Ц.Чимэдцэрэнгийн 14 тэрбумаар манай улс амин чухал салбаруудаа єєд татах байлаа

2009/10/29
Share |
Хүмүүс:
Ц.Чимэдцэрэнгийн 14 тэрбумаар манай улс амин чухал салбаруудаа єєд татах байлаа

Харилцах дансандаа активын 10,4 тэрбум, хугацаат болон хугацаагуй 30 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 60 гаруй тэрбумийн актив хөрөнгөтэй Хадгаламж банкны нийт хөрөнгөний дөрөвний нэгийг Ц.Чимэдцэрэн тэргvvтнvvд зvгээр л казинодохыг нь казинодоод, хандив тусламж болгоод, идэж уугаад алга болгосон гэхээр даанч хайран санагддаг. Ард тvмний мөнгийг идчихээд, өөрсдөөр нь хохирлоо төлvvлчихээд ичих ч vгvй "Эхнэрийн минь нэр дээр байгаа эд хөрөнгийг тусгаарлаж өгөөч" гэж мэдvvлж зогссон Ц.Чимидцэрэнтэй vг, vйлдэл ижил нөхөд төр улсыг минь самууруулж гvйцлээ. Төрийн мөнгөнөөс хумсалж 14 тэрбумыг салхинд хийсгэчихсэн Ц.Чимэдцэрэнд оноосон 10 жилийн ялаас гурван жил нь Өршөөлийн хуульд хамрагдаж, хоригдсон хугацаа нь гурван жилд хvрч, шагналын хоног нь хасагдаж наранд гарах хугацаа нь наашилж байна. Энэ нь нийгэмд шударга ёс тогтоох олон нийтийн хvсэлтэй зөрчилддөг. Монгол Улсын Эрvvгийн хууль албан тушаалаа ашиглагч, айлын ямаа хулгайлагч хоёрт адил ял оноож байгааг манай сонин хөндсөөр байгаа.

Гадаад ертөнцөд бол албан тушаа¬лаа урвуулан ашиглагчдыг хатуу шийтгэдэг болохоос манайх шиг толгойг нь илж, ял оноон болоод өнгөрдөггvй. Хятадын нефть, химийн "Синопек" компанийн удирдагч асан Чэнь Тунхай албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг нь илчлэгдсэнээр цаазаар авахуулах ял сонссон бол Еврей гаралтай Америкийн санхvvч Бернард Мэйдофф 65 тэрбум ам.доллар луйвардсан нь батлагдаж 150 жил хорих ялаар шийтгvvлсэн. Өдгөө 71 настай Бернард Мэйдоффийг АНУ-ын Санхvvгийн зохицуулах хороо 1992 оноос vйл ажиллагааг нь шалгасан ч өнөөдрийг хvртэл бохир vйлдпийг нь илрvvлж чадаагvй гэдгээр хэл аманд өртсөн.

Гэтэл 2009 оны 12 сарын 10-нд Бернард Мэйдоффийн төрсөн хvv Холбооны мөрдөн байцаах газарт "Аав минь дөнгөж сая надад санхvvгийнх нь vйл ажиллагаа хулхи гэдгийг хэллээ" гэснээр энэ бvх хэрэг илчлэгдсэн юм. Нэг ёсондоо цагдаагийнхан биш хvv нь эцгийнхээ хууль бус vйлдлийг илчилж өгсөн гэдгээрээ шуугиан дэгдээсэн энэ хэрэгт АНУ-ын шvvх 150 жилийн ял оноосноо "Бусдыг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө завшсанд нь тохирсон шийтгэл" гэжээ. 1991 оноос хойш тэрээр 250 мянган ам.долларыг улс төрийнхөнд хандив болгож өгснөө хvлээсэн юм. Манайхан ч Ц.Чимэдцэрэнг ганцаараа энэ их мөнгийг идчихээгvй байх гэх тайлбар хийдэг. Улс төрийн бvлэглэлvvдийн эрх ашигт vйлчилж, нэр бvхий хvний "хvсэлтийн хариу" болж, мөрийтэй тоглоомд ухаанаа алдсанаар ард тvмний мөнгийг 14 тэрбумаар нь сох дутаасан гэдэг. Хууль тогтоогчид Эрvvгийн хуулийн зvйл заалтад өөрчлөлт оруулахгvй бол энэ мэт хууль бус vйлдлvvд цаашид гарахгvй гэх баталгаагvй юм.

Ц.Чимэдцэрэнгийн нэгэн адил мөрийтэй тоглоомд донтогчид манайд цөөнгvй бий. Монголын аль өнгөтэй, мөнгөтэй гэсэн эрхмvvдийг Солонгосын казинод урьж, дундаас нь их хэмжээний хувь хvртэж суудаг Солонгос нөхөртэй монгол хvvхэн байдаг юм билээ. Тэндхийн казино амралтын өдрvvдэд монголчуудаар дvvрчихдэг гэж байгаа. Ийм байдлаар ард тvмний татварын мөнгө хичнээн хэмжээгээр гадагш хараа хяналтгvй урсаж байгаа нь тодорхой. Солонгосын казинод хөрөнгө оруулагч төр, хувийн хэвшлийнхний баримтыг манай сонин тусгайлан дэлгэх болно. Зөвхөн Ц.Чимэдцэрэнгийн идэж уусан 14 тэрбум 200 сая төгрөг ядарсан Монголд ямар их бvтээн байгуулалт өрнvvлж, тулгамдсан асуудлуудаа шийдэх байсныг сонирхож vзлээ.

Машин хvрэлцдэггvй гэх шалтгаанаар эмнэлгийн анхны тусламж иргэддээ vзvvлж чаддаггvй ЭМЯ энэ мөнгөөр орчин vеийн тоног төхөөрөмжтэй, хамгийн сvvлийн vеийн 1000 ширхэг тvргэний тэрэг худалдаж авах байж. Мянган ширхэг унаа манай улсын бvх сумдад хоёр гурваар нь тvгээсэн ч хvрэлцэнэ. За тэгээд Баянхонгор аймагт 50 ортой төрөх эмнэлгийг 1.2 тэрбумаар барьж байна гээд vзвэл шинэ иргэнээ шалан дээр тосч авах шаардлагагvй болж, орчин vеийн төрөх эмнэлгvvдийг барих боломж. Эрvvл мэндийн салбарт жилдээ арав орчим тэрбумаар тоног төхөөрөмж авдаг гэвэл Ц.Чимэдцэрэнгийн тавиад туучихсан 14 тэрбумаар орчин vеийн оношилгооны тоног төхөөрөмж арвыг авах байлаа. Ингэснээр манай иргэд шинжилгээ хийлгэх гэж урд хөршийг зорих шаардлагагvй болох байв. Зөвхөн эрvvл мэндийн салбар гэлтгvй хvн амыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллагад энэ мөнгөний vнэ цэнэ их байлаа. Дунджаар 15 мянган ам.доллараар сvvлийн vеийн цагдаагийн машин 1000 ширхэг авна. Долдугаар сарын нэгний vймээнд цагдаагийнхны гар мухар байснаар гэмт vйлдлvvдийг даамжруулсан гэдэг. Тэгвэл энэ бvхнийг таслан сэргийлэх цагдаагийн гав, каек, хантааз, цахилгаан бороохойг хэд бол хэдээр нь авч аймаг, нийслэлийн цагдааг хангах байлаа. Бас нэг чухал салбар бол ОБЕГ. Ми-8 нисдэг тэрэг осолдох vед дохиолол өгөх галт сум, холбоо барих ридиум утас байгаагvй цаг алдсанаар бид олон эрэлхэг хөвгvvдээ алдсан. 14 тэрбум төгрөгөөр Онцгой байдлынхан энэ мэт олон асуудлаа шийдэх байж.

Гурван тонн усны нөөцтэй гал унтраах машин 150 сая төгрөг гэдэг. Улсын хэмжээнд гарын таван хуруунд багтахаар цөөхөн байдаг энэ машиныг бид Ц.Чимэдцэрэнгийн шамшигдуулсан мөнгөөр хэдийг авах байсныг бодоод vзээрэй. Гурван тонн усны нөөц гэдэг цаг, мөнгө хэмнэхээс гадна эрсдэлээс бvрэн хамгаалж, ямар ч галыг тvvртэлгvй унтраадаг гэсэн vг. Энэ мэтчилэн олон баримт дурдаж болно. Ц.Чимэдцэрэн мэтийн төрийн зөөлөн суудапд сууж, ард тvмнээ мөлжиж, хувийн эрх aшгаа тэргvvнд тавьдаг луйварчид ядарсан ардынхаа ямар их боломжийг хааж, хөгжил дэвшлийг хойш татаж байдгийг хяналт, хариуцлага тооцох механизмыг шаардагчид хатуу эсэргvvцэж байна.

Өнөөдөр ч төрд шургалсан хэдэн арван Д.Сvрэнхор, Т.Чимэдцэрэнтэн байхыг vгvйсгэх аргагvй. Төсвийн хөрөнгийг хувийнх мэт зарцуулж, бизнес гэхээр зvйлгvй атлаа тэрбумтан адил амьдардаг эрхмvvдийн хаанчлалыг эцэс болгохсон.

Д.Ариунаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.