Эхнэртээ Богдын хатан Дондогдуламын хөөргийг бэлэглэчихсэн хэрэгт хардагдаж байгаа О.Чулуунбат гишvvн Монгол банкны эрдэнэсийн санд хийх шалгалтанд саад болж байна

2009/10/24
Share |
Хүмүүс: О Чулуунбат | 
Эхнэртээ Богдын хатан Дондогдуламын хөөргийг бэлэглэчихсэн хэрэгт хардагдаж байгаа О.Чулуунбат гишvvн Монгол банкны эрдэнэсийн санд хийх шалгалтанд саад болж байна

Цагтаа нууцын зэрэгт яригддаг байсан энэ санд тvvх соёлын vнэт бvтээлvvд, хэзээ ч дахин давтагдахгvй уран нарийн хийцтэй, хэдэн зуун саяар vнэлэгдэх дурсгалт зvйлс хадгалагдаж байдаг юм билээ. Монголын vе vеийн хаад ноёдын хэрэглэж байсан эд зvйлс, ээмэг бөгжнөөс эхлээд хөөрөг, гаанс, бурхан тахил гээд цөм бий. Гэвч энэ их баялгийн харуул хамгаалалт хэр байгааг олон хvн сонирхож, бас зарим нэг дарга нар Монгол банкнаас аваад гулгуулчихсан байх магадлалтай гэж vздэг юм билээ. 1993 оны vед Засгийн газрын Vйлчилгээ, аж ахуйн газрын дарга Яндаг тухайн vед Монгол банкны даргаар ажиллаж байсан Моломжамцыг өрөөндөө дуудаж ирvvлэн, Ардын Засгийн vеийн дарга даамлуудын хэрэглэж байсан их хэмжээний vнэт зvйл, хөөрөг гаанс, ээмэг бөгж, дан vнэт чулуугаар урласан эд зvйлсийг хvлээлгэж өгсөн. Тухайн vед зураг хөргийг нь авч, баталгаажуулсан.

Харамсалтай нь Богд хааны vеийн ихэс дээдсээс хурааж авч, Ардын засгийн vеийн дарга даамлууд гоёж гоодож, зах зээлд шилжсний дараа Төрийн ордонд хадгалагдаж байгаад Монгол банк руу шилжсэн их хэмжээний vнэт зvйлс "Эрдэнэсийн сан"-д байхгvй байна гэсэн мэдээлэл саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхонд ирсэн аж. Тэр ч бvv хэл нэг нь л гэхэд хэдэн зуун саяар vнэлэгдэх vнэт зvйлс Монгол банкны удирдлагуудын гараар орсон байж магадгvй. Тус банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Чулуунбат гэхэд их дээр vеийн асар их vнэтэй арваад хөөрөг барьж байна. Тvvний эхнэр Богдын хатан Дондогдуламын эдэлж хэрэглэж байсан битvv сийлбэртэй, шvрэн хөөргийг авчихсан байна. Дан ганц хөөрөгч биш маш нарийн ур хийцтэй даалингууд О.Чулуунбатад байна. Энэ бvхэн Монгол банкны экс Ерөнхийлөгчийн гарт бус, харин Эрдэнэсийн санд байх учиртай гэдэг хэл ам УИХ-ын гишvvдийн дунд ч яригдсан бололтой. Харамсалтай нь энэ мэдээлэл бvгд vнэн бөгөөд О.Чулуунбат одоогоос хэдэн жилийн өмнө "25-р суваг" телевизийн "Би" нэртэй нэвтрvvлэгт орж, баахан хөөрөг даалин дэлгэн vзvvлж, тэр ч бvv хэл өөрийнх нь өмчлөлд байгаа нэг хөөрөг Азид хоёрхон байдаг, нэгийг нь мань эр, нөгөөг нь Хятадын тэрбумтан эзэмшдэг. Энэ хөөргийг Сингапурын зах зээл дээр 250 мянган ам. доллароор vнэлдэг" хэмээн баярхаж байсан удаатай.

Тvvний энэ яриа олон хvний хор шарыг хөдөлгөж чадсан бололтой. Саяхан Эдийн засгийн байнгын хорооноос "Монгол банкинд шалгалт хийх", "Эрдэнэсийн санг нарийвчлан шалгах" тогтоол гаргажээ. Нийт таван хvний бvрэлдэхvvнтэй байгуулсан энэ шалгалтын ажлын хэсэгт О.Чулуунбат захирал өөрөө орох гээд нэрээ хавчуулчихсан нь Ардчилсан намын олон гишvvдийн эгдvvг хөдөлгөж байна.

"О.Чулуунбат Монгол банкинд олон жил ажилласан. Тvvний ажлыг шалгах гэж байхад өөрөө энэ ажлын хэсэгт багтах ёсгvй. Ашиг сонирхлын зөрчилтэй хvнийг хасах ёстой" гэдэг хэл ам хvртэл гарч байгаа юм. Тэр ч бvv хэл УИХ-аас хийх шалгалтанд саад болох зорилготой байна гэдэг яриа ч гарч байна. Нийт таван хvний бvрэлдэхvvнтэй энэ ажлын хэсэгт АН-аас ганцхан Н.Батбаярыг багтаасанд бухимдах улс ч цөөнгvй байгаа бололтой.

ТЭРГYYН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин авлигагүй гэмт хэрэггүй хүчирхийлэгчгүй хулгайчгүй архичингүй нийгэм цогцлон байгуулмаар бна хөгжмөөр бна
IP:103.229.122.40  2019-05-30 16:35:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.