Шатахуунаа ч "шаглаад" цаашдаа юу юугаа гэх бол?

2009/10/29
Share |
Хүмүүс:
Шатахуунаа ч

Монгол Улсад маань өөрчлөгдөөгvй юм гэж алга. Ардчиллын 20 жилд «ардчилагдаагvй» ч юм байхгvй. Улс гvрэн хувьсан шинэчлэгдэхийн ид хавыг ч vзvvлж явна, бид. Ардчиллаар гайхуулдаг америкчууд ч амаа ангайн гайхах юмсыг хийж чадаж байгаа биднийг харахаараа «Атаархдаг» ч байх гэмээр. Юутай ч, Афганистан, Ирак зэргийг номхроож чадахгvй байгаа Америкуудад бид хөх цэргээ илгээж, зарим нэг даврагчдынх нь цөсийг дарсан баримт бий. Иракийн даврагчийг vйлдэл дээр нь тас цохисон монгол цэрэгт Ж.Буш баяр хvргэж, Америктаа урьж байсан.

Өөрөө ч Монголд ирж, их Чингисийн өлмийд мэхийж байсан. Азид нийгмийн өөрчлөлтийг хурамхан зуурт хийж, ардчиллаар «тоглож» яваа Монголд маань өнөөдөр авах «Туршлага» аль хэр байна вэ?
Эдийн засгийн хямралыг холуур өнгөрөх юм шиг ярьж байсан бид, эхний цохилтуудаа аваад жаахан «нугнайсан». Тэгэвч юунд ч ажирдаггvй хэнэггvй бидэн, эдийн засгийн «Шаталт»-ыг өөрсдөөсөө эхлээд хөөргөж, инфляцийг тvймэрдэж, ер юухан ийхэн байна тэр бvгдийг vсэргэж байдаг архаг панзчин гэлтэй аяглаж байна. Зээл аваад тэрийгээ ч «vсэргэж», ашиг хонжооны төлөө улайран зvтгэх нь аюумшиг төрvvлнэ.

Ойрмогхон, шатахуун «шаглаж» яваа нь эрээ цээрээ алдав. Жижигхэн юмкос /төмөр торх/-тэй шатахуун тvгээх машин чухам «төмөр аалз» шиг давхилдаж байв. Том том ачааны машинуудын хажууд очиж, хоромхон зуур шингэнээ юvлнэ. хvн амьтны хэл ам болж, хяналт шалгалт хийх vед торс торсхийн давхилдаж, тал тал тийш зугатах нь гэмт хvн гэлбэлнэ гэдэгтэй эгээ адилхан. Бэлэнчлэх сэтгэлгээтэй зарим нөхөд «Газар дээр нь шатахуун хямдхан өгч байгаа болохоор зvгээр юм» гэцгээнэ лээ. Хямдхан ч юу юм бэ? Тэртэй тэргvй ханатлаа өсгөчихсөн шатахууныг тав аравхан төгрөгөөр татаж өгч байгаагаа хямдруулсан гээд байгаа бололтой.

Дөрөв дахин vнийг нь өсгөсөн шатахуун өнөөдөр монголын жижглэнгийн vнийг ч хөөргөдчихөөд байгааг мэдэхгvй хэн байх билээ. Нэгэн vе шатахуун, америк доллар хоёр өглөө босоход л vнээ нэмж, лангуун дээрх талх, будааг «тийчигнvvлж», иргэдийг ёстой хоосолж, ховх сорохоо шахсан. УИХ дvлэгнэж баймааж vндэсний мөнгөн тэмдэгтээ дэвссэн ам.долларын гvйлгээг хумьж. арай чvv нэг юм номхроосон. Харин шатахуун даварсан хэвээр vлдсэн. Vvний даварсан vзэгдэл шатахуун дамлагчид олширсноос тодорхой харагдсан. Шатахууны дамчид хөлтэй хөдөлцгөөсөн.

Машин, машинаар нь, сав саваар уралдан давхилдсаныг хар л даа. Ёстой явган, нvцгэнчvvд гайхмаар байсан гээч. Шатахуун тvгээгчдийн хөлжиж баяжсан нь энvvхэн зуурын «шаглаа»-наас харагдсан. МХЕГ-ынхан нэлээд хөөцөлдөж байж дарж авлаа. Хэл амтай шаглагчид ч хэвлэлийн хурал хийж цамаархлаа. Гэвч хууль зөрчсөн vйлдэл болохыг шалгалтаар нотоллоо. Явуулаар шатахуун тvгээх нь тун аюултай. Аймшиг төрvvлэхvйц зvйрлэх юм бол, Иракийн гудамжинд биеэ дэлбэлэгчээр ороосон амиа золиослогчтой адилхан гэсэн vг. Бөндгөр торхтой машин руу агсан тавьсан нэгэн согтуу нөхөр шvдэнз зурахад л «доший шог» болно шvv дээ.

Дэлхийн улс оронд газрын тосны бvтээгдэхvvнийг стандартаар нь нийлvvлж, хадгалж, тvгээх гэж ягштал нь мөрдөхөөс аргагvй хууль байдаг. Олон улсын энэ хуулийг огоорох эрх манайд байхгvй. Мөн улс хоорондын тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл ч гэж бий. Энэ бvхнийг уландаа гишгэж болохгvй. Тэрчлэн зориулалтын зогсоол, шатахуун тvгээх цэг ч гэж бий. Манайд ШТС багадаагvй. Хотын төв дотор хөл гишгэх зайгvй шахам ШТС байж байгаа. Хэрвээ Улаанбаатарт галын гамшиг тохиолдвол «Дарьтай торх» гал авалцахад бэв бэлхэн, хумхийн тоос дэгдэхэд дэндvv ойрхон байна. Шатахуун импортлогч компаниуд ашгаа нэмэх л гэж явуулын «торхтонгууд-ыг» өөгшvvлж байгаа нь тодорхой. Бvтээгдэхvvний чанарыг батлах баримтгvй, албан ёсны гэрчилгээгvй шатахуун ингэж гудамжинд гарч болохгvй билээ.

«Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын тосны бvтээгдэхvvнийг стандартын шаардлага хангаагvй тээврийн хэрэгслээр тээвэрлэж, жижиглэнгийн худалдааг зориулалтын бус газар явуулж, иргэдийн эрvvл мэнд, амь нас, эд хөрөнгө, орчинд аюул учрах бодит нөхцөл vvсч байна» гэж МХЕГ-ын шалгалтын дvгнэлт гарчээ. Энэ бол чухал дvгнэлт. Vvнийг тоохгvй байхын аргагvй.
Шатахуунаа ингэж шаглаад байх vнэхээр зохисгvй. Шатахуун бол шилтэй архи биш. Цаашдаа бид юу юугаа шаглах бол? Алтаа шаглаж, нинжа нараа давраагаад уул, усны эх ундаргуудыг цөлмөж орхилоо.

Болдогсон бол тэд уул, жалгыг «шаглахад» бэлэн суугаа улсууд. Төрийн томчууд «Лиценз»-ээр уул жалгыг «шаглаж» байгаа нь нууц биш л дээ, уг нь. Даварсан шаглаачдын саврыг тас цохихгvй бол, цаашдаа юу ч болж мэдэх нь байна шvv, эрхэм шударга Ерөнхийлөгч минь ээ. Энэ бол егөө vг биш vнэн баримтаас vvдсэн санал юм шvv.

Монцамэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ehrpvjrk , http://waneenterprises.com/pro files/blogs/6492647:BlogPost:5 45238 Zhurnal_starshaia_meditsinskai a_sestra_chitat_onlain, http://techwarriorteam.ning.co m/profiles/blogs/4669430:BlogP ost:4551945 موقع_للايجار_وتع ارف_مجاني_الخبر_
IP:37.9.47.78  2018-12-15 04:15:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.