг улс төр судлаачид төдийгүй жирийн ард иргэд ч гэсэн гадарлаж, хэлж ярьж байгаа. Нөхөн сонгуулиар намыхаа нөхдөөс зөрөн байж ерөнхийлөгч асан Энхбаярыг шахаж, эрдэс баялагын сайд Зоригтыг нэр дэвшүүлэн ялалт байгууласан. Гэхдээ намын нөхөд нь бол үүнд талархах биш харин эсрэгээр нь хандаж байгаа гэдэгийг олон хүн хэлж байгаа. Энэ мэтийн олон таагүй асуудлаас үүдэн ерөнхий сайдыг эргүүлэн татах тухай асуудлыг парламентад олонхи байгаа МАХН-ын гишүүдээс эхлүүлэж мэдхээр байна. Харин энэ асуудлыг гадарлаж мэдсэн засагын газарын тэргүүн урьтаж нүүдлээ нүүх бодолтой байгаа гэдэгийг ч эх сурвалжууд хэлж байна. Хэрвээ нам дотор нь ийм хөдөлгөөн өрнөж эхэлхийн бол найдвар байхгүй гэдэг нь ойлгомжтой. Харин үүнээс урьтан ерөнхий сайд Баяр эрүүл мэндийн байдлаас болж ажилаа өгч мэдхээр байгаа юм байна. / Баяр сайд/

Ноцтой: 4.
Үзэгч эрхэм та бүхэн сүүлийн үед интернетийн сайтуудаар зочилож байгаа бол дэлхийн үнэ цэнэтэй хүмүүс тэдгээрийн зарим нэг эрхтэн, эд хогшил нь ямар үнэтэй талаар сонирхолтой мэдээлэлийг харж байгаа байх. Тэгсэн ёстой хөгийн хөгийн юм их байдагын байна. Үзэгч та бидний сайн мэдэх жүжигчин Женипер Лопез даатгалын компанид өөрийхөө зөвхөн өгөзөгийг гэхэд 300 сая доллороор даатгуулчихсан байдгын байна. Тэгээд Өмнөд Америкийн нэг баян хар арьстан үүдэн шүдэндээ гэхэд л 270 сая доллорын алмазан шигтгээ зүүгээд явдаг л гэнэ. Арабын Шейхийн онгоц 1 тербум доллорын үнэтэй л гэнэ. Энэ мэтчилэнгээр баян хүмүүсийн сонин сонин мэдээлэлийг нэг биш удаа л дуулж байна. Тэгэсэн манай Их хурал засагын газар дэлхийн хэмжээний томоохон ордоо зарахдаа 250 сая доллороор эхний гэрээг үзэглэчихэж байна. Оюутолгойн орд маань Холливуудын нэг жүжигчний өгзөгнөөс 50 сая доллороор хямдхан зарагджээ. Сайхан юм бодож Арабын Шейх шиг нэг онгоцтой болоё гэвэл 4 Оюутолгойгоо яг саяых шигээ зарж байж болох нь. Манай төр засагын түшээд ард түмнийхээ амьдралын баталгаа ирээдүй хойч үеийн маань өв хөрөнгө хэмээн бодож байсан Оюутолгойг нэг хүний ард байдаг хоёр бөөрөнхий махнаас 50 сая доллороор хямдхан зарчихлаа гэхээр даанч итгэмээргүй санагдаад байхын. Яахав Женипер Лопез баян хүн. Дэлхийн хэмжээний од. Ийм юм байлгүй яахав гэж бодож байж болох. Тэгэвэл манай оюутолгой түүний өгзөгнөөс хямдхан зарагдчихлаа гэхээр хэн ч байсан бухимдахгүй яахын бэ. Одоо нөгөө нэг их сүрхий хөрөнгө оруулагчид гээд байгаа баячууд манай Оюутолгойг ядаж нэг жүжигчний өгзөтэй адил хэмжээнд үнэлэе гэвэл дахиж 50 сая доллорыг нэмэж өгөх хэрэгтэй байгаа. Энэ мэтийн хөгийн асуудалыг үзэгч та бүхэн нийслэл цэг мн сайтаас дэлгэрэнгүй үзэж болох юм. Харин та дотороо тооцоол бас бодоод үзээрэй.
/ЗГ Уурхай/

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.