Төрийн албан хаагч болохын тулд авлига өгчээ

2009/10/27
Share |
Хүмүүс:
Төрийн албан хаагч болохын тулд авлига өгчээ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн С төрийн албанд томилогдон ажиллахын тулд боловсролын диплом хуурамчаар vйлдэж, улмаар аймгийнхаа Төрийн албаны салбар зөвлөлийн даргад хээл хахууль өгчээ. Иргэн С нь Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газарт тvр томилогдон ажиллаж байхдаа төрийн жинхэнэ албан хаагч болж ажиллахын тулд төрийн албаны шалгалт өгөх хvсэлт гаргасан байна. Төрийн албаны тухай хуулиар нийгмийн бодлогын ажилтан нь эмч, багш мэргэжилтэй хvн байх ёстой. Харин эдийн засагч мэргэжилтэй тэрээр уг ажлын байрандаа томилогдон ажиллах боломжгvй аж. Тиймээс боловсролын диплом хуурамчаар vйлдэж, Төрийн албаны салбар зөвлөлийн даргад "Миний ажлын байрны асуудал, амьдралыг шийдэж өгч туслаач" хэмээн цаасанд боодолтой мөнгө өгөхийг завдсан байна. Баянхонгор аймаг дахь сум дундын шvvхээс хээл хахууль өгөхөөр завдсан иргэн С-д хоёр жилийн хорих ял шийтгэжээ. Гэхдээ анх удаа хvндэвтэр гэмт хэрэг vйлдсэн, vйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, биеийн эрvvл мэндийн байдал нь сайнгvй байгаа зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлvvлэх шаардлагагvй гэж vзээд хорих ялыг тэнсэх шийтгэл оногдуулсан байна. Тvvнчлэн хээл хахуульд өгөхөөр завдсан мөнгийг нь төрийн сангийн орлого болгох шийдвэр гаргажээ

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.