Өмнөговийн Гурвантэс сумын удирдлагууд бvгд гахайн ханиадаар өвдөж засаг дарга нь нас барав

2009/10/30
Share |
Хүмүүс: Самбуу Ламбаа | 
Өмнөговийн Гурвантэс сумын удирдлагууд бvгд гахайн ханиадаар өвдөж засаг дарга нь нас барав

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд А хvрээний H1N1 өвчин газар авчээ. Сумын Засаг дарга Б.Даваацэрэн гахайн ханиадаар өвчилж уржигдар шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан байна. Тэрээр гахайн томуугаар нас барсан тав дахь тохиолдол болж байгаа юм. Б.Даваацэрэн дарга энэ сарын 20-ноос эхлэн халуурч 26-нд эмнэлэгт хэвтсэн байжээ. 36 настай залуухан Засаг дарга томуугаар нас барсан тухай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ярив. Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишvvн Х.Бадамсvрэн тус суманд байдал ямар байгааг Эрvvл мэндийн сайдаас тодруулсан юм.

Х.Бадамсvрэн:
-Манай аймгийн Гурвантэс сумын Засаг дарга энэ өвчнөөр нас барсан байна. Тэнд олон хvн өвчилж байдал хvндэрчээ. Газар дээр нь ямар арга хэмжээ авч байна вэ?

С.Ламбаа:
-Тус суманд арга хэмжээ авахгvй бол горьгvй болсон. Аймгийн төвөөс эмч нар сум руу явсан, тэнд өндөржvvлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Халуурсан хvн олон бий. Сумын Засаг дарга энэ сарын 20-ноос эхлэн халуурч 26-нд эмнэлэгт хэвтэн эмчлvvлсэн ч өнгөрсөн шөнө (уржигдар) нас барсан.

Тус аймгаас сонгогдсон Х.Бадамсvрэн, Ц.Баярсайхан гишvvнтэй тийш нь эмнэлгийн vйлчилгээ хvргэх талаар ярилцсан гэв. Байнгын хорооны хуралдаанаар Ч.Улаан, Д.Оюунхорол гишvvн гахайн ханиадаар залуу, идэр насныхан өвдөж амь насаа алдсаныг онцолж Эрvvл мэндийн сайдыг шvvмжлэн бодлогоо өөрчилж, ажлаа эрчимжvvлэхийг шаардав. Өчигдрийн байдлаар тус сумын эмнэлэгт 14 хvн халуурч хэвтжээ. Өвчтэй хvмvvс дунд сумын удирдлагууд голдуу байгааг албаны эх сурвалж хэллээ. Сумын ИТХ-ын дарга л эмнэлэгт хэвтээгvй vлдсэн аж. Сумын Тамгын газрын дарга, Цагдаагийн дарга, сургуулийн захирал, Эрчим хvчний газрын дарга нар эмнэлэгт хэвтэн эмчлvvлж байгаагаас Тамгын газрын даргын бие хvнд байна. Тус сум Улаанбаатараас 800 км, аймгийн төвөөсөө 300 км зайтай оршдог. Хятадын нутагтай хил залгаа учраас гахайн томуугийн өвчлөл хvрээгээ тэлсэн байна. Улаанбаатараас Өмнөговь аймаг руу өнөөдөр онгоц нисэх бөгөөд тухайн бvсэд ажиллах эмнэлгийн ажилчид, нутгийн зөвлөлийн зарим хvмvvс явахаар төлөвлөжээ.

М.Ган

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.