Хүмүүс: Люмино | |
11 жилийн турш хип хоп-т зүтгэсэн “Амьд домог ах” Люмино хамтлагийн ахлагч МС гэр бүлийн амьдралыг сонгон хэсэг хугацаанд нам гүмхэн амьдарсан ч “Үнэхээр биднийг давж хийх хүн байхгүй юм байна. Манай хамтлагийн орон зай, миний орон зай маш их үгүйлэгдэж байна.” хэмээн үглэн дуулсаар гарч ирсэн. Гадны нэг ч, Монголын нэг ч хүнтэй адилхан биш, бүр өөрөөсөө ч өөрөөр уран бүтээл туурвина хэмээн том дуугарах болсон хип хопчин залуу сүүлийн үед дуртай реппер 50 cent-ээсээ залхах болсон гэнэ шүү. Түүнийхээр 50 cent Kayne west-тэй “Diss” хийн ялагдсан учир хэлсэн амандаа хүрэн тайзнаасаа буух ёстой байсан аж. Харин шинэ уран бүтээлдээ эргэн орсон 50 cent хүний хувьд тааруу, ухаан муутай санагдсан учир МС одоо хэнийг ч биш өөрийгөө шүтэх болсон гэнэ. МС брэндийн хувцас өмсөж, тас хар шилээр гангардгаас биш чимээгүй байх хугацаандаа нэлээд жин нэмсэн түүнийг энд тэнд явж байхыг хараад арай л гэж “Маск”-ын Эрдэнэзаанаас ялгаж байна билээ. Од томорч, гүзээ суугаад, улам оодорч гэнэ дээ бүр 50 cent ч бараадахгүй болжээ гэх хошигносон яриа гадуур тарсан гэсэн шүү