Биеэ vнэлэгчдийн нас залуужиж, арга нь нарийсч байна

2009/11/03
Share |
Хүмүүс:
Биеэ vнэлэгчдийн нас залуужиж, арга нь нарийсч байна

Улаанбаатар хотын гудамжаар явахад орон сууцны хонгил, сургууль, vйлчилгээний газартай холилдсон саун, массаж, караоке, баарны элдэв хаягууд энд тэндгvй бий. Тэдгээр тоолж баршгvй олон газрын хаалттай хананы цаана бохир орчинд янхандалт, хvний наймаа зэрэг бусармаг vйл ажиллагаа цэцэглэж байгаагхэн хvнгvй мэднэ. Цагдаагийн байгууллагынхан энэ төрлийн гэмт хэргийн эсрэг тэмцэж байгаа боловч бvрэн таслан зогсоож чадахгvй байгаа нь ажиглагддаг. Нийслэлд vйлчилгээ явуулж байгаа саун, массажны газруудын дийлэнх нь эмэгтэй биеэ vнэлэгчтэй болохыг Эрvvгийн цагдаагийнхан шалгалтаар илрvvлжээ.

Мөн караоке, бааруудын ихэнх хувь ширээний vйлчлэгч нэртэй биеэ vнэлэгч насанд хvрээгvй өсвөр насны охидыг орогнуулж байгааг илрvvлсэн байна. Ширээний vйлчлэгч гэсэн нэрийн дор биеэ vнэлдэг охид тухайн vйлчилгээний газрын тvр болон жинхэнэ ажилчид биш байдаг аж. Тэд нэг удаа ширээнд суусныхаа төлөө vйлчлvvлэгчээсээ 10 мянган төгрөг татдаг байна. Хэрвээ санаа нийлэх юм бол тухайн vйлчлvvлэгчдээ нэмэлт, тусгай vйлчилгээ vзvvлдэг байна. Нэ-мэлт, тусгай vйлчилгээ гэдэг нь биеэ vнэлэгчдийн хэллэг аж. Тэд 50-100 хvртэл ам.долларын ханштай. Энэ мэтээр ширээний хvvхэн орлогынхоо тал хувийг өөртөө vлдээж талыг нь баарны эзэнд өгдөг гэнэ. Ийм байдлаар vйлчилгээ явуулдаг газруудын ихэнх нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байдаг нь шалгалтаар нотлогджээ. Тухайлбал, Солонгосын иргэн Кан Ю Сик Баянгол дvvргийн X хорооллын "Кореана" зочид буудалд байрлах "Вольво" караоке бааранд охидуудын биеийг vнэлvvлж байгаад баригджээ. Тvvнийг 20 сая төгрөгөөр торгожээ. Улаанбаатар хотод vйл ажиллагаа явуулж байгаа гадаад эзэнтэй караоке баарууд 15-30 хvртэл тооны охид, бvсгvйг ширээний vйлчлэгч нэрээр ажиллуулдаг аж.

Ийм vйлчилгээ vзvvлдэг газруудаар ихэнхдээ гадаадын иргэд vйлчлvvлдэг бөгөөд тэд охид, эмэгтэйчvvдийн дундаас ширээнийхээ хvvхнийг сонгох эрхтэй. Тус газруудад ихэвчлэн 18-25 насны охид, бvсгvйчvvд ажилладаг. Тэдний ихэнх нь амьдралын шаардлага гэх шалтагтай оюутан, ажилгvй эмэгтэйчvvд байдаг гэнэ. Дунджаар нэг бааранд 15-20 эмэгтэй, нэг саунд 2-10 массажист байгаа гэж тооцоход 500-1000 гаруй эмэгтэй энэ төрлийн ажил хийж байна гэх судалгаа гарчээ. Биеэ vнэлэгчийн ажил бие, нас, царай зvс зэргээс хамааралтай учир нэгээс хоёр жил болоод "хойч vедээ халаагаа" өгдөг байна. Дээрх тоо нь зөвхөн саун, массаж, караоке, бааранд биеэ vнэлж байгаа эмэгтэйчvvдийнх юм. Харин гудамжинд зогсох зэргээр биеэ vнэлж байгаа эмэгтэйчvvдийг тоолж барах нь юу л бол. Эрvvгийн цагдаагийн байгууллагад 100 гаруй саун, массажны газар бvртгэлтэй байдаг аж. Сvvлийн жилvvдэд саун, баар, караоке нэрийн дор охид, эмэгтэйчvvдийг зохион байгуулж биеийг нь vнэлvvлж, ашиг олдог этгээдvvд ихэсчээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар охид эмэгтэйчvvдийн биеийг vнэлvvлдэг найман гэмт хэрэг бvртгэгджээ. Харин өнгөрсөн онд энэ төрлийн 27 хэргийг Эрvvгийн цагдаагийнхан илрvvлсэн байна.

Тухайлбал, иргэн П.Даваажав 2007 оноос хойш Баянгол дvvргийн III хороо Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талд тодорхой хаяггvй саун, мөн тус дvvргийн VI хороо "Принц" зочид буудлын дэргэд, VII хороо 10 дугаар хорооллын "Баяннуур" зочид буудлын байранд, мөн хорооны Гэмтлийн эмнэлгийн урд "Паттаяа" саун массажны газар, Сvхбаатар дvvрэгт "Яргуй", Баянзvрх дvvрэгт "Маскара-2" зэрэг саун тvрээслэн ажиллуулж массажист нэрээр биеэ vнэлэгчдийг орогнуулж байжээ. Жил ирэх тусам биеэ vнэлэгчдийн нас залуужиж, арга нь улам нарийсч тоо нь өсч байгааг холбогдох албаныхан хэлж байна. Энэ олон эмэгтэйчvvд биеэ vнэлж байгаад хэнийг буруутгах вэ?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.