Маралжингоо дэлгэцийн бүтээлд хүч сорьж байна

2009/11/03
Share |
Маралжингоо дэлгэцийн бүтээлд хүч сорьж байна

“B” продакшнаар овоглосон авъяаслаг охидын нэг болох залуу дуучин Маралжингоог “Бүдүүн мисс”-ийн монгол хувилбар гээд л манайхан өхөөрдөж суугаа харагддаг. Харьцангуй богино хугацаанд чамлахааргүй жин хассан түүнийг косметик хагалгаа жинхэнэ утгаар нь халуухан бүсгүй болгож хувиргасан. Монголчууд нэг их таашаагаад байдаггүй ч цоо шинэ дүр төрхийн төлөө зориг гаргасан нь басхүү уйгагүй хөдөлмөрлөн байж дур булаам галбирыг олж авсан нь нэгэн бодлын бахархмаар. Энэ бүхнээс хамаарахгүйгээр түүнийг авъяаслаг уран бүтээлч хэмээн фэнүүд нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Ямартай л сүүлийн үед хамгийн их хит болоод буй “B” продакшных нь “artist” Эгшиглэн “Маралаа л миний өрслөдөгч, өөр хүн байхгүй” гэж байсан удаатай. Харин чадалтай хоолойтой, ирээдүйтэй дуучин бүсгүй маань  анхны цомгоо гаргаад л сураг тасарсан. Тэгвэл дуучин Маралжингоо тун саяханаас дэлгэцийн бүтээлд хүч сорьж яваа тухай дуулдах болов. Түүгээр ч барахгүй дуучин бүсгүй маань шинэ уран бүтээлээ ихээхэн нууцалж байгаа тухай ч чих дэлсээд авсан. Дуучин, жүжигчин, загвар өмсөгчид монгол киноны нэр хүндийг шороотой хутгаж байна гэх хүмүүс байдаг ч Маралжингоо бол тэс өөр, тун авъяаслаг жүжигчин хэмээн ойрын эх сурвалж ам алдсан шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ekowvico , http://u.wn.com/p/433715357/ Sex_on_Skype, http://u.wn.com/p/433725884/ Intimni_oglasi_poznanstva_i_pr ijateljstvo, http://u.wn.com/p/433731098/ Mlado_dekle_sex_v_živo_porno, _seks_video_posnetki,_jebemti_ odlomki,
IP:37.230.213.115  2018-12-13 01:06:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.