Аюуш бүжигчин болжээ

2009/11/03
Share |
Хүмүүс: Н Цэнд-Аюуш | 
Аюуш бүжигчин болжээ

Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл, Тв коктейл хамтлагийн ганц "сарнай" гэгддэг залуу жүжигчин Н.Цэнд-Аюуш үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа ур чадвар, гоо сайхнаараа аргагүй ялгардаг нэгэн.  Ямартай л урлагийн бүсгүйчүүдийг царай зүсээрээ манлайлж явдаг хэмээн фэнүүд нь үнэлдэг юм билээ. Үргэлж сайхан харагддагийнхаа нууцыг "Гранд спа" гоо сайхны салонтой холбон тайлбарладаг тэрээр амжилтын үндэс нь авъяаслаг хоёр хамтрагчтай нь салшгүй холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Таван жилийн өмнө танилцаж, өдий хүртэл нэг санаа,зорилготой уран бүтээл туурвиж ирсэн гурван залууг хооронд нь холбож, суулгаж, салгах тохиолдол үзэгчдийн зүгээс багагүй гардаг. Харин хамтлагийн ахлагч Өөскө эхнэр хүүхэдтэй бол жүжигчин Цоомоо найз бүсгүйтэй хэмээн олны яриаг үгүйсгэдэг билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй маань одоо хүртэл ганц бие гунхалзсан хэвээр. Аюушийн фэнүүдэд дуулгахад ТВ-5 телевизээс зохион байгуулж буй "Ододтой бүжиглэе" реалити шоунд Коктейлийн ганц "сарнай" оролцож эрчүүдийн нүдийг хужирлах болсон гэнэ шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.