Хар тамхи худалдаалсан харийнханыг Монголын хууль өршөөв

2009/11/02
Share |
Хүмүүс:
Хар тамхи худалдаалсан харийнханыг Монголын хууль өршөөв

Гадаадад хар тамхины хэргээр монгол иргэд цаазын ял сонсч байхад манайд харийнхан өршөөгдөж байна. Үүний тод жишээ нь манай улсад хар тамхи хэрэглэсэн, борлуулсан ОХУ-ын гурван иргэнийг өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүх хэрхэн шүүснээс харж болно.

Манай улсын нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэсэн, борлуулсан гэсэн үндэслэлээр Усов Дмитрий Юривечд дөрвөн жилийн хорих ял оногдуулснаас гурван жилийг нь Өршөөлийн хуульд хамруулсан бол Феодров Максим Михайловичд таван жилийн хорих ял оногдуулсан ч бүхэлд нь өршөөжээ.

Мөн Нимаев Мөнх Симиновичид хоёр жилийн хорих ял оногдуулаад, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн Өршөөлийн хуульд хамруулчихаж. Гадаадын иргэдийг Монгол Улсад хар тамхины хэргээр буруутгасан анхны тохиолдол нь энэ хэрэг гэдгийг албаны эх сурвалж баталж байна. Тэгвэл манай улсын иргэд дэлхийн улс орнуудад хар тамхины хэрэгт холбогдож цаазаар авахуулахаас эхлээд 15 жилийн туршид нар үзэхгүй гянданд хоригдох ялаар шийтгүүлж байна.

Тухайлбал, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны шүүхээс өнгөрсөн онд Монгол Улсын иргэн Ж.Дамдинд хар тамхи нуун дарагдуулж, зарж борлуулсан гэх үндэслэлээр цаазаар авах ял оногдуулсан. Мөн Ирландад М.Төгсөөг их хэмжээний мансууруулах бодис   хилээр гаргахыг завдсан хэргээр зургаан сарын баривчлах ялаар шийтгэсэн. Тэрбээр шүүхийн шийдвэрийн дагуу ой хүрээгүй хүүхэдтэйгээ хамт тус улсын чанга дэглэмтэй хорих анги "Монтжоу"-д шийтгэлээ эдэлсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Абакан хотод өнгөрсөн сард манай улсын иргэн Я.Эрдэнэ гэх залуу хар тамхи худалдаалж байгаад саатуулагдсан билээ.

Тус улсын цагдаа нар Я.Эрдэнээг олон удаагийн үйлдэлтэй гэж үзэн оросын хуулиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдэгдсэн байгаа. Энэ нь 25 жил хүртэл хорих, эсхүл цаазаар авах хүртэл ял оногдуулж магадгүй байдалтай байгаа зэргийг нэрлэж болно.

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.