С.Ламбаа сайд аа, инээд чинь ханиад боллоо

2009/10/28
Share |
Хүмүүс: Самбуу Ламбаа | 
С.Ламбаа сайд аа, инээд чинь ханиад боллоо

Ойрын хэдэн өдрvvдэд тэнгэр хангайн ааш аяг шуударч хахир өвөл юу юугvй ирж буйг алгуураар анхааруулж байна. За өвөл ч яахав, ямар өвчин зовлон биш дахиад хавар ирнэ. Харин дэлхий нийтийг цочролд оруулж, хэдэн мянган хvний амийг авч одоод буй гахайн ханиад гэгч Монголчуудын хаалгыг өвөлтэй хамт тогшлоо. Гэтэл бид хаалгаа дуулгавартайхан нээж их л аядуухан хvлээн авах шиг боллоо. Тэр байтугай энэ өвчнөөр хоногт нэг иргэнээ алдсан мэдээтэй шинэ өдрийг угтдаг болов. Тийм ч олуулаа биш, дээрээс нь бvх л vйлчилгээ, харилцаа холбоо нь нэг дор төвлөрсөн бидэнд энэ бол яах аргагvй аюулын харанга дэлдсэн хэрэг юм. Хачирхалтай нь vдэш бvрийн мэдээгээр Эрvvл мэндийн сайд нь салбарынхантайгаа хvч нийлvvлэн байж энэ бол сандраад байх зvйл биш, энэ ханиад монголчуудад тийм амар тусахгvй, зvгээр зvгээр хэмээн инээвхийлэх, маасайхын хооронд мэдээлэл хийх юм. Энэ vйлдvvд төрийн сайдын намба төрхөнд нэг л харш харагдана.

Бvхэл бvтэн улсын Эрvvл мэндийн сайдын бодлоггvй vгс, болгоомжгvй vйлдэл энэ vед юунд ч хvргэж мэднэ. Ард тvмнээ тайвшруулж, тавалж буй нь мэдэгдэхгvй гэгдээд буй тvvний инээмсэглэлд хvн бvхэн таагvй хандах боллоо. Хvмvvс тvvнийг улс төрд орохоос нь өмнө багш гэдгээр нь илvv мэддэг байсан. Тэгвэл С.Ламбаа сайд чөлөөт цагаараа шог зураг зурах хоббитой нэгэн аж. "Тоншуул" сэтгvvл болон гадаад, дотоодын хэвлэлд нэлээд хэдэн шог зураг нийтлvvлж байсан гэдэг. Зарим нь шог зураг зурдаг хvнийг сайд болгох дэмий юм. Гахайн ханиад туссан ч, өөрөө бvрэлдэхvvнд нь багтдаг Засгийн газрынх нь тэргvvний бие тааруу байгааг дуулгахдаа ч маасайж л байсан гэлцэнэ. Эрvvл мэндийн салбар бол онцгой чиглэл, vндэсний аюулгvй байдлын гол баталгаа болох учиртай. Гэтэл энэ салбарын жолоо цулбуурыг чагнуур ч зvvж vзээгvй авто тээврийн инженер, эдийн засагч мэргэжилтэй нэгэнд даатгана гэдэг арай л гоомой хэрэг шиг санагдаад байна.

Мэргэжлийн нарийн ур ухаан, мэдрэмж, бодлого, удирдахуйн ухаан хослон байж л энэ эмзэг салбарын "хөсөг"-ийг хөтлөх учиртай байх. Тэгэхээр энэ Засгийн газрын "бай"-гаа хамгийн оноогvй томилгоо эрvvл мэндийн салбарт хийгдсэн юм биш биз. Гахайн цар хэлбэрийн тахал ид дэгдэж байгаа энэ тvгшvvртэй цаг vед Эрvvл мэндийн яамныхан, энэ салбарынхны ажил хэргийн хандлага эрхгvй ийм бодол төрvvлж байна.

Эрvvл мэндийн сайд нь салбарынхантайгаа цуг vvсээд буй нөхцөл байдалд дэндvv хэнэггvй, зохион байгуулалт муутай хандаж байгааг захын чавганц ч хэлэх байх. Уг нь энэ албанд бага залуугаасаа нухлагдаж сайн муутай нь багагvй хутгалдсан хvнийг өрхийн тэргvvнээр томилж байвал улс орны хамаг л хvнд ачааг vvрдэг уг салбарын ажил арай хөнгөн байх магадлалтай. Гэтэл сvvлийн жилvvдэд ая дан алба мэргэжил нь таарч тохирохгvй эрхмvvд эрvvл мэндийн сайд хэмээх энэ сэнтийд мэргэжлийн талын ямар нэгэн шалгуургvйгээр сонгогддог уламжлал тогтоод байна. Энэ салбарын сайдын албыг сvvлийн жилvvдэд сэтгvvлч, багш нар ээлжлэн хашив.

Харин өнөөгийн vvсээд буй нөхцөл байдалд эдгээр мэргэжлийн бус нөхдvvд хэрхэн ажиллаж, ямар арга хэмжээ авч буй нь тодхон харагдлаа. Ямар ч л байсан анх ханиад орж ирэхэд дорвитой анхаарал тавиагvй налайж суусны балагаар одоо нөхцөл байдал улам хvндэрч нийслэлд төдийгvй хөдөө орон нутагт маш хурдацтай тархаж байна. Өнөөдөр гэхэд л халдвар авсан хvний тоо 300 хол гарч, таван хvн хорвоог орхилоо.

Харин өчигдөр Засгийн газраас гахайн томуугийн вирустэй тэмцэхэд 6,4 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргав. Уг хөрөнгөөр томуугийн А хvрээний вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, ариутгал, халдваргvйтлийн бодис худалдан авах аж. Мөн хилийн боомтын бэлэн байдлыг хангах, халдвартай тэмцэх ажилд дайчлагдан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажиллагсдад илvv цагийн хөлс, нэмэгдэл урамшуулал олгох, шатахуун авах зардалд зарцуулахаар болжээ. Уг мөнгийг эрсдэлийн сангийн хөрөнгөөс гаргахаар тогтсон. Эрсдлийн сангийн хөрөнгийг дундлан байж зарцуулж буй уг мөнгөө vр ашигтайхан зарцуулаасай билээ. Өнөөх л хэлдэг vг болох тайван байцгаа зvгээр хэмээн хэд хоногоор алгуурлаад олигтой зvйл хийхгvй яваад байвал байдал сансанаас ч муугаар өнгөрч болох талтай.

Мөн ирэх сарын эхээр уг ханиаднаас урьчилан сэргийлэх вакцин ирэх сурагтай. Гэхдээ вакцин ирсэн ч иргэдэд хvрэлцэхгvйн дээр хамгийн багадаа 30 ам.долларын өртөгтэй байна гэсэн яриа олны дургvйцлийг ихээхэн хvргэж байна. Ямартаа ч одоо гахайн ханиадны тархалт улс орны аюулгvй байдалд нөлөөлөх хэмжээнд хvрэхvйцээр дэгдэх магадлалтай болчихсон, хvний алтан амийг авч одсоор байна. Энэ өвчний далимаар харин vйл ажиллагаа нь vлгэн салган сажилж байсан Эрvvл мэндийн салбарын vнэн нvvр царайг илчиллээ.

Тэдэнд нэг толгой зөв зохион байгуулалт vнэндээ алга. Тэгэхээр дараа дараачийн эрvvл мэндийн сайдын томилгоог жаахан хvнлэг өөрөөр хэлбэл хvн ардынхаа эрvvл мэндийг бодсон, бvдvvлэг бус томилгоо хийдэг болвол ямар вэ. Товчхон доо гэвэл энэ салбарт ажлаа хийж чаддаг мэргэжлийн хvнийг нь томилвол ямар ч нөхцөл байдал vvссэн арай бага сандарна биз ээ. Одоо бол эрvvл мэндийн яам галын шугаманд юу болоод буйг анхаарах сөхөөгvй болчихсон гэлтэй л сууж байна шvv дээ.

Т.Сэлэнгэ /Нийслэл таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.