Авахдаа инээж, өгөхдөө уйлдаг шинэ менежменттэй дуучин

2009/11/03
Share |
Хүмүүс: О Анхбаяр | 
Авахдаа инээж, өгөхдөө уйлдаг шинэ менежменттэй дуучин

Дуучин О.Анхаа бусдыг хулхиддаг болсон гэнэ шvv. Тэрээр саяхан нэгэн компанийн 10 жилийн ойн баярт зориулан хийсэн дуунд нь клип хийж өгнө гээд мөнгийг нь урьдчилж аваад алга болжээ. Мань хvн захиалагч компанийн эздийг элдвээр хуурсаар ойн баяр нь ч өндөрлөж, клип нь ч цацагдаж чадсангvй. Аргаа барсан захиалагчид тvvн рvv утас цохиход, "Юун сvртэй юм бэ. Та нараас ямар 20 сая төгрөг авчихсан юм уу" хэмээн уурлан, дахин утсаа авахаа байжээ. Бас ч болоогvй "Тэгж байгаад клипийг чинь хийгээд өгнө" хэмээн загнасан гэнэ. Дуучин залуу өөрийнхөө тоглолтыг цагтаа хийдэг мөртлөө бусдын захиалсан ажлыг "Тэгж байгаад хийдэг бололтой. Хэл ам vvгээр ч дууссангvй. Зарим FM, радигоор сурталчилгаа хийлгэчихээд мөнгийг нь өгөөгvй бултсан тухай ч яригддаг. Авахаа болохоор сайхан ярьж, инээж байгаад авчихдаг тэрээр өгөхөө болохоор луу унждаг шинэ менежментээр ажиллаж байна. Тvvнийг хvн муутай хэмээн хэвлэлээр бичдэг нь ч оргvй vг биш бололтой

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.