ДАНГААСҮРЭНГИЙН ҮХЭЛ

2009/10/26
Share |
Хүмүүс:
ДАНГААСҮРЭНГИЙН ҮХЭЛ

2007 оны 10 сард Австрали Улсад болсон олон улсын авлигатай тэмцэх хуралд оролцохоор талийгаач Дангаасүрэн ажлын 6 хүний бүрэлдэхүүний хамт тус улсыг зорьсон. Гэвч Австралийн Сидней хотод харамсалтайгаар амь насаа алдсан. Хэргийг зуурдын үхэл бус улс төрийн ажиллагаа байж болзошгүй гэж талийгаачийн ар гэрийнхэн үзэж, шалтгааныг олох гэж 2 жил хөөцөлдсөн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Чухам яагаад ингэж үзэх болов. Талийгаачийн цогцос Монголд ирэх үед 2 нүд нь байхгүй, 6-7 хавирга нь хугарсан, дотор гэмтэлтэй байсан байна. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөлөл ороогүй гэсэн дүгнэлт гаргажээ. Бас нэг сэжиг төрүүлэх зүйл нь цогцос 2007 оны 11 сарын 3-ны өдөр монголд ирсэн. Харин шүүх эмнэлгийн дүгнэлт 2007 оны 11 сарын 1-ний өдөр гарчихсан байсан юм байна. Цогцос монголд ирээгүй байхад аль хэдийнэ шинжилгээний дүнг гаргаад баталчихсан байжээ. Энэ бүх үндэслэлээс харгалзан энэ явдал золгүй үхэл гэх ямар ч үндэслэл байхгүй гэж талийгаачийн дүү Дансал үзэж байна.

Мөн талийгаач Дангаасүрэн чихрийн шижин гэх өвчнөөр 20 гаруй жил шаналж байсан байна. Гэвч шинжилгээний дүгнэлтэд энэ өвчний талаар юу ч тусгагдаагүй нь сэжиглэх нэгэн шалтгаан гэж түүний дүү хэлж байна. Талийгаачийн цогцос ирэхээс 2 хоногийн өмнө түүнтэй хамт хуралд оролцохоор Сидней хотыг зорьсон Гунгаа, Энхтуяа нар ирчихсэн байсан. Тэд хэлэхдээ гэнэт л ийм юм болчихсон гэж тайлбарлажээ. Талийгаачийг тус хотын олон улсын буудалд амь үрэгдсэн гэж тэд мэдүүлсэн. Гэвч талийгаачийн дүү дансал цогцосыг авахаар сидней хотыг зорьж тухайн газар дээр нь очих гэтэл буудалд байгаагүй монгол айлд буудалжээ. Хамт явсан бүрэлдэхүүний гишүүдээс асуудлыг тодруулахад буудлын өрөө дууссан учир даргаас Сидней хотод оршин суудаг нэгнийхэн хамаатныд байхыг гуйсан гэж хэлжээ. Энэ мэтчилэн хамт явсан бүрэлдэхүүнүүд худлаа хэлсэн нь сэжиг төрүүлж байна гэдгийг ч талийгаачийн дүү онцолж байлаа. Хэргийн учрыг тодруулж Гунгаа, Энхтуяа нартай уулзах гэсэн боловч зугтаад утсаа салгаад алга болчихдог. Үнэхээр л гэм хийгээгүй бол зугтах ямар ч шалтгаан байхгүй гэж Дансал үзэж байна. Энэ бүх зүйлсээс үндэслэн талийгаач ахынхаа хэргийг хэд дахин шүүх, мөрдөн байцаах газарт өгсөн боловч хэрэгсэхгүй гэж буцаажээ. Ямар ч байсан учир нь олдохгүй байгаа хэргийг үнэн зөвөөр нь шийдэхийг Дансал хүсч байгаа юм байна.

Алдсан хүн арван тамтай гэдэг. Учир битүүлгээр амиа алдсан ахынхаа хэргийг ямар ч л байсан эцсээ хүртэл тэмцэж үнэн зөвөөр нь шийдүүлнэ гэж талийгаачийн дүү :ансал хэлж байлаа.

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ssvscekc djHq1Siboxedbmajvt, [url=http://aucpzespczkp.com/] aucpzespczkp[/url], [link=http://pfagvubxfphw.com/ ]pfagvubxfphw[/link], http://fesodigtfnvq.com/
IP:46.161.9.32  2016-11-06 19:11:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.