Харийн орны хар тамхичдад Монгол "хайртай"

2009/10/29
Share |
Хүмүүс:
Харийн орны  хар тамхичдад Монгол

Гадаадад хар тамхины хэргээр Монголын иргэд цаазын ял сонсч байхад харин манайд харийнхан өршөөгдөж байна.

Харийн орны хар  тамхичдад манай улсын хууль “найр тавьж” хариуцлага хүлээлгэлгүй өршөөв. Сүхбаатар дүүргийн шүүх манай улсад хар тамхи хэрэглэсэн, бор¬луул¬сан  ОХУ-ын гурван иргэнийг өнгөрсөн долоо хоногт өдөржин шүүсний эцэст Эрүүгийн хуулийн 192.2-т заасан үндэслэлээр Усов Дмитрий Юривечд дөрвөн жилийн хорих ял ногдуулснаас гурван жилийг нь Өршөөлийн хуульд хамруулсан бол Феодров Максим Михаловичд таван жилийн хорих ял ногдуулсан ч бүхэлд нь өршөө¬жээ. Нимаев Мөнх Симиновичид хоёр жилийн хорих ял ногдуулаад насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн мөнөөх Өршөөлийн хуульд нь хамруулчихаж. Манай улсад хар тамхины хэргээр буруутгагдсан гадаа¬дын иргэдийн анхны тохиолдол нь энэ хэрэг гэдгийг албаны эх сурвалж ба¬талж байна.  “Барын зулзагыг бага дээр нь” гэдэгчлэн харийнхныг манай улсад  дахиад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх¬гүй болтол нь “хашраахын” оронд хам¬гийн бага ял ногдуулж, толгойг нь илээд бүр Өршөөлийн хуульд хамруу¬лан та¬виад явуулчихлаа. Тэгвэл манай улсын иргэд дэлхийн улс орнуудад хар тамхины хэрэгт холбогдож 15 жилийн туршид нар үзэхгүй байхаас эхлээд цаазаар авахуулах ялаар шийтгүүлж байна. Зарим жишээг дурдая.

-БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны шүүхээс өнгөрсөн онд манай улсын иргэн Ж.Дамдинг хар тамхи нуун дарагдуулж, зарж борлуул¬сан гэх үндэслэлээр  цаазаар авах ял ногдуулсан. Энэ дагуу Манай улсын ГХЯ-ны Консулын газраас Хятадын талынхантай уулзаж, түүнд ногдуул¬сан ялын дээд хэмжээг бууруулж, ялтан шилжүүлэх шугамаар солилцох хүсэлт тавьсан ч зөвшөөрүүлж чадаа¬гүй гэдэг. Зарим эх сурвалж  Ж.Дам¬динг Хятадад цаазаар авахуулсан гэдэг ч ГХЯ-наас энэ талаар тодорхой зүйл мэдэхгүй гэсэн хариулт өгч байна.

-Казахстанд мөн адил дээр өгүүл¬сэн Ж.Дамдины хамаатан Х.Билгүүн, н.Саранзаяа нар хар тамхи нуун дараг¬дуулж, борлуулсан хэргээр 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэд өдгөө тус улсын шоронд ял эдэлж буй.

-Ирландад өнгөрсөн онд манай улсын иргэн М.Төгсөө их хэмжээний мансууруулах бодис хилээр гаргахыг завдсан хэргээр зургаан сарын ба¬ривч¬лах ялаар шийтгүүлсэн. Тэрээр шүү¬хийн шийдвэрийн дагуу ой хүрээ¬гүй хүүхэдтэйгээ хамт тус улсын чан¬га дэглэмтэй хорих анги “Монтжоу”-д шийтгэлээ эдлэсэн байна.

-ОХУ-ын Абакан хотод өнгөрсөн сард манай улсын иргэн Я.Эрдэнэ гэх залуу хар тамхи худалдаалж байгаад саатуулагдсан.  Тус улсын цагдаа нар н.Эр¬дэнээг олон удаагийн үйлдэлтэй бөгөөд түүнд Оросын хуулиар эрүү¬гийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдэгдсэн байгаа. Энэ нь 25 жил хүр¬тэлх хорих, эсхүл цаазаар авах хүртэл ял ногдуулж магадгүй байдалтай байгаа билээ

Д.Болормаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.