Ц.Чимэдцэрэн өршөөлийн хуульд хамрагдаж, удахгүй суллагдана

2009/10/27
Share |
Хүмүүс:
Ц.Чимэдцэрэн өршөөлийн хуульд хамрагдаж, удахгүй суллагдана

Хадгаламж банкны 14 тэрбум 200 сая төгрөгийг БНСУ-д казинодоод vрэн таран хийчихсэн Ц.Чимэдцэрэн өдгөө Зvvнхараагийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байна. Залуу гэр бvл, хvvхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж гээд төрийн халамж, vйлчилгээг дамжуулагч төрийн өмчит банк байсны хувьд энэ нь дан ганц Хадгаламж банкны хэрэг биш vнэн хэрэгтээ монголын ард тvмний татварын мөнгийг ерөнхий нягтлан Ц.Чимэдцэрэн нь зугаа цэнгэл, ашиг хонжоо болгочихсон хариуцлагагvй vйлдлээрээ шуугиан дэгдээж байв. 1996 онд төрийн өмчит хэлбэрээр байгуулагдсанаас хойш 13 дахь жилтэйгээ золгож байгаа Хадгаламж банкны хувьчлал 2006 онд явагдаж "Чингис Хаан" банк, "Монгол Даатгал", ОХУ-ын Братскийн Ардын банкны хамтарсан консорциум худалдаж авснаар Ц.Чимэдцэрэнгийн хууль бус vйлдлvvд илчлэгдсэн юм. Энэ банкны өмчийн эзэн нь 1996-2006 оны долдугаар сарыг хvртэл Сангийн яам байв. Ц.Чимэдцэрэн тэргvvтэй урт гартнууд 2002 оноос улсын хөрөнгийг хумсалж байсныг Сангийн яам, ТӨХ-ны хамтарсан ажлын хэсэг тогтоосон. Ц.Чимэдцэрэнгийн хулуусан мөнгөө чуулга уулзалтад хандив өргөж, морины уралдаан ивээн тэтгэхээс эхлээд Солонгост казинодоод дуусгачихсан байна. Хавтаст хэрэгт бvртгэгдсэнээр Ц.Чимэдцэрэн, 220 удаагийн гvйлгээгээр нийт 14.2 тэрбум төгрөг завшсанаа хvлээн зөвшөөрчээ.

Төрийн өмчит банкнаас энэ их мөнгө сох дутаж байхад Монголбанк, ТӨХ, аудитын газар, хууль, хяналтынхан чимээгvй өнгөрсөн гэхээр сонирхол татдаг. "Энэ бол олон жил vргэлжилсэн, маш нарийн зохион байгуулсан гэмт хэрэг байж" гэж ТӨХ-ны дарга хожим мэдэгдэж байв. Банкны vйл ажиллагаан дахь хяналт шалгалт муу байсны зэрэгцээ шат дараалсан шалгалтад бvдрээгvй нь Хадгаламж банкинд гэмт бvлэглэлийн бvхэл бvтэн сvлжээ vvссэн байсныг илтгэдэг. Ахлах нягтлан бодогчийн хувьд Ц.Чимэдцэрэн банкинд орж буй мөнгийг өсгөж бичээд, зөрvvг нь бэлэн мөнгө болгож авах аргаар нэг тэрбум 55 сая төгрөг завшиж, 9.2 тэрбум төгрөгийг Монгол банкны клирингийн дансанд шилжvvлээд буцаан авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Харин vлдсэн 3.5 тэрбум төгрөгийг нягтлантайгаа хэлэлцэн банкнаас гаргуулан авчээ. Энэ мөнгийг банкнаас банк руу шилжvvлэн авахдаа аж ахуйн нэгж, компаниудын он, cap, өдөр, гvйлгээний утга бичигдээгvй гарын vсэгтэй чекийг ашигладаг байсан ньбатлагдсан. "Алтайн халиун трейд", "Асестак", "Тэргvvн тогоо", "Хандхишиг тур" зэрэг компанийн гvйцэтгэх захирлуудын гарын vсэг бvхий чекийг Ц.Чимэдцэрэнд олгож, луйвар хийх замыг нь шулуутгаж өгснөөрөө шvvхийн хаалга татсан тvvхтэй.

Хадгаламж банкны гэх тодотголтой Ц.Чимэдцэрэн нэрын 12 хvнд холбогдох хэргийг Чингэлтэй дvvргийн шvvхэд хэлэлцэж тvvнд болон бусад шvvгдэгч нарт онц их хэмжээний мөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бvлэглэн завшсан хэрэгт нь Эрvvгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар ял төлөвлөсөн юм. Ц.Чимэдцэрэнд арван жил, Д.Энхтуяад зургаан жилийн ял оноосон бол татвараас зайлсхийсэн Х.Бат-Эрдэнэ, Б.Мөнхзул нарт мөнгөн торгууль ногдуулж, Хадгаламжийн банкнаас компанийн дансандаа мөнгө шилжvvлсэн дөрвөн хvнийг цагаатгах шийд гарч байв.

АРВАН ЯМАА ХУЛГАЙЛАХ, АРВАН ДӨРВӨН ТЭРБУМЫГ ШАМШИГДУУЛАХ ХОЁРТ АДИЛ ЯЛ OHOOXOO БОЛЬЁ

Гуйлгачны ходоодонд тос тогтохгvй гэдэг шиг Ц.Чимэдцэрэн ард тvмний мөнгийг салхинд хийсгэж байхдаа харамсаагvйгээр барахгvй мөрийтэй тоглоомын шархаа нөхөх нэрийдлээр Солонгос улсаас Монгол руу илгээдэг картоны мөнгийг дундаас нь зээлж vрэн таран хийдэг байж. Банкнаасаа мөнгө гуйвуулж энэ мэт зээлээ төлж, шархаа нөхнө гэхдээ долоо хоног бvр Сөvл рvv нисч байв. Ахлах нягтлан нь мөрийтэй тоглоомд донтсоныг ажилчид нь мэддэг байсан ч хатуухан vг чулуудчих зvрхтэй нэгэн байгаагvй тул хууль бус vйлдлийг нь гааруулжээ. Олон хавар нэгэндээ гэгчээр Ц.Чимэдцэрэнгийн хэрэг илчлэгдэж, он дамжин шалгагдсанаар 2008 оны гуравдугаар сарын 18-нд Чингэлтэй дvvргийн шvvхээр таслагдсан юм. Эрvvгийн хуулийн 150.3-т "Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу vрэгдvvлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Өдгөө Ц.Чимэдцэрэн цагдан хорих хугацаатайгаа нийлээд гурван жил орчим нарсанд сууж байна. Хөдөлмөр эрхэлбэл шагналын хоног хасч тооцдог тул ногоон дээр гарч ажиллах зэргээр зvгээр суухгvй байгаа тvvний ялаас өнгөрөгч хугацаанд багагvй хоног хасагджээ. Шагналын хоног гэдэг нь улиралд 30, жилд 120 хоногоос хэтрэх ёсгvй байдаг гэнэ. Ингэснээр жил тутамд дөрвөн сарыг ялын хугацаанаас хасч тооцно гэвэл Ц.Чимэдцэрэнгийн наранд гарах өдөр наашилж байгаа хэрэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн хууль ард тvмний мөнгөөр гараа угаагч, авлигач нарт уртаас урт гэгч нь амьсгаа авах алтан боломж олгосон. 2009 оны долдугаар сарын 9-нд гарсан "Өршөөл vзvvлэх хууль"-ийн 5.1.1-д "Анх удаа хvнд гэмт хэрэг vйлдэж хорих ял шийтгvvлсэн ялтны эдлээгvй vлдсэн ялаас гурван жилийг хасна" гэж заасны дагуу Ц.Чимэдцэрэнгийн ялаас гурван жил нь хасагджээ. Өөрийнх нь суусан гурван жил, өршөөлийн хуулийн гурван жил, шагналын хоногуудыг тооцвол Ц.Чимэдцэрэн тун удахгvй суллагдахаар болж байна.

Нөгөө талаар "Хорих ял шийтгvvлсэн ялтан засарч хvмvvжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг vйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол тvvнийг хугацаанаас нь өмнө суллаж болох" тухай Эрvvгийн хуулийн 74-р зvйлд заасан байдаг. Ингэснээр хорих ялынхаа тавны гурвыг эдэлсэн Ц.Чимэдцэрэн учруулсан хохирлоо төлж барагдуулбал хугацаанаасаа өмнө суллагдах эрхтэй гэсэн vг. Учир нь Эрvvгийн шинэ хуулинд төлбөртэй ялтанг магадланд оруулахгvй тухай зааж өгөөгvй бол гайхалт Ц.Чимэдцэрэн "Засал хvмvvжил сайн авч байгаа" нэрийдлээр өнөөдөр ч гараад явчих эрх нь нээлттэй байж. Ард тvмний мөнгийг арав гаруй тэрбумаар vрэн таран хийгч авлигач, албан тушаалаа урвуулан ашиглагч төрийн эрх ямбатнууд арван жилийн ял авч байхад арван ямаа хулгайлаад, дахин таван ямааны хэрэгт унавал давтан хэрэг vйлдсэн гэдгээр мөн адил арван жилийн хорих ял эдэлж байгаа бодит баримтууд олон байна. Эрvvгийн хуулийн 145.3-т "Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирч эсхvл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх vvсвэрээс нь салгасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл таваас дээш арван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Арван ямаа хулгайлах, арван дөрвөн тэрбумыг шамшигдуулах хоёрын хооронд зөрvv гармаарсан. Ард тvмний халаасыг гөвж асар их өв хөрөнгөтэй болох амьдрахын эрхэнд арван өдрийн өл залгуулах хоёрын дунд айхтар ялгаа гармаарсан. Гэвч манай Эрvvгийн хуулинд энэ бvхнийг ялгаж салгах заалт байдаггvйгээс авлигачид, албан тушаалаа урвуулагчдын увайгvй vйлдэл ил, далд олон хэлбэрээр гарч, хариуцлага гээч зvйл vгvйлэгдэх болоод удаж байна. Хvнд гэмт хэрэг vйлдсэн ялтан хоёр сард нэг удаа тvр, гурван сард нэг удаа удаан хугацааны эргэлт авах эрхтэй. Энэ дагуу Ц.Чимэдцэрэн гэр бvлийнхээ хvнтэй 72 цаг хамт байх боломж гурван сард нэг удаа гардаг гэнэ. Ямартай ч гурван жилийн ял завшсан Ц.Чимэдцэрэн "Тун удахгvй наранд гараад жарганаа" хэмээн гал хамууддаа томорч суугаа аж.

Төгсгөл нь дараагийн дугаарт

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Erdrbzwj arbeiten bought kate, http://archive.is/zzmWB idol_weekly_interview_with_wan na_one_vietsub_part2, http://archive.is/DPjoF download_ufc_mod_apk, http://harmonyoutdoor.com/exit ?url=https%3a%2f%2fwww.scoop.i t%2ft%2fliapevesbu%2fp%2f41027 18437%2f2018%2f10%2f28%2fdownl oad-directx-for-nfs-most-wante d download_directx_for_nfs_most_ wanted, https://www.scoop.it/t/afethpa rho/p/4102719361/2018/10/29/aa r-paar-full-movie-south-indian -download aar_paar_full_movie_south_indi an_download, http://archive.is/PcdJC ppp_songs_remix_2018_audio, http://bike4u.ru/news/597/redi rect.php?go=https%3a%2f%2fwww. scoop.it%2ft%2fcritgottrare%2f p%2f4102719540%2f2018%2f10%2f2 9%2findian-coast-guard-navik-g d indian_coast_guard_navik_gd, http://archive.is/ARclD download_escape_from_tarkov_pc _utorrent, http://archive.is/Ypz1h download_play_pokemon_xy_for_p psspp, http://archive.is/jYYIo 7th_cpc_concordance_table_for_ pre-2016_pensioners, http://www.whitingsfuneralhome .com/cfi/addthis_email.cfm?url =https%3a%2f%2fwww.scoop.it%2f t%2ftioprimcilcont%2fp%2f41027 19014%2f2018%2f10%2f28%2fdownl oad-pirates-of-the-caribbean-r ingtone download_pirates_of_the_caribb ean_ringtone, https://www.scoop.it/t/waoppea rcarce/p/4102719024/2018/10/28 /adirindhi-2017-telugu-full-mo vie adirindhi_2017_telugu_full_mov ie, http://www.migraeneinformation .de/molmain/lcr.php?url=https% 3a%2f%2fwww.scoop.it%2ft%2ftsi kepconde%2fp%2f4102720198%2f20 18%2f10%2f29%2fuse-philips-hue -sync-with-games use_philips_hue_sync_with_game s, http://archive.is/9o9Yi download_gudak_cam_for_android _free, https://www.scoop.it/t/rovefac a/p/4102712952/2018/10/28/ytd- video-downloader-pro-2018-full -crack-for-lifetime ytd_video_downloader_pro_2018_ full_crack_for_lifetime, https://www.scoop.it/t/diaprof gicomp/p/4102720302/2018/10/29 /the-nun-mod-apk-download-free the_nun_mod_apk_download_free, http://www.woodweb.com/cgi-bin /track/trk.pl?url=https%3a%2f% 2fwww.scoop.it%2ft%2flingrepep os%2fp%2f4102720347%2f2018%2f1 0%2f29%2ffile-gstr-1-from-busy -hindi file_gstr_1_from_busy_hindi, http://archive.is/CySa3 2018_dj_dk_raja_flp_project, http://retegaia.it/modules/mod _jw_srfr/redir.php?url=https%3 a%2f%2fwww.scoop.it%2ft%2fters thilrikent%2fp%2f4102718618%2f 2018%2f10%2f29%2fswag-se-karen ge-sab-ka-swagat-pagalworld swag_se_karenge_sab_ka_swagat_ pagalworld, https://www.scoop.it/t/peremas e/p/4102718756/2018/10/29/3-mu sica-mais-tocada-nos-anos-90 3_musica_mais_tocada_nos_anos_ 90, https://www.scoop.it/t/casisum e/p/4102720219/2018/10/29/down load-gta-brasil-jr-v2-modifica do-para-pc-fraco download_gta_brasil_jr_v2_modi ficado_para_pc_fraco,bobby_deol_dj_gana_download, https://www.scoop.it/t/critgot trare/p/4102721176/2018/10/29/ download-a-2018-nrl-club-champ ionship download_a_2018_nrl_club_champ ionship, https://www.scoop.it/t/rovefac a/p/4102717990/2018/10/28/ssb- head-constable-recruitment-201 8-apply-online ssb_head_constable_recruitment _2018_apply_online, https://www.scoop.it/t/jaylort igep/p/4102720329/2018/10/29/a p-dsc-syllabus-2018-download ap_dsc_syllabus_2018_download, http://archive.is/YJ4yJ sig_sauer_p365_instructors_rev iew, https://www.scoop.it/t/waoppea rcarce/p/4102718331/2018/10/28 /updated-2018-fix-lag-on-pc updated_2018_fix_lag_on_pc, http://stormrealestate.no/?u=h ttps%3a%2f%2fwww.scoop.it%2ft% 2fperemase%2fp%2f4102719546%2f 2018%2f10%2f29%2fto-download-i nstall-highly-compressed-psp-g ames to_download_install_highly_com pressed_psp_games, http://chineseonboard.com/blog /link.php?url=https%3a%2f%2fww w.scoop.it%2ft%2fdiaprofgicomp %2fp%2f4102718700%2f2018%2f10% 2f29%2flatest-movies-download- bollywood latest_movies_download_bollywo od,lê_xuân_trường_u23_việt _nam, https://www.scoop.it/t/pounsat ore/p/4102720484/2018/10/29/as r-form-epf-withdrawal-form-dow nload asr_form_epf_withdrawal_form_d ownload, https://www.scoop.it/t/tioprim cilcont/p/4102720028/2018/10/2 8/como-criar-uma-conta-no-merc ado-livre como_criar_uma_conta_no_mercad o_livre, http://archive.is/uHfwi pnb_mini_statement-_punjab_nat ional_bank_online, http://archive.is/wAbwb s_t_a_d_ives, https://www.scoop.it/t/tersthi lrikent/p/4102719284/2018/10/2 9/making-the-sad-vhs-effect making_the_sad_vhs_effect, http://archive.is/7yGxd bou_hsc_exam_routine_2018_down load, https://www.scoop.it/t/tioprim cilcont/p/4102720089/2018/10/2 8/sillunu-oru-kadhal-ringtone- dialogues sillunu_oru_kadhal_ringtone_di alogues, http://www.homespunhearth.com/ detail.asp?product_id=https%3a %2f%2fwww.scoop.it%2ft%2fterst hilrikent%2fp%2f4102719438%2f2 018%2f10%2f29%2fms-dhoni-the-u ntold-story-full-movie-downloa d-2016-hd ms_dhoni_the_untold_story_full _movie_download_(2016)_hd, https://www.scoop.it/t/pounsat ore/p/4102720408/2018/10/29/ho w-to-download-jurassic-world-e volution-on-computer how_to_download_jurassic_world _evolution_on_computer, https://www.scoop.it/t/afethpa rho/p/4102720434/2018/10/29/ho w-to-setup-streaming-on-youtub e how_to_setup_streaming_on_yout ube, http://archive.is/zqRo9 contract_killer_sniper_mod_apk _download, http://archive.is/vladO download_and_crack_sapphire_pl ugins_avid, https://www.scoop.it/t/turnlan smascsan/p/4102719303/2018/10/ 29/rjl-scania-r-streamline-mod ifications-v2-2-1 rjl_scania_r_&_streamline_modi fications_v2.2.1, http://archive.is/VSkin download_the_meg_full_movie_in _hindi_hd, https://www.scoop.it/t/durchfo vico/p/4102718515/2018/10/29/e ts2-1-32-mod-download-mapa-eld orado ets2_1.32_mod_download_mapa_el dorado, https://gorlovka-pravda.com/go /url=https%3a%2f%2fwww.scoop.i t%2ft%2fpounsatore%2fp%2f41027 22044%2f2018%2f10%2f29%2firon- man-movie-all-parts-download-i n-hindi iron_man_movie_all_parts_downl oad_in_hindi, https://www.scoop.it/t/tsikepc onde/p/4102719199/2018/10/28/c amel-qurbani-2018-lahore camel_qurbani_2018_lahore,
IP:91.243.91.22  2018-10-29 11:34:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.