"Будлиантай саналаар сонгуульд ялсандаа ичиж байна уу?" Бахархаж байна

2009/10/28
Share |

Бөгжний эзэн гурван сая хүрэхгүй монголчуудын тоог таваар цөөлсөн. Сонгуулийн луйвар хүний амь настай холбогдсон энэ түүх гашуун. Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн сонголтоо хийж санал өгч эхэлсэн цагаас хойш сонгуультай холбоотойгоор нас барсан иргэд байж болох л доо. Санал өгөх гэж яваад автын осолд ордог ч юмуу, гэнэт халуунд зүрх нь хаагдах, даралт нь ихэсч цус харвах зэрэг тодорхой шалтгаантай үхлүүд гарч л байсан байлгүй. 2008 оны сонгуулиар таван залуу монгол хүн болж төрснийхөө төлөө, жирийн монгол иргэн учраас амь насаа алдсан. Тэнд байсан хүмүүс л суманд өртөж, шархдаж, гэмтэх учиртай юм бол яагаад Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан, Д.Энхбат, Ц.Элбэгдорж нарын хамарнаас ч цус гараагүй юм бэ? Тушаал өгсөн эрхтэн дархтан хэн бэ? Энэ хэрэг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгагдаад дуусах шатандаа яваа. Буудуулсан залуусын хөлнөөс гарсан хоёр ширхэг сум цагдаагийнх гэдэг нь тогтоогдож, амьд үлдсэн хохирогчид алийн болгон айж явахав хэмээн үгээ хэлж, төрийн цагдаа түмнийхээ өөдөөс галт сумаар шүршсэн нь илт болов. Буудуулж нас барсан таван залуугаас гадна онцгой байдлын албаны дөрвөн цагдаа, дотоодын цэргийн 393 албан хаагч, 401 иргэний биед гэмтэл учирч, 155 иргэн, 118 аж ахуйн нэгжид эд хөрөнгийн хохирол учирсныг мөрдөн байцаалтаар нэгэнт тогтоосон билээ. Эрх баригчид сонгуулийн дүнг сольж, иргэдийг зольжээ. Саналыг нь хулгайлчихаад эгэл монгол аав, ээжүүдийн элгийг эмтлэн хүн амины хэрэг үйлдэв. Аавыгаа алдсан бяцхан монгол үрс бүх насаараа нулимстай нүдтэй үлдлээ.

2008 оны 7 дугаар сарын 1. Өдөр 13 цагийн үед сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал эхэлж Сүх-баатарын талбайд 200-300 хүн цугласан байв. Энэ үед “Драгон” төвөөс О.Магнай нарын тэргүүлсэн жагсаал ирж яваа сураг гарч, Ж.Батзандангаар толгойлуулсан хэсэг хүмүүс Сонгуулийн ерөнхий хорооны байр руу хөдөлсөн. Үзэл бодлоо худалдаж, Ц.Элбэгдоржийн суганд хавчуулагдсан Ж.Батзандан одоо тэр өдрийг “Хэзээ зүүдэлсэн зүүд минь билээ” гэхээс цаашгүй болчихсон яваа. Ганц Ж.Батзандан бус Ц.Элбэгдорж, С.Баяр нарын олон хүн энэ өдрийг мартсан. Ард иргэдийн сэтгэлд цус татуулсан улаан толбо, нулимсаар зуурсан зовлон, айдас хүйдэс үлдээсэн энэ өдрийг түүх мартахгүй.

Энэ өдөр хүчний байгууллага хэрхэн ажилласан нь их сонирхол татдаг. Төв шуудангийн өмнөх уулзварыг хааж эсэргүүцлээ илэрхийлэх үед 60 гаруй цагдаагийн хүч бөөнөөр орж ирсэн. Үймээний урд шөнө Төрийн ордны арын цэцэрлэгийг улаан хашаагаар хашиж, хаалт босгоод авчээ. Нэгний 15 цагийн үед цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн Сүхбаатарын талбайг тойрсон хоёр том автобус, гурван микро дүүрэн цагдаа ирүүлжээ. Энэ үед жагсагчид Ард түмний түр хороо байгуулан эхний ээлжинд МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баярыг Сүхбаата-рын талбайд ирж ард олонтой уулзахыг шаардав. Ц.Элбэгдорж өдөөн турхирсан үйлдлийнхээ үр дүнг хара-хаар өөрийн тойрон хүрээлэгчдийн хамтаар Төрийн ордныг тойрч алхаад намынхаа байранд орсон бичлэг түүхийн хуудаснаа зурайж үлдлээ. Эсэргүүцэгчдийн гол шаардлага ганцхан л утгатай. Тэд сонгуулийг дахин явуулахыг л шаардаж байв. МАХН-ын байр руу 16 цагийн үед дайрахад цагдаа нартай тулгарсан иргэдийн дундаас анхны шархтнууд бий боллоо. Энэ үеэр Ардчилсан намаас Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчид мэдээлэл хийсэн нь дарин дээр давс нэмжээ. 17 цагийн үед Нийслэлийн цагдаагийн газарт нэгэн бичиг ирсэн нь Ардчилсан нам өөрийн байрыг хамгаалалтанд авахыг хүссэн байлаа. Цагдаа нар эхлээд жагсагчид руу резинэн сумтай буугаар буудав. Энэ сум хүний биед хүрсэн газраа хөхрүүлж байсан юм. С.Баяр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 19 цагийн үед МАХН-ын байранд гал гарч эхэлсэн. “Хонхны дуу”-г дуулан дайрах жагсагчид МАХН-ын байрны гадна байсан машиныг шатаав. Энэ машины эзнийг одоо хүртэл олдохгүй байна гэж хүмүүс гайхдаг ч шатсан машин МАХН-ын Сан хөмрөгийн хэлтсийн нэр дээр байдаг УБД 51-22 дугаартай саарал өнгийн старекс ажээ. Цагдаагийн 2000 орчим бие бүрэлдэхүүнийг бүрэн дайчилснаас гадна дотоодын цэргийн бэлтгэл хүчийг дайчлахаар зэхжээ. 20 цагийн үед цагдаагийн 30 гаруй хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Төв аймаг, Дарханаас цагдаагийн бие бүрэлдэхүүнийг татан авчирч хүч нэмэгдүүлэн зузаатгал хийж байсан цагдаа өөр өөрсдийн байраа хамгаалах нэрийдлээр 22 цагийн үеэс цөөрч эхэлжээ. Онц байдал зарласны дараа маш цөөн тооны цагдаа иргэд рүү галт зэвсэг хэрэглэн дайрч хүний амь нас хөнөөгөөд “Байдлыг хяналтдаа авлаа” гэж мэдэгдэж байсан гэдэг.

Долдугаар сарын 1-ний гэмт хэрэг, хүний амь нас хөнөөсөн үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх вэ? Сонгуулийг будлиантуулж иргэдээр тохуурхсан хоёр намын удирдлагууд уу, саналаа алдаж, хүнээ алуулсан ард түмэн үү?

Хоёр намын удирдлагууд тэр үед юу хэлж байсныг эргэн санъя. Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж өглөө нь телевизээр илт өдөөн турхирсан, уйлж хайлах шахсан мэдэгдэл хийгээд, өдөр нь цугласан олон дээр очихдоо “Эрхээ, өөрийнхөө сонголтыг хамгаалж энд хүрэлцэн ирсэн та бүхэнд юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье. Энд зогсож буй та бүхэн хэнд, хаана саналаа өгсөн бэ гэж бие биенээсээ асуугаарай. Бүгдээрээ ардчиллыг сонгосон, ардчилалд өгсөн гэж хэлнэ. Монголын ард түмний хийсэн энэ ариун сонголт, ард түмний энэ дээд шийдвэр яагаад ийм амархан будилав аа. Ардчилсан нам нэг зүйлийг амлаж чадна. Бид сон-гуулийн тойргийн хамгийн маргаантай байгаа хэсгүүд дээр дахин санал тооллого явуулъя. Луйвардсан гэдэг нь тогтоогдоход бүх тойрогт дахин сонгууль явуулъя. Мөн Монголын ард түмний саналыг худалдаж авдаг хүмүүс шударга хуулийг хүндэтгэдэг байх ёстой. Саналын хуудсыг тарааж өгсөн, хэвлэсэн, мөнгө шилжүүлсэн этгээ-дүүдтэй хариуцлага тооц гэж Монгол Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, ЦЕГ, УМБГ-т бичиг явуулж байна. Хэрэв энэ байдал даамжирвал дахин тооллого явуулж, улс орон даяар дахин санал хураалт явуулах ёстой”. Түүний “ёстой”-нууд тэр өдөр ёс журмыг ийнхүү мандуулж байв. Ингэж хэлж байсан тэр хүн өдгөө Ерөнхийлөгч болчихоод өндөр сэнтий дээрээс 25 дугаар тойргийн маргааныг “хөнгөхөөн шийдчихсэн”. Юун дахин тооллого явуулах. Маргаанаа шийдэж чадалгүй явсаар жил тойрч үлдсэн ганц тойргийн саналыг ч дахин тоолох сонирхол түүнд болоод үгсэн хуйвалдагчдад байсангүй. Харин долдугаар сарын 1-нд хэлсэн дээрх үгэнд нь “дахин” гэдэг үг хамгийн олон бий. Ард түмнийг хэрэглээд хаядаг жорлонгийн цаас шигээ санаж даа-паалсан Ц.Элбэгдоржийн нүүр энэ.

“Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАХН ялалт байгуулах магадлалтай байгаа” гэсэн үг бол С.Баярынх. 2008 оны сонгуулийн үр дүнг урьдчилан мэдэж байгаагаа тэр ийнхүү илэрхийлсэн. Мөн улс төрийн нөхцөл бай-дал өөрчлөгдөж байгаад санаа зовж байгаагаа ч хэлсэн. Яагаад гэвэл ардтүмэн санасан шиг нь “Ноолоход амар номхон тэмээ” байсангүй. “Будлиантай саналаар ялалт байгуулсандаа та ичиж байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “БАХАРХАЖ БАЙНА. Та бүхэн иргэдтэй уулзаад үз. Тав дахь удаагаа сонгууль өгч байгаа иргэд хэнд, ЯАЖ санал өгөхөө хэнээр ч заалгахгүй мэддэг болсон” гэсэн юм. Ичээгүй, харин бахархсан, иргэдийн саналыг хүлээгээгүй, харин мэдсэн. Луйвар болжээ гэдгийг мэдээд гадаа нь ирж сануулан, дахин сонгууль явуулахыг шаардаж, өөрийг нь гарч ирэхийг хүлээж байгаа иргэдээ тохуурхан доромжилсон энэ үг түүний амнаас гарсан юм. Нэг зүйлийг уншигч анзаарсан биз. Хэнд, яаж санал өгөхийг мэднэ гэж байна. Чухам яаж..? Бохир технологид нь автаж санал өгөх тухайг мэдэж байгаа хүн өөрийн эрхгүй яаж санал өгөх тухай үг унагаж орхио юу?

Үргэлжлэл бий /Ж.Содоншагай/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить jwh 18 Купить Пятку КириллоР² Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Пыть-яхе Купить Ганджа Ишимбай ЗакладкР¸ кокаин в АдыгейсРºÐµ Тест на мочу показал Ð±Ð°Ñ€Ð±Ð¸Ñ‚ÑƒÑ €Ð°Ñ‚Ñ‹, учет в нарколоР³Ð¸ÑŽ Купить ГанджубР°Ñ Ð—Ð»Ð°Ñ‚Ð¾ÑƒÑÑ ‚ Купить Кекс Нолинск Купить molly Энгельс ЗакладкР¸ шишки в Ð‘ÐµÐ»Ð¾Ð·ÐµÑ€Ñ ÐºÐµ Snowblower Shear Pins На пороге смерти или нескольРºÐ¾ слов о водке с димедроР»Ð¾Ð¼ Стаф в Чехе Купить соль в Ð”Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐµ Купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы Реутов Тында купить иней Обхо Вред абсента Тлеющий клинок heroes charge КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в ЕвпаторР¸Ð¸ Купить ГовнишкР¾ РаменскР¾Ðµ Купить Снег ÐŸÑ€Ð¸Ð¾Ð·ÐµÑ€Ñ Ðº Купить Анашу ÐÐ¾Ð²Ð¾ÑÐ¸Ð»Ñ Œ Бошки в ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ Легалка тверь Купить Хмурь Ð‘Ð°Ñ€Ð°Ð±Ð¸Ð½Ñ Ðº Стаф в Елец Опасные и вредные для Ð·Ð´Ð¾Ñ€Ð¾Ð²ÑŒÑ  ÐºÐ¾Ð¼Ð½Ð°Ñ‚Ð½Ñ ‹Ðµ Ñ€Ð°ÑÑ‚ÐµÐ½Ð¸Ñ  Опыт приёма ноотропР¸ÐºÐ¾Ð² от FinishFish Купить крисы РассказР¾Ð²Ð¾ Купить Кокаин АмфетамР¸Ð½ Экстази MDMA в Питере Спб СайонарР° сучары Магазин гидропоР½Ð¸ÐºÐ¸ Купить ГертрудР° БокситоР³Ð¾Ñ€ÑÐº Купить закладкР¸ стаф в ОстровнР¾Ð¼ ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Рузе ЗакладкР¸ MDMA в КраснопРµÑ€ÐµÐºÐ¾Ð¿ÑÐº оспаривР°ÐµÑ‚ÑÑ
IP:93.179.90.24  2018-07-13 16:52:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.