Таван төгөлдөршил таван дүгнэлт

2009/10/29
Share |
Таван төгөлдөршил таван дүгнэлт

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгч, шинээр томилогдох гүйцэтгэх засаглалын тэргүүний нэрийг МАХН-ын Бага хурал тодрууллаа. Түүхэнд С.Баярын засаглалын үе гэж бичигдэн үлдэх түүний толгойлсон засгийн үед улс орон маань хөгжлийн ямар бодлого, зорилт дэвшүүлж ямар амжилтад хүрэв. С.Баярын Таван төгөлдөршил хэрэгжсэн үү?

ХИШИГ ХУВААРИЛАЛТЫН ТӨГӨЛДӨРШИЛ
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл:
“Хишиг хуваарилалтын төгөлдөршил”-д “Эх орны хишиг гэдэг нь нэг удаад идэх загас өгөх биш, харин загас барих аргыг зааж өгнө” гэжээ. Энэ нь нэг үгээр мөнгө тараахгүй гэсэн санаа шүү дээ. Үүнийг Ерөнхий сайд өөрөө хэлсэн. Гэтэл  одоо байгалийн хишгээс тэгш хуваарилалтын талаар намын бүлгүүд яриад байна. Хэдийгээр мөнгө хүртээх нь мөнгөгүй нийгэмд нэг удаа хэрэгтэй ч энэ нь загас барих арга биш. Загас барихыг зааж өгнө гэдэг зөв санаа байсан. Тэгвэл уурга дэгээг нь л өг л дөө. Хүн бүрт өөртөө байгаа боломжийг ашиглах нөхцөл бүрдүүлээд өгвөл тэр л загас барих арга  шүү дээ. Улс төрийн намуудын зүгээс бэлэн мөнгөнд дулдуйдсан, зохион байгуулалттай сурталчилгаа хийснээр ард иргэдийн хүчийг сулруулж, идэвхгүй амьдралд уруу татаж байна. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байхад төгөлдөршлийн шинж чанартай төсвийн, мөнгөний бодлого нэг ч орж ирсэнгүй. Төгөлдөршил хийх боломж байсан ч хийсэнгүй. Ерөнхий сайд таван төгөлдөршлийн тухай ярьсан. Хүмүүс хүлээсэн. Даанч төгөлдөршсөн зүйл алга.

 

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ТӨГӨЛДӨРШИЛ
ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун:
-Анх 2007 оны 12-сард сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжтой байв. МАХН-ын бүлэг сонгуу-лийн хуулийг өөрчлөх санал оруулсан боловч АН-ынхан дэмжээгүй. Тэд явцуу эрх ашгийн үүднээс ийм шийдвэр гаргасан. Тэр үед сонгууль ойртож байсан. АН-ын рейтинг өндөр ялах магадлал их байв. Хэрвээ сонгуулийн тогтолцоог өөрчилвөл эсрэгээр эргэнэ хэмээн болгоомжилсон. Энэ удаагийн парламентын хувьд Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг өнгөрсөн жил байгуулагдсан. Одоогоор сонгуулийн тогтолоог хэрхэн өөрчлөх тухай ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос авахуулаад хэсэг, тойргийн хороог намын харъяаллаар байгуулдаг. МАХН, АН хоёр намын эрх ашигт үйлчилдэг. Сонгуулийн байгууллагуудыг хараат бусаар байгуулах, бүртгэл гээд өөрчлөх зүйл их бий. Өнгөрсөн жил сонгууль маш их будлиантай боллоо хэмээн АН шүүмжилж байсан. Хамтарсан Засгийн газар байгуулангуут будлианы учир начрыг нягтлах, шалгах ажлыг орхисон. Хэрвээ сонгуулийн будлианыг шалгаж нягтлан дүгнэлт гаргаж, хариуцлага тооцсон бол сонгуулийн тогтолцоонд бага ч болов ахиц гарах байв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР АЖЛАА ӨГӨХДӨӨ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ДЭЭР таван ТӨГӨЛДӨРШЛИЙН ТАЛААР ХЭЛСЭН ҮГЭЭС...

...”Таван төгөлдөршлийн” зорилтуудын маань эхний гурав нь амьдралд бодитой хэрэгжиж эхлэв. Стратегийн том ордуудын ашиглалт, иргэний бүртгэл мэдээлэл,нийгмийн баялгийн хуваарилалт, сонгуулийн шударга тогтолцоо, төрийн албыг хамарсан таван төгөлдөршлийн эхний гурав нь хэрэгжиж эхлээд байгааг бид бэлхнээ харж байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд хамтын санаачилга, хамтын зүтгэл, оюун бодлоор амилж эхэлсэн энэ гурван төгөлдөршлөө би өнөөдөр зориуд дахин онцолмоор байна.

Нэгд, олон жил гацаанд байсан Оюутолгойн гэрээ сая батлагдсанаар стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах их ажлын үүд хаалга нээгдлээ.  Бидний амьдралд урьд өмнө төдий л хэрэглэгдэж байгаагүй гадаад үгээр триллион буюу их наяд төгрөг гэдэг  шинэ  тоо, шинэ хэмжүүр орж ирж байна.  Уул уурхайн салбарын төгөлдөршлийн үр шимээр манай эдийн засаг руу цутган орж,  хөгжлийн шинэ эрэмбэ рүү хөтлөх мөнгө, хөрөнгө энэ шинэ тоог дагуулж ирсэн юм.

Хоёрт, уул уурхайн салбараас олох ашгаа ард иргэддээ хуваарилах сангийн хуримтлал бүрэлдэж эхэлсэн. “Эх орны хишиг, Эрдэнийн хувь” хэлбэрээр иргэддээ хүртээх эрх зүйн шинэ харилцааг зохицуулах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд хэлэлцэж эхлээд байна.

Гуравт, таван төгөлдөршлийн гол үндэс суурь бол иргэний бүртгэл  буюу төрийн ой санамжийг төгөлдөлдөршүүлэх ажил билээ. Иргэний бүртгэлийн төгөлдөршил нь нийгмийн баялаг хуваарилалт, халамжийг шударга тод болгоно.  Мөн уул уурхайгаас олсон хуримтлалаасаа ард иргэддээ тэгш, шударгаар хуваарилахын тулд иргэдийнхээ бүртгэлийн тогтолцоог үнэн бодит, нарийн чамбай болгох хэрэгтэй байгаа билээ. Энэ ажил өнөөдөр ид ундарч байна. “Бүртгэлийн төгөлдөршил” бүдүүн тойм мэдээллийг бүрэн цэгцтэй болгох зорилтын аянд шуударсны баталгаа энэ.

Нөгөөтэйгүүр, иргэний бүртгэлийн төгөлдөршил нь үлдэж байгаа хоёр төгөлдөршлийнхөө үндэс суурийг бас тавьж байгаа юм. Иргэний бүртгэл сайжирснаар “амьгүй сонгогч”-ийн нэрээр санал луйвардах, сонгууль будлиантуулах үүдийг хааж чадна. Ингэснээр  эцсийн дүндээ Монголын төрийн алба тунгалагшин ариусах зөв эхлэл болно.


БАЙГАЛИЙН БАЯЛАГ АШИГЛАЛТЫН ТӨГӨЛДӨРШИЛ

“Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав:
-Аль ч Ерөнхий сайд гарч ирсэн даруйдаа сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрийг суурь болгож, тухайн Засгийн газрынхаа үндсэн зорилгыг тодорхойлдог. Энэ нь хуулийн хүрээнд байх ёстой. МАХН-ын мөрийн хөтөлбөр 2004 онд батлагдсан. Харин Ерөнхий сайд С.Баяр 2007 онд гарч ирсэн. Тухайн үед 2004 оны мөрийн хөтөлбөрийг барих ёстой байсан ч нийгэм, улс төрийн байдал ээдрээтэй, Монгол Улсын стратеги төлөвлөгөө өөрчлөгдөж, уул уурхай асуудлын гол цэг болж байлаа. 2006 оноос хойш монголчууд “газрын баялгийнхаа эзэн байна” гэдэгт тууштай зогсч байсан үе. Иргэний хөдөлгөөнүүдийн 3-4 жилийн тэмцэлд С.Баяр дүгнэлт хийж, өөрт ашигтайгаар эргүүлж, ард түмнээс оноо авах зэвсэг болгосон юм. Тэр үед “Оюутолгойн эзэмшлийн 51 ба түүнээс дээш хувь нь монголчуудынх, Тавантолгойг 100 хувь бид эзэмшинэ, хууль бус лицензийг хурааж авна” гэж ярьж байлаа. Энэ нь нэг өдрийн дотор гарсан шийдвэр биш юм. Улстөрчид уул уурхайн асуудал дээр дөрөөлж, өөрсдийгөө нийгэмд таниулсан болохоос хэлснээ хэрэгжүүлээгүй. Өнөөдөр 51 хувь сураггүй болчихлоо. Ерөнхий сайд С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар сонгууль ойртсон үед буюу 2008 оны гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахын өмнө бас л энэхүү 51 хувиар тоглолт хийсэн нь амжилттай болсон. Үр дүнд нь бид баялгийнхаа эзэн байх асуудал тэглэгдсэн.

Бид байгалийн баялаг ашиглалтын төгөлдөршлийг Ашигт малтмалын хуулийг үндсээр нь өөрчлөх, Үндсэн хуулийн 6.1-ийн дагуу Монголын хувь, эзэмшлийг тодорхой болгохоос эхэлнэ гэж хүлээж байлаа. Үүнийг огт хийгээгүй. Практикийн хувьд эрх баригчид “Гацаанд байсан гэрээг бид хийсэн” гэж ярьдаг. Бид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Иргэний хөдөлгөөнүүдийн идэвхтэй тэмцлийн үр дүнд л гэрээний нөхцөл байнга дээшилж байсан. Энэхүү гэрээтэй холбоотойгоор Ашигт малтмалын хуулийн ганц, хоёрхон заалт хөдөлсөн. Ингэснээрээ нөгөө талд дандаа идэш бэлтгэж өгч байлаа. Энэ бол төгөлдөршилт биш. Өмнө нь байсан хэм хэмжээ дараагийн төвшинд гарч сайжрахыг төгөлдөршилт гэнэ. Байгаль, экологи бага сүйтгэдэг, үндсэн ордыг ашигладаг, түүхий эд экспортлох биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохыг хүлээж байсан. С.Баяр Ерөнхий сайд болохын өмнөх, хойдох процесс адилхан байгаа. Энэ бүгдийг нэг амьсгаагаар хийхгүй л дээ. Гэвч өнөөдрийг хүртэл хэчнээн залуусыг уул уурхайн салбарт мэргэшүүлж, боловсрол эзэмшүүлсэн бэ, инженер техникийн ажилчдын сэтгэхүйг яаж өөрчилж, шинээр ямар технологи нэвтрүүлсэн бэ гэдгийг ч олж хараагүй. Иргэний хөдөлгөөнүүд тэмцэж эхлэхээр гал унтраах аргыг л хэрэглэж байснаас биш бодит үр дүн гарч, ашигт малтмалын хуулийг өөрчлөх зорилго биелээгүй.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:
-Төрийн албан хаагчид иргэдэд ялгавартай хандаж хууль зөрчих явдал гаарсан. Төрийн байгууллагууд өөрсдөдөө дотоодын хяналт тавьдаг. Энэ хяналтын тогтолцоо оновчгүй юм. Өөрөө өөрийгөө хянана гэж юу байх вэ.


Төрийн байгууллагуудтай холбоотой хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх тухай ярихад төрийнхөн бүгд хойрго ханддаг. Төрийн албан тушаалтнууд хууль зөрчсөн ч  хариуцлага хүлээдэггүй. Өөрөө өөртөө хяналт тавьдаг энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр төрийн албаны төгөлдөршил гэж ярих нь утгагүй. Төрийн албыг шинэчилье, өөрчилье гэсэн лоозон ярих юм. Бодитой өөрчлөгдсөн зүйл алга.

Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн  Ж.Батзандан:

-Ерөнхий сайд С.Баярын санаачилсан  таван төгөлдөршлийн нэг   бүртгэлийн системийг төгөлдөршүүлэх асуудлыг  Засгийн газар хоёр жилийн өмнөөс ярьсан. Харамсалтай нь төгс төгөлдөр болж чадалгүй өнөөг хүрлээ.
Бүртгэлийн систем дотроо  иргэний, өмчийн, сонгогчийн бүртгэл гэсэн гурван хэсгээс бүрддэг.  Гэтэл манайд иргэний бүртгэлийг сонгогчийн бүртгэлээс салгаагүй. Барууны аль ч улс оронд бүртгэлийн энэ хоёр төрлийг  тусад нь авч үздэг. Ийм  байлгадаг. Зах зээлийн эдийн засагтай улс оронд бүртгэлийн системийг хүчирхэгжүүлж, эд хөрөнгийг бүртгэлжүүлснээр улс орны хөгжилд түлхэц болно гэж үздэг. Манайд малаа тоолж чаддаг хэрнээ хүнээ тоолж чаддаггүй. Хүнээ тоолж чаддаггүй учраас сонгогчдынхоо  тоог зөв гаргадаггүй, сонгуулиа  ч будлиангүй явуулж    чаддаггүй. Монголын хэдэн  иргэн  гадаадад ажиллаж, амьдардаг вэ, тэдний хэд нь сонгууль өгөх эрхтэй, ямар өмч  хөрөнгөтэй вэ гэдэг нарийн асуудал. Энэ бололцоо хаагдмал хэдэн мянган   иргэн  өмчийн бүртгэлд  хамрагдаж чаддаггүй.  Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн бүртгэл мөн  тусдаа  байх учиртай. Гэтэл хольж хутгаад байна. Өнөөдөр иргэний бүртгэлийг нэг мөр болгож,  төгс төгөлдөр болгохыг  цаг хугацаа, нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага  шаардаж байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
awgczei 6uq0A6ekqdtoapxdco, [url=http://yamoqhjcdrdm.com/] yamoqhjcdrdm[/url], [link=http://yzbvrlwthzoi.com/ ]yzbvrlwthzoi[/link], http://qjobmdnteyyb.com/
IP:46.161.9.32  2016-10-17 10:16:09
asKesbsw9wx diclofenac CHEAPEST CAFERGOT buy elocon azithromycin canada
IP:46.161.9.20  2016-12-20 14:15:50
Georgeshada purchase acyclovir
IP:46.161.9.20  2017-01-02 15:55:22
Gavin Are you a student? sumatriptan buy onlineSgt. Tony Slocum said an SUV driven by Yvette Williams, 35, of Atlanta, Ga., was rear-ended by a northbound semitrailer while Williams was stopped in a work zone. The impact pushed the SUV into a semi in front of it and ignited a fire that engulfed the SUV and damaged both semitrailers. can i buy diflucan over the counter in canadaPolice said a ringleader of the party was 19-year-old Seth Hawk, the young man Holloway said he had taken into his family a few years ago. Hawk, of Grafton, faces felony charges of burglary and criminal mischief and misdemeanor charges of endangering the welfare of a child and unlawfully dealing with a child. He’s accused of advertising the party and providing alcohol. purchase estradiol creamHowever, they added that the findings indicate that getting a good night”s sleep ‘is one factor that can help promote weight control by priming the brain mechanisms governing appropriate food choices”. is it safe to order doxycycline onlineMost of the DUP’s MPs are, like Mr Farage, members of the ‘Better Off Out’ campaign which calls for immediate withdrawal from the EU, but he said: “But that’s not the position of the leadership. The First Minister seems to believe that EU membership is terribly important...our message to the electorate will be very clear: it’s time to get out.” pioglitazone hydrochloride uds”I didn't try to make a story that was the album writ large in any way,” he said. ” I invented a little story in the spirit of the album, taking a cue as to what level of reality this story might be on.”
IP:5.188.211.13  2017-05-28 17:10:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.