ЕРӨНХИЙ САЙД ХЭН БАЙХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ УРГАН ГАРЛАА

2009/10/27
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
ЕРӨНХИЙ САЙД ХЭН БАЙХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ УРГАН ГАРЛАА

Ерөнхий сайд ажлаа өгөх хүсэлтээ илэрхийлсэнтэй зэрэгцэн Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Баярын оронд очих хүсэлттэй яваа улс төрчдөд Гадаад харилцааны сайд Батболд, шадар сайд Энхболд, Их хурлын дэд дарга Энхболд, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямдорж, төсвийн байнгын хорооны дарга Хүрэлбаатар, эцэст нь их хурлын отгон гишүүн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Зоригт нарын нэрс дуулдлаа. Эдгээр 6 улс төрчөөс хамгийн өндөр магадлалтай нь Нямдорж, Батболд нар байгаа гэсэн дам яриа ч ордны хонгилоор хэсүүчиллээ. За бас өөр нэг эх сурвалж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хүрэлсүхийг ч Ерөнхий сайдын халааг авч магадгүй гэлээ. Засгийн газрын тэргүүн заавал их хурлын гишүүн байх албагүй. Ерөнхий сайд Баяр дараагийн залгамжлагчаараа Хүрэлсүхийг нэрлэж мэднэ гэж байгаа юм. Ямар ч байсан дээрх хүмүүсийн хэн нэг нь хамтарсан засгийн газрын тэргүүн болно. Үйл явдал энэ 7 хоногийн дунд гэхэд улам тодорхой болох нь ээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.