Beyonce Монголд тэгээд Нүхтэд

2009/10/28
Share |
Хүмүүс:
Beyonce Монголд тэгээд Нүхтэд

Сүүлийн үед дэлхийн нэртэй одууд монголд ирнэ ирэхгүй гэсэн шуугиан монголд зөндөө л болж байна. Тэгвэл саяхан нээлтээ хийсэн LV - ийн нээлтэнд дандаа л гадаадын нэртэй моделууд оролцоно гэсэн худал болж таарлаа. Оройжин л транс бүжигллээ. Үнэт эдлэлд дарагдсан халамцуухан хүүхнүүд босоо голдуу байсаар байгаад л таарлаа. Сүртэй юм болсонгүй. Харин сүр дуулиантай LV - с илүү нэгэн мэдээлэл баттай боллоо. Энэ бол алдарт дуучин Beyonce монголд нөлөө бүхий нэгэн нөхрийн урилгаар ирэх болжээ.

Энэ үйл явдал маш ойрын хугацаанд болох бөгөөд Нүхтийн амралтанд манай нөлөө бүхий хэсэг нөхдийн дунд болох party- д оролцох юм байна. Ердөө 2 дуу дуулах бөгөөд нэлээн их хэмжээний мөнгө зарцуулагдах болсныг эх сурвалжууд өгүүлж байна. Ийнхүү өдөржин шөнөжин хэрүүлээс өөрийг хийхээ больсон манай томчууд нэг өдөр ч гэсэн дэлхийн одыг хүлээж авах болж байгаа юм байна. Энэхүү мэдээнд эргэлзэх ямар ч хэрэггүй бөгөөд, аливаад нухацтай ханддаг хүмүүс Нүхт цогцолборлуу нүдээ чилээж, чихээ сунгах л хэрэгтэй болжээ

Үргэлжилэл бий /showbiz.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.