С.Баярын стандарт бус шийдвэр хохирч үлдэх үү, хожиж урагшлах уу

2009/10/27
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
С.Баярын стандарт бус шийдвэр хохирч үлдэх үү, хожиж урагшлах уу

Ерөнхий сайд С.Баяр эрvvл мэндийн шалтгааны улмаас ажлаа хvлээлгэн өгөх хvсэлтээ гаргалаа. Хvсэлтээ гаргасан нь өчигдөр болохоос эрт vеэс яригдаж эхэлсэн зvйл. Гэхдээ Ерөнхий сайд хvсэлтээ гаргахдаа эрvvл мэндийн шалтгаан дурдахгvй гэж хэвлэлийнхэн торцоолж байлаа. Бvр АН-ын бvлэг болон МАХН-ын фракцуудаас шидсэн чулуунд оногдоно гэж таамаглаж байсан. Гэтэл уламжлал ёсоороо С.Баяр сайд стандарт бус шийдвэр гаргаж ажлаас чөлөөлөгдөх хvсэлтээ гаргав. Гэхдээ л эрvvл мэндийн шалтгаан гэдгийн ард ямар бугшмал тэмцэл өрнөснийг олон нийт тэртэй тэргvй мэдэж байгаа.

МАХН-ын хотын фракц, Ц.Нямдорж, М.Энхболдын идэвхтэй эсэргvvцэл, хор найруулга Ерөнхий сайдыг ийм шийдвэр гаргахад голлон нөлөөлсөн гээд хэлчихэд хилсдvvлэг болохгvй. Засгийн газрыг хvнд байдалд оруулах бvхий л алхмыг тэд хийсээр ирсэн, хийх ч байх. Яагаад С.Баярт МАХН-ын энэ фракцууд хилэнтэй хандах болсон нь нөгөө л албан тушаалын томилгоо, бялуу хуваалтдаа тэднийг уриагvйтэй холбоотой. Юун тvрvvн тvvнийг зайлуулах ёстой. Ямар ч vнээр хамаагvй. Элдэв шахалт сvрдvvлгийн эцэст С.Баяр аргаа бараад л чөлөөлөгдөх өргөдлөө бичихээс өөр аргагvй байдалд хvрсэн юм. Одоо тэдний хөлд өргөс байхгvй болсон. Ерөнхий сайдын албан тушаал алга урвуулахын адил тэднийх болох учиртай болов.

Уг нь хамтарсан Засгийн газар Монголын тvvхэнд бичигдэх олон ч сайн сайхан зvйл хийсэн. Нvvр бардам эгцлээд харчих сөхөөтэй болсон Засгийн газар өнөөдөр тарж бутрах дээрээ туллаа. Хийж хэрэгжvvлэх олон ч ажил энэ Засгийн газарт байсан юмсан. Дороос шидсэн чулуунд доргих учиртай байжээ.

Ерөнхий сайдыг хvсэлтээ гаргасны дараахнаас МАХН дотор ч, АН-ын бvлэгт дараагийн Ерөнхий сайд хэн байх талаар ярьж эхэллээ. АН-аас Ерөнхий сайд гарахгvй нь ойлгомжтой ч МАХН-аас хэн нь Ерөнхий сайд болох нь хамтарсан Засгийн газрын цаашдын хувь заяа шалтгаалах болохоор асуудалд их л нухацтай хандахаас ч өөр аргагvй. С.Баяртай тэд тохиролцож болж байсан бол өнөөдөр Ерөнхий сайдын сэнтийд хамгийн их ойрхон М.Энхболдтой тохиролцож чадахгvй. Тvvний хатгалгаар С.Баяр суудлаасаа бууж байгаа болохоор мэдээж өс санана. Ерөнхийлөгч ч тvvний нэрд хориг тавих магадлал өндөртэй. М.Энхболд Ерөнхий сайд бол л оо гэхэд АН-тай хамтарч Засгийн газар байгуулахыг хvсэхгvй. Дангаараа байгуулахад хvрэх юм бол АН-ын бvлэг хийсэн болгоных нь эсрэг ажиллана. Удаан хугацаанд ойлголцож байсан улс төр дахиад хямарч тогтворгvйтнэ. Эцсийн бvлэгт хожсон хожил бvхэн маань хожигдол болж vлдэнэ.

МАХН мэдээж ийм байдал vvсгэхгvйг хичээнэ. С.Баяр намын даргынхаа ажлыг өгөхгvйгээр шийдсэн нь хямрал болгохгvй гэсэндээ юм. Гэхдээ л намын дарга Ерөнхий сайд байх учиртай гэсэн категороор энэ суудалд нэг их удаан суухгvй нь ойлгомжтой. Дараагийн Ерөнхий сайд С.Баярын утсан хvvхэлдэй болохыг хvсэхгvй нь дамжиггvй. Хэрвээ С.Баярын фракцаас Ерөнхий сайд тодорвол улс төрийн амгалан байдал энэ хэвээрээ vргэлжилж засаг төрийн ажил гацаагvй байх болно. Энэ шийдэлд хvрэхэд МАХН-д амаргvй. Хамгийн хvчтэй гэх бvх лидер С.Баярыг ганцаардуулж байгаа энэ цаг vед бvvр ч төвөгтэй.

Гэхдээ л ямар ч vнээр хамаагvй эв нэгдлээ хамгаалах төрөлхийн зөн совинтой МАХН бvхнийг сөрж С.Баярын фракцынханд зөөлөн сэнтий хайрлаж ч мэдэх юм. Тэртэй тэргvй АН-ын сонирхол ч ийм байгаа нь тэдэнд ташуур нэмэх байх.
Дараагийн Ерөнхий сайдын сунгаанд М.Энх¬болд, Н.Энхболд, Сv.Батболд, Ц.Мөнх-Оргил нарын нэрс сонсогдож байна лээ. МАХН-ын удирдах зөвлөл хоёр нэрийг товлох ёстой. Урьдчилсан байдлаар хамгийн боломжтой нь М.Энхболд, Сv.Батболд гэнэ. М.Энхболд засаг толгойлбол ямар нөхцөл бай¬дал vvсэхийг дээр өгvvлсэн болохоор Сv.Батболдын тухай ганц хоёр vг хавчуулья. Энэ хvн МАХН-ын хамгийн ирээдvйтэй лидер. Нэр усных нь өмнө ямар нэгэн саарал тодорхойлолтгvй, элдэв хор найруулгад хутгалдаж яваагvй цэвэр нэгэн. Фракцуудын дунд ч хvчтэй нэр хvндтэй. М.Энх¬болд шадар сайдынхаа эрх сvрээр далайлгаж энэ суудал руу мацаж байгаа бол Сv.Батболд улс төрийн карьераараа өрсөлдөж байгаа.

Сvvлийн vед ихээхэн залуужих хандлагатай болсон МАХН хуучин кадрынхаа хоцрогдсон арга барилыг сонгох тийм ч дуртай биш л байх болов уу. Ямартай ч С.Баярын стандарт бус шийдвэр улс төрийг нөгөө ёстой vзvvштэй наадам боллоо гэдэг сонирхолтой болголоо. Хамгийн гол нь бид хохирч vлдэх vv хожиж урагшлах уу гэдгээ сонгох л vлдлээ

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü çàêëàäêó ñîëè â ìóðìàíñêå купить MDMA БолоховР¾ купить Фен КотельнР¸ÐºÐ¸ Марки в Бийске купить Тёмный ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº купить ГовнишкР¾ ПолярныРµ Зори наркотиРº фенциклР¸Ð´Ð¸Ð½ купить ЛСД Зарайск Спайс россыпь в КотовскРµ ýêñòàçè çàêëàäêè â ìîñêâå Раствор Омнипак: Ð¸Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ по применеР½Ð¸ÑŽ 350 мг/мл полученР¸Ðµ йодида калия из йода vklade org купить Хэш Купино ЗакладкР¸ спайс россыпь в ГородовР¸ÐºÐ¾Ð²ÑÐºÐµ формула Ð¼ÐµÑ‚Ð°Ð½Ñ„Ð¸Ñ ‚омин купить Кокос Алатырь дым в бутылке ñîëè ìèêñû çàêëàäêè ПодавлеР½Ð¸Ðµ воли человекР° другим человекР¾Ð¼ АльтаСпР°Ð¹Ñ, закладкР¸ спб марки Купить семена йопо, yopo купить, Anadenanthera peregrina АнонимаР¹Ð·ÐµÑ€ для legalrc biz как купить гашиш в москве legalrc сургут купить MDMA КремёнкР¸ êóïèòü ñêîðîñòü ÷åðåç çàêëàäêè Купить закладкР¸ героин в ПугачёвР¾Ð¼ Купить закладкР¸ экстази в ВолчансРºÐµ стаф в Сольце купить МДМА розовые Пущино купить КристалР»Ñ‹ Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок купить СК Крист Белые КостомуРºÑˆÐ° Афган Инсенс Оптом Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Ð—Ð²ÐµÐ½Ð¸Ð³Ð¾Ñ €Ð¾Ð´Ðµ
IP:5.62.159.252  2018-01-06 22:45:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.