Хакүхо Шёотэнрог "хашраав"

2009/10/29
Share |
Хакүхо Шёотэнрог

Их аварга Хакүхо намрын тойргийн барилдааны үеэр маэгашира Шёотэнрог бэлтгэлийн үеэр гэмтээжээ. Бага зэрэг гэмтэлтэй хэмээн дохёо дээр гарахгүй байсан Хакүхо түлхэх дасгалын үеэр түүнийг нэр зааж дуудан барилджээ.  Долоон минут үргэлжилсэн  бэлтгэлийн дараа Шёотэнро эмнэлэгт хүргэгджээ. Есдүгээр сарын тэмцээнд их аварга Хакүхог Шёотэнро унагаж түрүүлэх замд нь саад болсон билээ. Шёотэнро  хэмээх Д.Нямсүрэнг Хакүхо унах бүрт нь цохин босгож, аваргын сүр хүчийг үзүүлсэн юм  байх. Харамсалтай нь тэрбээр нэлээд хүнд гэмтэл авах шиг боллоо.

Шёотэнро Токиод буцаж ирэн , эмнэлэгт шинжлүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын тэмцээнд барилдах эсэх нь тодорхойгүй байна. Шёотэнрогийн гэмтлийн талаар сонссон Хакүхо хэвлэл мэдээллээр дамжуулан түүнээс уучлалт гуйжээ

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.