Рок попын ертөнц дахь "Шинэ давалгаа"

2009/11/02
Share |
Хүмүүс: Б Солонго |  Цэлмүүн | 
Рок попын ертөнц дахь

UBS телевизээс зохион байгуулсан “UNIVERSE BEST SONGS-2009”олон улсын анхдугаар  фестивал нь “үзүүштэй” телевизийн шоу нэвтрүүлэг хэмээн үзэгчдэд зүй ёсоор үнэлэгдсэн. Тэгвэл өнгөрсөн сард төслийн хоёрдугаар шат болох уран сайхны кино нээлтээ хийсэн нь монголын кино урлагийн түүхэнд анхны мюзикл уран сайхны кино хэмээх нэгэн шинэ хуудсыг нээж өглөө. Энэ бүхнээс илүүтэйгээр хамгийн чухал зүйл бол шилдэгийн шилдэг авъяаслаг 25 залуу уран бүтээлч монголын рок попын ертөнцөд "Шинэ давалгаа" болон гарч ирсэн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Гурван сарын турш үргэлжилсэн шалгаруулалтын явцад бүх оролцогчид амьдаар дуулж байсан гэдэг утгаараа ямар ч уран бүтээлчдээс илүүтэйгээр туршлага хуримтлуулж чадсан. Тэгвэл чадалтай хоолой өвөрмөц өнгө төрхтэй шилдэг 25 маань шаггүй жүжигчид бас бүжигчид болохоо “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны кинон дээр харуулж чадсан байна билээ. Сүртэй үйл явдал гээд байх зүйлгүй ч ерөнхийдөө маш өнгөлөг, үзсэн хүн шөнөжин хар дарахааргүй гэрэл гэгээд тэмүүлсэн бүтээл болсон нь олон хүний талархалыг хүлээж буй нь лавтай. Сенсаци тарьж, хүлээлт үүсгэсэн уран бүтээл гэсэндээ үзэгчдидийн хөлд багагүй дарагдаж байгаа дуулдсан. Гэлээ ч хэн нэгэн үлдсэн бол цаг гарган заавал үзэж басхүү үнэлж дүгнэх уран бүтээл болсон байна билээ гээд хэлчихвэл нэг их буруудахгүй биз ээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.