З.Алтай гишүүний охин захирал болно

2009/10/27
Share |
Хүмүүс: Зориг Алтай | 
З.Алтай гишүүний охин захирал болно

Нэлээд хэдэн жилийн өмнө 25-р суваг телевизийн хөгжмийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан Зулаа гэх охиныг зарим уншигчид маань санаж байгаа байх. ЗАлтай гишүүний ганц охин бага байхаасаа л аавынхаа телевизийн өв залгамжлагчаар өрсөлдөгчгүй тодорсон нэгэн. Одоо л нүүрээ чигтэйхэн будаж, нүдээ бүлтийтэл гоёдог болсноос биш эршүүд гэдэг нь чигтэйхэн галзуу охин байсан юм даг. Ямар сайндаа л нэг удаа камерийн өмнө камертон хамтлагийн Мээдээгээс “та өнөөдөр баасан уу?” гэж асууж билээ. З.Алтай гишүүн "шаргал ордны" ТҮЦ шиг нэг умгар өрөөнд 25-ийн захиралын цалингийн хаана ч хүрэхгүй “юм” (өөрийнх нь хэлснээр) аван суух болсноор монголын анхны хувийн, чөлөөт телевизийн захиралын суудал эзгүйрчихээд байгаа. Тэр суудалд хамгийн магадлалтай нэр дэвшигч эрхэм гишүүний эршүүд охин Зулаа. Хэдийгээр З.Алтай гишүүний 25-д эзэмшдэг хувь шийдвэр гаргах түвшний их биш ч ор сураггүй байхаас нь өдий болтол хөлс хүчээ урсган хөдөлмөрлөн, зүтгэсэн болохоор тэрээр үр хүүхдээ л үргэлжлүүлээсэй гэх хүсэлтэй явдгаа нуугаагүй. Ямартай ч шийдвэрийг 25-р суваг телевизийн удирдах зөвлөл гаргах ёстой. Эрхэм гишүүний туйлын зорилго биелэх ч юм бил үү? хэн мэдлээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.