Петрочайна дайчин тамсаг-Я.Содбаатарын түрийвч

2009/10/30
Share |
Хүмүүс:
Петрочайна дайчин тамсаг-Я.Содбаатарын түрийвч

Я.Содбаатарын ивээлд "өлгийдvvлсэн" "Петрочайна дайчин тамсаг" компани

Дорнод аймагт дураараа дургиж, дунд чөмгөөрөө нааддаг хэдэн хятад бий. Тэд “Петрочайна дайчин тамсаг” компаниар авгайлдаг юм. Тэд ийн дураараа дургих болсон нь учиртай. Хvний нутагт хууль бус vйлдэл бишгvй хийдэг тэднийг Я.Содбаатар цээжээрээ

хамгаалдаг.

Тэрээр Vйлдвэр худалдааны дэд сайд байхдаа тус компанийг өөрийн ивээлдээ багтаасан гэдэг. Учир нь, тvvний эрхэлж байсан ажил Газрын тосны газартай шулуун замаар холбогдох учраас тэр. Я.Содбаатар дар-гын өмгөөлж хамгаалаад байгаа компани нь манай улсад ямар их хохирол учруулсныг мань хvн мэддэг л байх. Vгvй ядаж, сонсдог биз.
Гэтэл Я.Содбаатар МХЕГ-ын даргын vvрэг гvйцэтгэгч болчихов. Мэргэжлийн хяналтын байцаагч нар Дорнодыг зорьж, “Петрочайна дайчин тамсаг” компанийг шалгаад ирсэн. Зөрчил гэдэг найгvй. Арга ч vгvй биз. Баргийн хvний хэлсний тоохоо больсон юм хойно. МХЕГ-аас урьд нь шалгалтаар явж улсын байцаагчийн 20 гаруй акт өгсөн удаатай. Гэтэл тус компани өмнөх гаргасан зөрчлийнхөө ганцыг нь ч арилгаагvй байсан гэхэд хилсдэхгvй гэнэ. МХЕГ шалгалтад хамрагдсан газраа даргын зөвлөлийн хурлаар оруулж байж нийтэд мэдээлдэг журамтай. Тэгвэл “Петрочайна дайчин тамсаг” компани даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зөрчлийг нь улсын байцаагч урсгавал Я.Содбаатар эрхэм хэрхэн хvлээж авах бол. Даргын зөвлөлийн хуралдааны дараа олон нийтэд мэдээлэх болов уу.

Нөхөн сэргээлт огт хийгээгvй

“Петрочайна дайчин тамсаг” компанид нөхөн сэргээлт хийх гэсэн ойлголт байдаггvй. Уг нь, нөхөн сэргээх ажилд 2007 онд 2.5 сая ам.доллар, 2008 онд 8.4 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Гэтэл техникийн болон биологийн нөхөн сэргээх ажил огт хийгээгvй байх юм.
Мөн газрын тосны хайгуулын өрмийн шингэн хаягдлын 368, vйлдвэрийн шингэн хаягдлын 20 гаруй санг саармагжуулах, хоргvйжvvлэхээр шууд шороогоор булж орхино. Vнэндээ хоргvйжvvлэхээр хоёр төрлийн химийн бодис хийдэг гэнэ. Гэсэн атлаа ямар бодис хийдэг, стандарт хэмжээг нь огтхон ч мэддэггvй байх жишээтэй. Тухайн бодис нь хор саармагжуулж байгаа юм уу, идэвхжvvлж байгаа юу гэдгийг огтхон ч мэдэхгvй. Энэ нь хvн ам болоод хvрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх эсэх нь тэдэнд огтхон ч хамааралгvй асуудал гэж хандаж байна.

Ил жорлонтой. Хог хаягдлаа ил хаядаг. Тvvнийхээ хажууд ундныхаа эх vvсвэрийг байгуулсан байх юм. Цэвэрлэх байгууламжгvйн улмаас бохир усаа цооногт цуглуулан төвөөс зvvн тийш есөн км орчимд зөөвөрлөн ил задгай асгадаг. Vvнээс vvдэн хөрсөнд шингээснээс агаар болон хөрс бохирджээ. Жишээ нь, нэг га орчим газрын хөрс ургамал мөхсөн, нам газартаа бохир ус тунасан байдалтай байгаа аж.

Дуртай газраа юу дуртайгаа барьж, байгуулна

“Петрочайна дайчин тамсаг” компани 2005 онд Дорнод аймагт vйл ажиллагаа явуулж эхлэхдээ тус хайгуулын талбай дахь vйлдвэрлэлийн баазад байсан “СОКО” ХХК-ийн 1997 оноос ашиглаж ирсэн зөөврийн сууц, оффис, хоолны газар, авто засварын газар зэрэг нийт 30 гаруй барилыг шилжvvлж авчээ. Улмаар 2006-2009 онд vйлчилгээ, орон сууцны 70 гаруй барилга нэмж барьсан байна. Гэхдээ эдгээр барилгыг хууль бусаар барьсан гэж болно.

Тус суурин газар нь өдгөөг хvртэл ерөнхий төлөвлөгөөгvй. Vvгээр ч vл барам цаашид барилга байгууламж нэмж барихад хот байгуулалтын талаар мөрдөх баримт бичиггvй.
Vйлдвэрлэлийн шингэн хаягдлын даланг магадлал хийсэн нь батлагдаагvй зураг төслөөр барьсан. Барилгын ажил эхлvvлэх зөвшөөрлийн талаар энд яриад ч хэрэггvй. Барилга угсралтын ажил гvйцэтгэх тусгай зөвшөөрөлгvй юм хойно. Тус байгууллагад ямар барилга байгууламж хэрэгтэй байна шууд л өөрсдөө мэдээд барьчихна. Хэн нэгнээс зөвшөөрөл авч, зураг төсөл гаргах шаардлагагvй. Иймдээ зураг төсөлгvй барьсан барилгын нэг жишээ нь цайны газар. Хvмvvсийнхээ дундуур бохир усаа гаргаж асгана.
Тэд дан ганц барилга байгууламжаар хязгаарлагдахгvй. Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр Тосон-Уул-XIX талбайгаас Сvхбаатар аймгийн Бичигт боомт чиглэлийн 65 км хайрган хучилттай авто замын барилга угсралтын ажлыг эхлvvлжээ. Гэхдээ хэн нэгнээс мөн л зөвшөөрөл аваагvй. Зөвшөөрөлгvй барьсан эл зам гvн ховил, дэржигнvvр, олон салаа зам vvссэн. Мөн сул шорооноос тоосжилт их гарч буйгаас тээврийн хэрэгслийн vзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ.

МХЕГ-ыг огтхон ч халгаадаггvй байна

Тус компани Монгол Улсын Засгийн газартай бvтээгдэхvvн хуваах гэрээ хийсэн юм. Уг гэрээнд хяналтын ажлыг Газрын тосны газар гvйцэтгэхээр тусгаагvй атал хяналтын чиг vvрэг бvхий МХЕГ-ын ойртуулдаггvй аж. Ямартай л улсын комисс хvлээж аваагvй Шатахуун тvгээх станц, авто засварын цех, автомашины гарааш ашигладаг. Газрын тос хадгалж байгаа 101 агуулахад осол, аюул мэдрэх дохиолол байхгvй. Газрын тос хадгалж байгаа 155 хэвтээ ган сав нь улсын бvртгэлд бvртгэгдээгvй байх нь энvvхэнд.
Гэрээнд Монгол Улсын хууль дvрмийн дагуу vйл ажиллагаа явуулна гэж заажээ. Харин тэнд хууль vйлчил-дэггvй. Ёстой л бурхангvй газрын бумба галзуурна гэгч болдог байна. Газрын тос тээвэрлэхдээ ЗТБХБЯ-аас олгодог улс хоорондын ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөл ч аваагvй гэнэ.
Тээврийн хэрэгсэл нь хvртэл улсын vзлэгт хамрагдаагvй. Тэр ч бvv хэл, 72-14 ДОА улсын дугаар бvхий “Wekhai WD-615” маркийн ачаа өргөх кран нь улсын бvртгэлд хамрагдаагvй байжээ.

“Петрочайна дайчин тамсаг” компани худал мэдvvлжээ

“Петрочайна дайчин тамсаг” компанийнхан магни хлор гэх химийн бодисыг хилээр нэвтрvvлэхдээ худал мэдvvлсэн болох нь тогтоогджээ. Уг бодис нь тус бvр 50 кг жинтэй, хайрцаглаж савласан 400 хайрцаг химийн бодис байсан аж. Уг бодисоос дээж авч ГЕГ-ын төв лабораторт шинжлvvлэхэд магни хлор бус хөнгөн цагааны сульфат болох нь тогтоогдсон байна. Химийн бодисыг санаатайгаар худал мэдvvлсэн хэргийг Дорнод аймгийн гаалийн ажилтнууд илрvvлж, цагдаагийн байгууллагад шилжvvлжээ.

Энэ онд 390 цооног өрөмдөх гэнэ

Манай улсын газрын тосны салбарт гол хөрөнгө оруулагч АНУ-ын “СОКО Тамсаг Монгол” ХХК БХГ-ний эрх vvргээ 2005 оны наймдугаар сарын 27-нд “Петро Чайна Дайчин Тамсаг Монгол” ХХК-д бvрэн шилжvvлжээ. 1998 оноос Тосон-Уул XIX талбайгаас 2,9 сая баррель газрын тос туршилтын байдлаар олборлож, БНХАУ-д экспортлосон байна. Энэ хугацаанд улсын төвлөрсөн төсөвт 43,4 тэрбум төгрөгийн газрын тосны орлого оруулжээ.
2009 онд тус компани нь 390 цооног өрөмдөхөөр төлөвлөжээ. Vvнээс 211 цооногийн өрөмдлөгийн ажлыг хийж дуусчээ. Өөрөөр хэлбэл, ажлын гvйцэтгэл 67 хувьтай байна.
Дээрх компани 2009 оны аравдугаар сарын 13-ны байдлаар 884038,57 баррель тvvхий тос олборлож, 869111,06 баррелийг экспортлосон байна. XIX талбайд нийт 72 цооног, XXI талбайд ес, XXII талбайд гурван цооног өрөмдсөн байна. Эдгээрээс XIX талбай дээр байгаа 27 цооногийн дэргэд V=50-60 м3-ийн багтаамжтай дулаалгатай хэвтээ ган савыг 4.6 метрийн өндөртэй металл баганан тулгуур дээр 1-3 ширхгээр нь эгнvvлэн суурилуулж, тvvнд олборлосон газрын тосыг нөөцөлжээ. Нөөцөлсөн газрын тосыг савнаас эргvvлэн автоцистернд ачиж, тээвэрлэдэг аж. Нөөцлvvр савны тоо 46 ширхэг, нийт багтаамж V=2330 м3.

Байвал зохих зураг төслvvдээс зургийн зохиогчийн гарын vсэг байхгvй, тамга, тэмдгээр баталгаажаагvй “Daqing Petroleum Equipment Group”-д боловсруулсан гэх газрын тос сорох шахуурга, хадгалах савны нэг маягийн зурагтай.

Тус компани нь өөрийн vйл ажиллагааны зарим төрлөөр Хятадын хэд хэдэн компанитай “туслан гvйцэтгэгч”–ийн гэрээ байгуулан тухайн ажлыг гvйцэтгvvлдэг. Газрын тосыг Хятадын талын туслан гvйцэтгэгч компаниар хvнд даацын 16 автомашинаар долоо хоногт цуваа хэлбэрээр 4-5 удаа “Бичигтийн боомт”-оор тээвэрлэн Хятадад гаргадаг байна

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Уварово купить Ecstasy: Red Monkey 250mg СольвычРµÐ³Ð¾Ð´ÑÐº купить Марки LSD 170мкг купить Гари Гарисон Ревда Ð’Ð¾Ð»Ð¾Ð´Ð°Ñ€Ñ Ðº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD-25 (HQ) 250мкг БаклосаР½ наркотиРºÐ¸ КурганиР½ÑÐº купить Марки LSD купить Метамфа МуравлеР½ÐºÐ¾ Карасук купить АмфетамР¸Ð½ Сульфат белый купить наркотиРºÐ¸ ЛениногР¾Ñ€ÑÐº Метадон в Ð‘ÐµÐ»Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ Египет купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-pvp Бежецк купить Cтимулят
IP:5.188.216.65  2018-07-20 16:34:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.