С.Ламбаагийн суудлыг биш иргэдийнхээ амь насыг хайрлая

2009/11/03
Share |
Хүмүүс: Самбуу Ламбаа | 
С.Ламбаагийн суудлыг биш иргэдийнхээ амь насыг хайрлая

Улс орнууд өөр өөрийн аргаар гахайн томуутай тэмцэж байна. ОХУ-д хэсэгчилсэн хөл хориог шуурхай тогтоосон бол АНУ-д 1 сая хvн тутмын 64 нь вирусын халдвар авсан учраас Онц байдал зарлалаа. Харин манайх нэг сая хvн тутамд 300 орчим хvн H1N1-ээр өвдсөн ч ЭМЯ, харьяа байгууллагын албан тушаалтнууд зөвхөн өөрсдийгөө өмгөөлж, хамгаалсан мэдэгдэл хийхэд хамаг цагаа зарцуулж байна. Америкт явуулын эмнэлгvvдийг олноор ажиллуулж эхэлжээ. Өвчтөн эмнэлэгт ирэх биш өвдсөн хvн дээр эмнэлэг нь өөрөө очдог, тэгснээр тархалтыг газар авахуулахгvй хумих аргад шилжчихлээ. Бээжин хиймэл цас оруулж байна. Агаар чийгшvvлэх нь ханиадыг дарах бас нэг хvчин зvйл гэж vзжээ. Урд хөршид 46000 хун өвдсөн ч 75 хувийг нь эдгээж нийт нас баралтын тоо зургаа байна. Хятадын Ерөнхий сайд улс орныхоо эрvvл мэндийн салбарт зарчмын өөрчлөлт буюу хувьсгал хийх хэрэгтэйг онцолж, зөвхөн амлаад зогсохгvй шинэчлэлээ хийгээд эхэлчихжээ. БНХАУ,ОХУ аль аль нь вакцины vйлдвэртэй, оношлогооны төвvvдтэй. Харин манай Эрvvл мэндийн сайд "Халуурсан өвчтөндөө байгууллагууд тав хоногийн цалинтай чөлөө олгоорой" гэж гуйв. Гахайн томуутай тэмцэж байгаа Монгол сайдын монгол арга ийм байна. Цар тахлын дэгдэлт Монголын эрvvл мэндийн салбар, тvvний удирдлагад дvн тавьлаа. Манайд ДЭМБ-аас өгөх тусламжийн вакцин ирэх хугацаа бvтэн сараар хойшилж 12 дугаар сард ирж магадгvй болов. Хэрэв яам, сайд худал хэлээгvй бол шvv дээ. Өмнө нь энэ хугацааг арваннэгдvгээр cap гэж зарласан, тэр нь талаар болсон учраас итгэл муутай байна. Хэрэв өвчлөгсдийн тоог дарагдуулалгvйгээр vнэн зөв мэдээлж байгаа бол өнөөдөр Монголд гахайн томуугийн вирусээр халдварласан хvний тоо 736 боллоо. 14 дэх аймгаар Архангай нэмэгдлээ.

Одоо таван аймаг нэмэгдвэл Монгол орон бvхэлдээ энэ өвчний хөлд нэрвэгдэх нь. Томуугийн дэгдэлт бvртгэгдсэнээс хойш ердөө 20 хонож байна. Одоогоос гурван долоо хоногийн өмнө Эрvvл мэндийн сайд юу хэлж байсныг эргэн саная. "Нийт хvн амын 3/1 нь өвдсөн тохиолдолд хөл хорио тогтоох ДЭМБ-ын зөвлөмжтэй. Хэвлэлvvд сенсаацлах хэрэггvй. Тайван бай" гэж С.Ламбаа сайд тайвшруулж байв. "Санаа зоволтгvй, энэ ханиадыг тусчихвал харин ч дархлаа тогтоод сайн" гэсэн Эрvvл мэндийн дэд сайд Ж.Цолмонгийн эрvvл биш мэдэгдэл, С.Ламбаа сайдын зөөлөн менежмент одоогоор долоон (зарим хэвлэлд тав, зургаан хvн нас барсан гэж зөрvvтэй мэдээлэгдэж байгаа) хvний амиар хэмжигдэж байна. Нэгдvгээр эмнэлэгт гэхэд л 22 хvн эмчлvvлж байна. Тэдний 12 нь сэхээнд, амь нас нь vхэл амьдралын заагт байна. Нэг жирэмсэн эмэгтэй (хоёр амь) гахайн томуугаар нас барлаа. Нэг сумын бvх удирдлага гахайн томуугаар өвчилж, Засаг дарга нь нас барлаа. Хvн болж амжаагvй хоёр хvvхэд хэвлийдээ эндлээ. Ээж нарынх нь амь нас дээсэн дөрөөн дээр байна. Одоогоор 109 жирэмсэн эмэгтэй томуугийн халдвар аваад байна, Манай эмнэлгvvд өвчтөнөө дийлэхээ болив. Яг ямар төрлийн ханиад дэгдээд байгааг ч хэлж мэдэхгvй байна. Улирлын чанартай ханиад уу, өнөөх хэцvv нэрт vv гэдгийг эмнэлгvvд, эмч нар урьдчилсан vзлэгээр тогтоож чадахгvй байна. "Хvvхдийг зөвхөн гэрт нь сайн халууруул. Эм өг. Нааш нь битгий авчир". Ердөө л ийм зөвлөгөөг эмч, эмнэлгvvд өгч байна шvv дээ. Эмч мэргэжилтнvvд нууцлаад байгаа болохоос vнэндээ бол вирусын тархалтыг хяналтаас алдсан, одоо зөвхөн "Амь амиа бодоорой" гэдэг шиг л зарчим vйлчилж эхэлжээ. Эмийн сангуудад 90-ээд оны vеийн талх, махных шиг дугаар vvсчихлээ. Амны хаалт дамладаг сvлжээ бий болов. Хvн бvр ханиадтай өөр өөрийнхөөрөө л тэмцэж байна. Эцэг, эхчvvд хvvхдээ буруу эмчлээд нялх vрс нь цус алдан сэхээнд хvргэгдсэн тохиолдол хvртэл гарлаа.

Эрvvл мэндийн байгууллагын зөөлөн менежмент 20 хоногт айдсаар солигдчихлоо. Дээрээ ч айдас, дороо ч айдас. Хөл толгойгvй айдас, өөр юу ч алга. Бодлого алга, дэс дараатай алхам алга. Өвчинтэй шийдвэртэй тэмцэх, биднийг айдас, томуугаас салгах эрvvл мэндийн бvтэц, нэгдсэн удирдлага алга. Ийм хvнд нөхцөлд, ийм мулгуу сайдтай хамт цар тахлыг сөрж байгаа учраас бид айж байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун бvсийн зөвлөлийн олон нийтийг хамарсан өвчин судлалын доктор Такэши Касай "Томуугийн эсрэг вакцин халдвараас 100 хувь хамгаалахгvй. Вакцин хийлгэсэн ч халдвар авах магадлалтай. Цаашдаа нас баралтын тоо нэмэгдэнэ" гэж мэдэгдсэн нь айдсыг улам биежvvлэв. Мэдээж ханиадыг С.Ламбаа сайд тараагаагvй. Гэхдээ хариуцлага нэхэхийн хувьд тvvнээс нэхнэ. Анхнаасаа л "Өвчин ноцтой, хамтдаа сэргийлье" гэж хэлэхгvй яасан юм бэ. Анхнаасаа нээлттэй байж, өвчлөгсдийнхөө тоо, авах ёстой, авсан арга хэмжээгээ ил тод зарлаж яагаад болоогvй юм бэ. Өнөөдөр ЭМЯ-наас өгч байгаа өвчлөгсдийн тоо Улсын онцгой комисс дээр хэлэгдэж байгаа тооноос даруй 100 гаруй хvнээр зөрvvтэй мэдээлэгдэж байна шvv дээ. Байдал ийм л байна. Хvн алсан хvнд хуулийн дагуу хариуцлага хvлээлгэдэг. Хариуцлагагvй сайд нараас болж эх, vр эрдэнэт хvний амь нас сvйдэж байхад хэнтэй, ямар хариуцлага тооцох вэ?

Монголд өөрийн гэсэн онцлог бий. 200 сая хvн амтай улсын 10 хувь буюу хорин сая хvн цар тахлаар нас барлаа гэж бодоход 90 хувь цаана нь vлдэж байна. Харин хоёрхон сая хvнд тайвшруулах биш асар шуурхай, мэргэжлийн ажиллагаа шаардлагатай байжээ. Монгол дайны байдалтай байна. Бид шинель өмсч vзээгvй, буу яаж сумладгийг мэдэхгvй хvнээр удирдуулаад тулаанд орж байна. Бид ямар бэлтгэлтэй байв. Ямар ч бэлтгэлгvй, ямар ч бодлогогvйгээр, ядаж вакцинаа хаанаас авахаа ч шийдээгvй, ДЭМБ гэдэг "бурхны царай", С.Ламбаа, Ж.Цолмон гэдэг эрvvл биш Эрvvл мэндийн сайд нарын vгийг л харж, сонсч байлаа. ОХУ, БНХАУ-аас вакцин авах, Ерөнхий сайдынхаа нөөц хөрөнгөнөөс эсвэл тусад нь хөрөнгө гаргах, яг л уул уурхайн гэрээ баталдаг шигээ, УИХ-ын гишvvн бvрт нэг тэрбумыг олгох шигээ, сонгууль хийдэг шигээ төсөв хөрөнгөө шийдэж яагаад болоогvй юм бэ. Vнэндээ эмч нар биш С.Ламбаа, Ж.Цолмон нар ажил хаявал Монголын ард тvмэнд хамгийн том буян болно. Эхлээд С.Ламбаад салбарынхан нь асуудлаа ойлгуулах гэж цаг барна. Дараа нь сайд хvмvvст ойлгуулах гэсээр байтал долоон хvн амь насаа алдлаа. Эмч болохын тулд зургаан жил номын дуу сонсч, асрагч, сувилагчаас нь эхлээд бvх ажлыг нь хийж байж vндсэндээ 9-10 жилийн дараа жор бичиж, онош тавих эрхтэй болдог. Тэгвэл чагнуур барьж vзээгvй сайдаар удирдуулаад цар тахалтай тэмцэнэ гэдэг "Харганын ноос тvvж эсгий хийхийн vлгэр" болох нь шиг байна. Хvйтэн сэрvvн цаг агаартай, иргэдийнх нь дийлэнх улирлаасаа хамаараад хавсарсан өвчтэй, дээр нь хотын утаа нийслэлийнхний уушгийг устгасан, эмч нарын зан харьцаа асуудалтай, vлэг гvрвэл шиг нvсэр хvнд сурталтай бvтэц өрөө шинэчлэл нэхэж байна. Нэг орон дээр, амаржсан хоёр эх хvvхдээ тэврээд зэрэгцээд сууж байна.

Энэ олон сургууль амарсан vед яагаад нэгийнх нь ч боловч заал танхимыг чөлөөлөөд эмчилгээний зориулалтаар ашиглаж болохгvй гэж. Тиймээс С.Ламбаагийн суудлыг биш иргэдийнхээ эрvvл мэнд, амь насыг хайрлах хэрэгтэй болжээ. Иргэншсэн, ардчилсан, 21 дvгээр зуунд гар чийдэнгийн гэрэлд хvvхэд мэндэллээ шvv дээ. Харин энэ vйл явдлын талаар салбарын сайд "Би тэр эмч нараар бахархана" гэсэн тэнэг хариулт өгч байв. Тийм аймшигтай нөхцөлд эсэн мэнд төрж байгаа эх, vр хоёроор уг нь бахархах ёстой юм. Хамтарсан засаг нэрээр хамаг булхайгаа нууж хариуцлагаас бултдагийн хар гай, С.Ламбаа гэдэг сайдыг хариуцлагаас хаацайлж, золионд нь иргэд хохирсоор л байна. Нэг улсын байтугай нэг Ерөнхий сайдын биеийн байдлыг мэддэггvй будлиу сайд шvv дээ. Ямар сайндаа л "Ерөнхий сайдын бие сайн байгаа. Даваа гаригт ажилдаа орно" гэж мэдээлснийх нь дараа яг хэлсэн өдөр нь ажилдаа орох ёстой хvн нь өвчний учир чөлөө хvсэхэв дээ. Гамшгийн нөхцөлд аюулын эсрэг хамгийн чадварлаг удирдагч, шилдэг бодлоготон толгойлж ажиллах учиртай. Тиймээс С.Ламбаа сайдад өөрт нь зөвлөгөө өгч, эмчилгээ хийх шаардлагатай болчихжээ. Та дэд сайдтайгаа хамт "ажил хаявал" Монголын ард тvмэнд хамгийн том буян болохсон. Та гараа сайн угаа, аспирин ууж болохгvй, амны хаалтаа зvv, тэгээд гэртээ суу. Мэддэггvй зvйлээ огт битгий ярь, мэддэггvй ажлаа бол бvр огт битгий хий. "Эсгий хийх газар нохой хэрэггvй, томуу дарах газар Ламбаа хэрэггvй" гэдгийг та онцгой нөхцөлд будилж өнгөрөөсөн 20 хоногоороо нэг мөр харууллаа шvv дээ. Иргэдийнх нь амь яасан хямдхан, эрх мэдэлтний суудал яасан vнэтэй төр вэ!

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Spice в спб МефедроР½ названиРµ в аптеке ВапорайР·ÐµÑ€ для трав и табака Что такое метилэфРµÐ´Ñ€Ð¾Ð½ ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин внутривРµÐ½Ð½Ð¾ ТрамадоР» в ЗаозернР¾Ð¼ Купить морфин ДегтярсРº Книга пабло эскобарР° ЗакладкР° реперов и марок Ташкент купить Метадон ЗакладкР¸ соли рязани Туссин сколько стоит Купить Шишки ак47 в Печоры Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Оби ИзготовР»ÐµÐ½Ð¸Ðµ наклеек с вин кодом Порох наркотиРºÐ¸ Спайс закладкР°Ð¼Ð¸ в москве Пилинг по номеру телефонР° Соль, спайс — ÑÐ¸Ð½Ñ‚ÐµÑ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ðµ наркотиРºÐ¸ Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш Купить Гердос КраснодР°Ñ€ Ð¡Ð¾Ñ†Ð²ÐµÑ‚Ð¸Ñ  марихуаР½Ñ‹ Купить бошки в КраснозР°Ð²Ð¾Ð´ÑÐº Насвай в Омске Хмурый нарко жаргон Mdma купить москва ЗакладкР¸ LSD в АлексинРµ НаркотиРºÐ¸ Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ магазин
IP:95.181.177.33  2018-09-29 02:41:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.