Дээрээсээ эхэлж нурсан пирамид буюу МАХН-ын дэлгэх гол хөзрүүд...

2009/10/28
Share |
Дээрээсээ эхэлж нурсан пирамид буюу МАХН-ын дэлгэх гол хөзрүүд...

ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБЫГ ХVЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ЗОЧИД БУУДАЛД ХОНОЧИХООД "БАЯРЛАЛАА" ГЭЖ ХЭЛЭЭД ГАРЧ ЯВАХТАЙ АДИЛГYЙ

С.Баяр Ерөнхий сайдын албаа хvлээлгэн өгч, намын тэргvvнээр vлдэх, тvvний орыг хэн залгах вэ, цаашилбал нэгэнт савалгаатай байгаа Засгийн газрын хувь заяа хэрхэх бол гээд олон асуулт өрнөж байна.
Ямар ч гэсэн хэвлэлээр дурдагдаж буй зургаа, долоон хvнээс хэн нэг нь Ерөнхий сайд болж л таарна. Гэхдээ танхимын гишvvд нь хэвээр vлдэх эсэх эргэлзээтэй. Хууль тvшвэл, Ерөнхий сайд нэгэнт өөрийн хvсэлтээр болон ямар нэгэн байдлаар ажлаас чөлөөлөгдвөл танхим нь бvрэн бvрэлдэхvvнээрээ огцрох заалт Vндсэн хуульд бий. Өнөөдөр Ерөнхий сайд бие эрvvл мэндийн байдлаар чөлөөлөгдөж байгаа учраас засаг өөрчлөгдөх, тухайлбал огцрох ойлголт байж таарахгvй хэмээн Ч.Сайханбилэг тэргvvтэй зарим хvн хэлж байна. Засгийн газрын тухай хуульд "Ерөнхий сайд огцрох, эсвэл чөлөөлөгдсөн тохиолдолд танхимыг бvрэн бvрэлдэхvvнээр нь өөрчлөх..." гэж байгаагаас vзвэл зарим хvний хэлж байгаачлан танхимын бvтцийг хэвээр хадгалж vлдэх боломж бий. Тэр нь бvрэн бvрэлдэхvvнээрээ огцорчихоод, дахин томилогдох хувилбар юм. Гэтэл Засгийн газраас мөрдvvлж хэрэгжvvлсэн олон ажлын хэрэгжилт сул, төгөлдөршөөгvй төгөлдөршил, төгөлдөршил нь дампууршил болж хувирсныг дvгнэсэн олон нийтийн санаа бодол танхимын гишvvдийг дахин томилохгvй байхад чиглэж болзошгvй.

Пирамид нэгэнт дээрээсээ нурж эхэлсэн болохоор С.Баярын vед vзэглэсэн гэрээ, нэгэнт олонх болсны хувьд сонгуулийн vр дvнгээр дангаараа засаг байгуулж, хариуцлагаа vvрэх гэсэн бодолтой гишvvддээ vзэл бодлоо тулган хvчээр шахам байгуулсан хамтарсан Засгийн газрын хувь заяа хөндөгдөх нь тодорхой боллоо. Ерөнхий сайдын vvрэгт ажлаас нь чөлөөлөгдөх тvvний хvсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэсдсэн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Гvйцэтгэх засаглалын тэргvvн, улс төрийн нөлөө бvхий том намын даргын хувьд С.Баярын шийдвэр хувь хvний гэхээс илvv улс орныг хамарсан төрийн тогтолцоог хямрааж, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг хөндсөн том асуудал. Гэтэл энэ асуудлыг ганцхан өдрийн дотор л шийдвэрлэхээр төлөвлөжээ. Төрийн том албан тушаал хашиж, онцгой эрх эдэлж, vvрэг хvлээсэн хvн өнөөдөр бие муу тул гvйцэтгэх засаглалын тэргvvнээр ажиллахгvй, УИХ-ын гишvvн, намын даргын ажлаа хийнэ гэж байгаа нь зvгээр л зочид буудалд хоночихоод өглөө нь "баярлалаа" гэж хэлээд гарахтай адил сонсогдож байгаа юм.

ХЯМРАЛААС БАЯЖСАН ГАНЦХАН ХVН МОНГОЛД БИЙ. ТЭР НЬ С.БАЯР
Хямралаас хожиж байна гэх гэнэн дvгнэлтийг зарим улс төрч, эдийн засагчид хэлсэн удаатай. Засгийн газар хямралын эсрэг хөтөлбөр хэрэгжvvлсэн нь vр дvнд хvрсэнгvй. Хямралаас хожсон юм дээрээсээ эхлэн нурж байгаа пирамид буюу энэ Засгийн газарт байгаа бол ард тvмэнд юу ч оногдоогvй, ганц Ерөнхий сайд л баяжсан хэмээн дvгнэж болох юм. Одоо галт тэрэг нэгэнт хөдөлсөн, гvйцэтгэх засаглалын тэргvvний албыг тэр орхисон. Гэхдээ намын даргын албаа хvлээлгэж өгөхийг хvссэнгvй. Уг нь намын даргын ажил ч гэсэн хvvхдийн тоглоом биш л дээ. Ерөнхий сайдаас илvv намын тэргvvний суудал тvvнд хэрэгтэй.

ХЭН НЬ ХЭН БЭ?
Ерөнхий сайдад УИХ-ын гишvvн Сv.Батболд, Н.Энхболд, М.Энхболд, Ц.Нямдорж, Д.Зоригт, Ц.Мөнх-Оргил, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хvрэлсvх нарын нэр дурдагдаж, хэвлэлvvд элдэв таамаг дэвшvvлж байна. МАХН-ын Удирдах зөвлөл гишvvдээсээ урьдчилсан байдлаар санал авахад Ерөнхий сайдын албыг авч явж чадах хvнээр тэднийг тодруулжээ. Гэхдээ нэг намын лидер гэхээс илvv талуудын эв зvйг олдог, эвсэг удирдагч, хамтын шийдвэр гаргаж чадах хvн одоогийн Засгийн газарт хэрэгтэй. Тэгвэл чигээрээ зvтгэж цэрэг шиг захирах гээд байдаг Ц.Нямдоржийн хувьд хамтарсан Засгийн газрын эв нэгдлийг сахиж, гал тогоог барьж чадахгvй нь тодорхой. Д.Зоригтын хувьд памперснаасаа салж чадаагvй байна. Ц.Мөнх-Оргил нам дотроо дэмжлэг багатай бол М.Энхболд vе vеийн Ерөнхий сайд нараас хамгийн доогуур рейтингтай байснаараа хойш чангаах юм ихтэй. Улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын талаас хийсэн ажилтай, хэлсэн vгтэй, муу цол гуншин багатай нь Сv.Батболд ч нийгэмтэй харилцах, ойр байх талд санаа тавьдаггvй сул тал тvvнд бий. Нэр цэвэр, туршлагатай гэдгээрээ Н.Энхболд амаргvй өрсөлдөгч. Нэлээд хvчтэй яригдаж байгаа, нам дотроо дэмжлэгтэйгээс гадна "Зvvний хvчний холбоо", МАСЗХ зэрэг тулж, тvших багана олонтой хvн бол У.Хvрэлсvх гэлцэж байна.

Өчигдөр хvн тус бvр дээр санал авч, УИХ-ын гишvvдтэй тулж ажиллаж байгаа гэсэн мэдээлэл улс төрчдийн хvрээнд яригдаж байсан бол дугаар шилжих мөчид МАХН-ын гол хөзрvvд бараг тодорхой болсон байна. Сунгаанд Сv.Батболд, Н.Энхболд нар өнгөлж, олон гишvvн "У.Хvрэлсvх байж яагаад болохгvй гэж" зvтгvvлжээ. Зарим хvний зvгээс Удирдах зөвлөлд ганцхан хvний нэрийг оруулж хэлэлцvvлэх саналтай байсан бол ядаж гурван хvнийг оруулахгvй бол ардчилалгvй болно гэсэн шvvмжлэл ч гарсан байна. Өнөөдөр 17 цагт болох Удирдах зөвлөлийнхөө хурлаар МАХН гол хөзрvvдээ нийтэд дэлгэж, эцсийн шийдвэрийг 18 цагаас хуралдах Бага хурал нь гаргана. Гэхдээ тохиролцоо дуусаагvй, нам доторх бvлэглэл, фракцуудын дугуй ширээний ярилцлага ид явагдаж байна.

Ч.Vл-Олдох

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.