Дуучин Ч.Бат-Эрдэнэ анхны эхнэртээ эргэн очжээ

2009/11/03
Share |
Хүмүүс: Ч Бат-Эрдэнэ | 
Дуучин Ч.Бат-Эрдэнэ анхны эхнэртээ эргэн очжээ

Монгол улсын гавьяат жvжигчин хэмээх эрхэм хvндтэй цолоор энгэрээ мялааснаас хойш дуучин Ч.Бат-Эрдэнэ уран бvтээлийн хувьд нам жим байна. Нvдээ олоогvй шагналтан гэж хангалттай цоллуулсан тэрээр "Намайг гавьяат болоход ээж минь л vнэн сэтгэлээсээ баярласан" гэсэн ярилцлага өгснөөс хойш хэвлэлээр ч харагдахаа байв. Харин энэ бvх хэл ам, атаа жөтөөг дийлээгvй отгон гавьяат нэг хэсэг бор дарсанд толгойгоо мэдvvлэх болсон. Сайнаасаа илvv саар мэдээлэл дуулгаж буй дуучин залуу хувийн амьдралдаа ч өөрчлөлт оруулсан гэнэ. "Чи минь дэргэд байвал би жаргалтай" гэсээр хослон дуулж, хамтран амьдарч байсан Э.Оюумаагаасаа тусдаа амьдрах болжээ. Байсхийгээд л Э.Оюумаагаа зодлоо, агсам тавьлаа гэж хэвлэлээр бичигддэг байсан тэд ийнхvv хувийн харилцаандаа бvрмөсөн цэг тавьжээ. Хослон дуулж олны танил болоод удалгvй салдаг җишгийг тэд ч эвдсэнгvй. Харин цаашид хослон дуулах эсэхээ шийдээгvй байгаа гэнэ. Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг гэгчээр өөрийн бурууг хvлээсэн тvvнийг анхны эхнэр нь уучилж хамтдаа амьдрах болсон байна. Гавьяа шагналаа ч авч, амьдралаа ч өөрчилсөн тvvнийг гавьяатаа баталсан олон сайхан уран бvтээл гаргах байх гэж фэнvvд нь хvлээж сууна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.