Зовлонгоор зоологсод

2009/10/30
Share |
Хүмүүс: С Ганбаатар | 
Зовлонгоор зоологсод

МVЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт цар тахлын дэгдэлт идэвхжиж байгаа энэ vед олон нийтийг турхираад яах вэ ганцаараа суулт хийж байгаад Засгийн газартай vг хэлээ ололцьё гэж суулт зарлаж билээ.
Асуудлаа ч шийдээд авсан. Vйлдвэрчний эвлэлийн салбар нэгжvvддээ ийм хvнд хэцvv vед олон нийтийг доргиож цочоосон, цуглуусан арга хэмжээ зохион байгуулахгvй байхыг сануулсан. Харамсалтай нь, VЭ-ийнхэнд Ерөнхийлөгчийнх нь vг нь огтоос падгvй бололтой эрvvл мэндийн ажилтан ажиллагсдыг толгойлдог VЭ-ийн удирдагч Б.Мягмар цалин хөлсийг 100 хувь нэмэгдvvлж, эмч ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхгvй бол ажил хаялт зохион байгуулна гэж сvржин дуугаар мэдэгдлээ.

Цар тахалд өнөөдөр 500 гаруй хvн өртөж тав нь нас барчихаад байна. Энэ дэгдэлт нь геометр прогрессоор өсч байхад "Эмч нараа ажил хая, цалингаа 100 хувь нэмvvл" гээд хатгаж суудаг ямар ч цайрчихсан дотортой нөхөр вэ тэр Б.Мягмар гэдэг чинь.

Цар тахлаар хэдэн ч хvн vхэж байсан мань хvнд хамаагvй юм шиг аашилж байгаад эгдvvцмээр. Гэвч тэрбээр өвчин хэлж ирдэггvй хийсч ирдэг гэдгийг мартсан бололтой. Өнөөдөр өрөөлийн хаалгыг тогшиж байсан эл тахал маргааш өөрийнх нь vvдэнд ирж vхэл амьдралыг дэнслэхийг ч vгvйсгэмгvй. Гэтэл өнөөх эмч нар нь ажил хаясан байвал, хэний гарыг харж, хэнээс тусламж нэхэх вэ.
Өөрөө ажил хаяхыг уриалсан болохоор vхэхэд гомдолгvй гээд суухгvй нь лав. Ямартаа ч өөрт хvсээгvй зовлонг бусдад бvv хvс гэдэгсэн дээ.
Тиймээс зуд, зовлон хоёрт золбин нохой, лам зоолно гэдэгчилэн, цар тахал эх оронд нь гамшгийн хэмжээнд хvрээд байгааг мэдсээр байж ийм улс төр хийнэ гэдэг явуургvй л хэрэг баймаар...

Тэгээд ч гамшгийн хэмжээнд хvртлээ тархсан өвчний өмнө улс даяараа, хотол олноороо чадал хvчээ шавхан байгаа энэ цаг vед шантаажилж идсэн хоол амттай байхуу.

Тэгээд ч эмчийн тангараг гэж нэг юм байдагсан. Өөрийгөө гаргуунд хаяад ч болов өрөөлийг аврах эрхэм уриа тангарагтай эмч нар ч гэсэн мань хашрыг дагалдаад хэвлэлийн бага хурал хийлгээд сууж байх ч гэж. Хэлэх vг даанч олдохгvй юм даа. Төр засагт тавьж байгаа хоёр шаардлагыг нь харлаа. Төсвөө хоёр дахин нэмэгдvvлэхийг шаарджээ. 2009 онд 229.8 төгрөг батлагдсан ч тодотголоор 23 тэрбумыг нь хасчээ. Хямралын энэ хvнд цаг vед ганц эрvvл мэндийн салбар ч биш бvхий л салбарын төсөв хумигдсан. Бусадтай нь харьцуулахад харин ч зангарагтай vлдсэн юм шvv. Нэгч эмч, ажиллагсдын цалин хөлс, урамшуулал хасагдаагvй гэж яамныхан мэдэгдэж байгаа. Vнэний хувь бий гэж эмч нар өөрсдөө ч хvлээн зөвшөөрсөн.

Ноён Б.Мягмарынхаар бол энэ жил 500 орчим тэрбумд хvргэж төсөв батлах хэрэгтэй болох нь. Уг нь ямар салбарт яаж төсөв хөрөнгө батлах талаар жил бvр МVЭХ, АОЭХ, Засгийн газар хооронд нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээр байгуулдаг. Vvнд VЭ-ээс ерөнхийлөгч С.Ганбаатар нь ирэх долоо хоногт хэлэлцээрт оролцож эрvvл мэндийн ч гэлтгvй бvхий л салбарынхаа ажилтан ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгаалалаар тохиролцоонд хvрэх учиртай. Гэтэл эрvvл мэндийнхэн нь Ерөнхийлөгчийнхөө толгой дээгvvр алхаад ийм зvйл хийгээд явж байдаг.

Эрvvл мэндийн сайдын гуйж биш гуядаж хэлж байгаагаар эмч нарын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдvvлэх ямар ч бололцоогvй юм. Хашруудын нvдэнд Оюутолгой болон стратегийн орд газруудаас орох орлогоор өөрийнх нь цалин хөлсийг нэмэгдvvлэх боломжтой юм шиг харагдаад байгаа байх. Өөрөөр хэлбэл нvдэнд нь мөнгө л харагдаад байгаа болохоос биш ард тvмний эрvvл мэнд, амь нас огтын падлийгvй юм шиг ээ. Турхируулаад байгаа нөхдvvд нь ч улс төр хийгээд амин хувийн эрх ашгийнхаа төлөөнөөс гэдэг нь тавьж байгаа энэ хоёр шаардлагаас тов тодорхой харагдахгvй байна гэж vv.

ХVНИЙ ЗОВЛОНД ЦАДАХ БОЛООГVЙ ЮУ

Уучлаарай энэ vгийг би эмнэлгийн ажилтан ажиллагсдын VЭХ-ны даргад хаяглаж байна. Хvн жагсаал цуглаан хийж, vзэл бодлоо чөлөөтэй Илэрхийлэх эрхтэй. Хэн ч хориогvй, хорих ч эрхгvй. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал өөр төдийгvй тангарагийг сануулсан хэрэг явдал болж байна шvv.

Эрvvл мэндийн салбарынхан хамаг хvчээрээ өдөр шөнөгvй нойр хоолгvй зvтгээд ч энэ цар тахалыг зогсоож дийлэхгvй байгаа. Энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудынхаа хvчийг дайчлаад ч мөхөсдөж байгааг бэлхнээ бид харж л байгаа шуу. Гэтэл энэ нөхдvvд улс даяар 40 гаруй эмнэлгийн байгууллагын долоон мянган эмнэлгийн ажиллагсдыг цуглуулж тэмцэнэ, ажил хаяна гэж сvрдvvлж байгаа нь цагаа олсон хэрэг мөн vv.

Эгдvv ч их хvрэх юм даа. Улс төр болон амин хувийн явцуу эрх ашгийнх нь төлөөсөнд миний, таны бид бvхний vр хvvхдийн амь нас дээсэн дөрөөн дээр очно гэхээс дотор муухайрч байна. Засгийн газар уржигдархан нөөц хөрөнгөнөөсөө 6.4 тэрбум төгрөгийн санхvvжилтийг томуугийн A хvрээний H1N1 цар тахалтай тэмцэхэд зориулж гаргасан. Энэ зардалд вакцин, эм тариа, эмчилгээний тоног төхөөрөмж төдийгvй эмнэлгийн ажилтан ажиллагсдын илvv цагийн цалин хөлсөнд зориулахаар тусгасан.

Цаашдаа ч хэрэгтэй санхvvжилтийг цаг алдалгvй хийхээр график гаргаад ажиллаж байгаа. Уг нь эрvvл мэндийн салбарын VЭ-ийнхэн цаг vе хvндэрсэн нөхцөл байдлыг ойлгож болох доо. Тэмцэл жагсаал цуглаан, ажил хаялтаа тvр ч атугай хойшлуулж болмоорсон.

Бvхий л цагаан нөмрөгтөн авралын элч нараа энд буруутгах гэсэнгvй. Олон ч эмч, сувилагчид манай сонинд хандан энэ тэмцэлд нэгдэхгvй гэдгээ илэрхийлсэн. Бусдын төлөх сэтгэл зvрх нь vргэлж асаатай байдаг олон сайн хvмvvс энэ салбарт бий. Туулайн чинээ хараар уулын чинээ цагааныг будахаар чармайж буй тэр л хvмvvст эмч хvний эрхэм тангарагыг нь ахин сануулах нь зvйтэй болов уу.

Эмч би эмчийн ёс зvй, төрийн хуулийг чандлан сахиж
Эрдэнэт хvний амь нас эрvvл энхийн төлөө
Эрдэм чадал энэрэх сэтгэлээ харамгvй зориулахаа тангараглъя.
Ийм л vг андгайгаар эмч хэмээх эрхэм ажил vйлсийг эрхэлж өвчтөндөө амьдрал, эрvvл энх бэлэглэх хувь заяаны эзэд нь та бvхэн болсон. Мартаж эгээрсэн бол эргэн нэг санахад олон ч зvйл бодогдуулах эрхэм vгтэй тангараг шvv.

Н.Бадамжав /Өнөөдрийн монгол/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.