Оюутнуудын хөнгөлөлтийн карт, билет захиалгын мөнгийг залилжээ

2009/10/30
Share |
Хүмүүс:
Оюутнуудын хөнгөлөлтийн карт, билет захиалгын мөнгийг залилжээ

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 200 гаруй оюутан нэг сарын өмнө захиалсан хөнгөлөлтийн картаа авч чадахгvй байгаа талаар бид мэдээлж байсан. Гэтэл өнөөдрийг болтол тэдгээр оюутан захиалсан картаа аваагvй байгаа аж. ХААИС-ын 4 дvгээр дамжааны оюутан: «Би наймдугаар сарын 29-ны өдөр сургууль дээрээ хөнгөлөлтийн картаа захиалсан. Тvvнээс хойш нэг сар гаруй хугацаа өнгөрч байна.

Гэтэл бид өдий болтол захиалсан картаа авч чадаагvй байна. Би энэ жил төгсөх курс учраас vйлдвэрлэлийн дадлага хийж байгаа. Гэрээсээ автобусаар хоёр дамжиж дадлага хийж байгаа газраа очдог учраас зарлага ихтэй байгаа. Автобусны билетээ есдvгээр сард захиалаад авчихсан байсан хэдий ч хөнгөлөлтийн картгvй учир хэрэглэж чадаагvй. Одоо 10 дугаар сарын билетээ ашиглаж чадахгvйд хvрээд байна. Манай сургуулийн оюутны холбоо картын захиалга авснаасаа хойш хаалгаа бараг нээгээгvй, ихэнхдээ цоожтой байх болсон» хэмээн ярьсан юм. Тус мэдээллийн дагуу ХААИС-ын Оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн А.Нямбаяраас хөнгөлөлтийн карт олголт удааширч байгаа шалтгааныг тодруулах гэсэн боловч дээрх асуудлын талаар тодорхой мэдээлэлгvй байсан юм. Тиймээс ХААИС-ын Оюутны холбооны тэргvvн Э.Ганбаяртай уулзан зарим зvйлийг тодрууллаа.

- Танай сургуулийн зарим оюутны хөнгөлтийн карт яагаад өдий болтол олгогдохгvй байгаа юм бэ? Хэчнээн оюутны картыг олгоогvй байгаа вэ?
- Энэ асуудал нь манай оюутны зөвлөлийн буруу vйл ажиллагаанаас шалтгаалан өдий хугацааг хvргэсэн нь vнэн. Бид тав хоногийн өмнө Голомт банканд виза картаа захиалчихсан байгаа. Нийтдээ 250 гаруй оюутны хөнгөлөлтийн картны асуудал байгаа юм. Тэдгээр оюутны картыг өнөө маргаашдаа багтаагаад олгоно.

- Яг ямар шалтгаанаар ингэж удааширч байгаа гэсэн бэ?
- Виза картны захиалга авсан манай холбооны нарийн бичиг оюутан маань захиалгынхаа мөнгийг авчихаад удаан хугацаагаар ирээгvй юм. Мөнгө төгрөгөө гэж vрэгдvvлсэн асуудал байсан юм шиг байна лээ. Харин тав хоногийн өмнө бvх тооцоогоо барагдуулсан болохоор МОХ-нд хандаад Голомт банканд картаа захиалчихаад байж байна.

- Ийнхvv олон оюутныг бага гэлтгvй зvйлээр хохироосон тус оюутанд ямар арга хэмжээ авах вэ?
- Адилхан оюутан болохоор тооцоо хийх асуудал хэцvv л дээ. Сургуулиас нь ямар хөөлтэй биш, арга хэмжээ авах тал дээр хэлэх зvйл алга.

- Оюутнуудын ашиглаж чадаагvй есдvгээр сарын билетын асуудлыг яаж шийдэх вэ?
- 10 дугаар сарын билетэд шилжvvлж олгож байгаа. Тэгэхээр хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулж байгаа гэсэн vг. Манайх байнгын санхvvжилтгvй учир өөрөөр хохирол барагдуулах ямар нэгэн боломж байхгvй.

* Энэ мэтээр зарим сургуулийн оюутны холбоод оюутнуудыг хохироох асуудал нэлээд гарах боллоо. МУИС-ын оюутны холбоонд дээрхийн адил асуудал гарч байсан. Гэтэл саяхан «Их засаг» их сургуулийн оюутны холбооныхон оюутнуудынхаа есдvгээр сарын автобусны билет захиалгын мөнгийг авч vрэгдvvлээд, нэлээд хугацааны дараа нөхөн төлсөн мэдээлэл байна. Тэдгээр оюутан билет захиалгын 10 сая гаруй төгрөгийг залилж, зохиомол хэрэг vvсгэж байгаад ийнхvv баригдсан аж. Тус хэргийн дагуу «Их засаг» их сургуулийн гурван оюутныг сургуулиас нь хөөсөн байна. Энэ мэт оюутны нийгмийн асуудалтай шууд холбогдох зvйлсийг цаашид сурвалжлан хvргэх болно

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.