Гахайн томуугаар өвчилсөн гурван хүн сэхээн амьдруулах тасагт шилжлээ

2009/11/02
Share |
Хүмүүс:
Гахайн томуугаар өвчилсөн гурван хүн сэхээн амьдруулах тасагт шилжлээ

Улсын клиникийн төв эмнэлэг /УКТЭ/-ийн эрчимт эмчилгээний тасагт гахайн томуугаар халдварлан эмчлvvлж байгаа 22 хvн байна. Тэдний 12 нь сэхээн амьдруулах тасагт vхэл амьдралын заагт байгаагаас гурав нь гахайн томуугийн вирусээр өвчилсөн нь батлагджээ. УКТЭ-ийн хаалгаар ороход vvдний танхимд хэдэн хvн шалан дээр дэвсгэр дэвсэн хэвтэж, зарим нь цай хоолоо идэж байв. Тэд Н1N1 вирусээр өвчилж эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлvvлж байгаа хvмvvсийн ар гэрийнхэн аж. Сахиж байгаа хvмvvсийнх нь биеийн байдал ямар байгаа талаар ар гэрийнхнээс нь тодруулав. Тэд нэрээ хэлэхийг хvссэнгvй. Сонгинохайрхан дvvргийн 19 дvгээр хорооны иргэн 24 настай жирэмсэн бvсгvйн ээж ийнхvv ярьж байна. "Өрхийн эмнэлэг, Дvvргийн эмнэлгийнхэн хариуцлага муугаас болж миний охины амь хутганы ирэн дээр байна. Манай эмч нарт хvнийг гэсэн сэтгэл алга. Миний охин долоон сартай жирэмсэн анхны төрөлт байсан. Гэтэл хvvхэд нь эндчихлээ. Анх Сонгинохайрхан дvvргийн II эмнэлэг засвартай байсан учир өрхийн эмнэлгээс "Номуун" гэж эмнэлэгт очиж хэвт гэсэн юм. Гэтэл "Номуун" эмнэлэг хэвтvvлээгvй.

Халуураад байгаа юм бол ХӨСVТ-д оч гэсэн. Дvvргийнхээ эмнэлэгт очиход ор байхгvй гэж хэлээд хоёр удаа буцаасан. Эрчимт эмчилгээнд ирээд долоо хонож байгаа. Бие нь муу байна. Одоо хагалгаанд оруулна гэсэн". Харин Төв аймгийн Говьсvмбэр сумаас мрж УКТЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлvvлж байгаа 22 настай жирэмсэн бvсгvйн ар гэрийнхэн "Уушгины хатгалгаатай л гэсэн. Ямар эмчилгээ хийж байгааг нь бид мэдэхгvй. Шаардлагатай эмчилгээг хийж байгаа гэсэн" хэмээв. Мөн Баянзvрх дvvргийн X хорооноос гахайн томуугийн оноштойгоор хvргэгдэж ирсэн 24 настай эмэгтэйн аав нь "Миний охин өнгөрсөн сарын 26-нд төрөх хугацаа нь болсон учир нэгдvгээр төрөх эмнэлэгт хэвтсэн юм. Уушигны хатгалгаа гээд ХӨСVТ-д дөрөв хоносон. Гэтэл сувилагч нар нь гаргасан. Төрөх хугацаа нь өнөөдөр/ өчигдөр/ байсан юм. Анхны төрөлт. Гэтэл хvvхэд нь эндчихлээ. Хагалгаа хийж авсан. Одоо ямар эмчилгээ хийж байгааг нь мэдэхгvй байна. Биеийнх нь байдал маш муу байгаа" хэмээв.

Хэзээ эдгэж, хэзээ гархыг нь мэдэхгvй өвчтөний ар гэрийнхэн итгэл тавин маань уншиж, эрх эргvvлэн сууна. УКТЭ-т ирсэн хvмvvст бvгдэд нь уушигны хатгалгаатай гэсэн онош тавьжээ. Эрчимт эмчилгээний тасгаар ороход биеийнх нь байдал хvндэрсэн амандаа гуурс, амьсгалын аппараттай жирэмсэн эхчvvд аврал эрэх шиг гараа сарвалзуулж, нvдээ эргэлдvvлэн хэвтэж байна. УКТЭ-т хэвтэн эмчлvvлж байгаа хvмvvсийн биеийн байдал ямар байгаа талаар тус эмнэлгийн дарга Л.Жамбалжав "Хvнд байдалтай ирсэн зарим хvмvvсийн бие сайжирч байгаа. Сонгинохайрхан дvvргээс ирсэн жирэмсэн эмэгтэйн хvvхдийг нь хагалгаа хийж авсан. Хvvтэй болсон. Эх хvv хоёрын биеийн байдал сайжирч байна. Хvvхэд нь ЭНЭШТ байгаа. Өнөөдрийн байдлаар 18 сая төгрөгийн эмчилгээ явууллаа. Эрvvл мэндийн яамнаас гахайн томуугаар өвчилсөн хvмvvсийн эмчилгээнд 14 сая төгрөгийн эм тариа, багаж хэрэгсэл өгсөн. Одоогоор манайд энэ төрлийн эмчилгээнд зориулах эм тариа багаж хэрэгслийн сарын нөөц байна. Биеийнх нь байдал сайжирсан хvмvvсийг энгийн тасагт шилжvvлнэ" гэв. Өчигдөр Ерөнхий сайд Сv.Батболд, С.Ламбаа нар УКТЭ-т хэвтэн эмчлvvлж байгаа хvмvvсийн биеийн байдалтай танилцсан юм. Ерөнхий сайд Сv.Батболд "Вирусийн тархалт ямар байгаатай танилцлаа. Байдал амаргvй байна. Эрvvл мэндийн байгууллагууд, төр засгаас авч буй арга хэмжээг системтэй болгосон байна. Хамгийн чухал нь иргэд мэдээлэлтэй байж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм. Засгийн газраас цаашид Олон Улсын байгууллагуудад хандан зохих арга хэмжээг авч байх болно" гэв

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Rodrigo I”m retired canadian pharmacy zyvox mg tabletEither side of the Hungarian-Serbian border, Reuters reporters on Friday saw dozens of men, women and children crossing a water-filled ditch to enter EU territory, before making the 10-kilometre walk to the nearest village of Asotthalom.
IP:188.143.232.72  2016-12-28 06:24:52
Trevor This site is crazy :) probalanze probioticsSixty-one of the smokers relapsed and 19 successfully quit during the study period.
IP:188.143.232.72  2016-12-28 06:28:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.