Өвчин, үнийн дарамт хоёрт туйлдаж гүйцэх нь ээ, Mонголчууд

2009/11/03
Share |
Хүмүүс:
Өвчин, үнийн дарамт хоёрт туйлдаж гүйцэх нь ээ, Mонголчууд

Гадаа цас хялмаалж, хааяа зөөлөн шуурах нь өвлийн эхэн сар гарч буйг сануулна. Амралтын эл өдөр  “Нарантуул худалдааны төв”-ийг зорьлоо. Үргэлж хүн зоны хөлд дарагдаж байдаг энэ зах тэр л хэвээрээ. Хааяа том тэрэг түрсэн хүмүүс хойшоо, урагшаа гэж аяглах нь тээртэй санагдана.  Их захын хүнсний худалдаа цэнхэр дээвэрт бөмбөгөр оройтой байшинд төвлөрөх. Үүдэнд хоёр хүн чаг мөөг, аньсны навч, согоон сав энэ тэрхнийг зарж зогсоно. Хаалгаар орвол хайрцагтай амны хаалт барьсан  хүүхэд “маск аваарай” гэж орилох нь анхаарал татлаа. Амны хаалт хэдэн төгрөг вэ гэхэд жаал хүү ширхэг нь 500 төгрөг олноор нь авбал 100 төгрөгөөр хямдруулж болно шүү гэж хэвлүүхэн дуугарч бас хүн бүрийг хоргоож байв. H1N1 вирусын халдвар гарсанаас хойш амны хаалт, витамин С, аарц, адууны махны үнийг борлуулагчид чадах чинээгээрээ хөөрөгдөөд буй. Аарц килограмм нь 1500, адууны мах килограмм нь 2200, аньсны шүүс 500 граммын савтай нь 3000 төгрөг гэх бичиг хадаастай. Худалдагч нар  “Бэлтгэн нийлүүлэгчид үнээ нэмсэн” гэх үгээр шалтаглана.  Өөрийгөө Д гэж танилцуулсан худалдагч залуугаас аарц бөөний үнэ нь хэдээр ирж байгаа вэ гэвэл их хэмжээгээр нь авбал 1200 төгрөгөөр өгдөг юм, цөөн кг-аар бол 1300 төгрөг гэсэн хариу өчлөө. Эмч нар халуун аарц, адууны мах, сармистай шөл уу, витаминаар баялаг хоол хүнс ид гэсэн үгийг байнга сануулж байгаа нь наймаачдад завшаан болсон бололтой. Зовлон ирэхэд лам таргалж, зуд болоход нохой зоолно гэсэн ардын үг энэ үед эрхгүй санаанд бууж байлаа. Чацаргана, нэрс жимс хайгаад олсонгүй. Ховор барааны тоонд оржээ. “Нарантуул” захаас гарч Дэнжийн мянгад орших “Хүчит шонхор худалдааны төв”-ийг зорьлоо. Тус зах хөл хөдөлгөөн багатай, ихэнх чингэлэг нь хаалттай угтав. Цөөн хэдэн лангуу эзэнтэй.  Нийслэлийн хамгийн хямд махтай газар бол “Хүчит шонхор худалдааны төв”. Лангуу бүрт  мах нэг л хэвийн үнэтэй. Саяхан ариутгал цэвэрлэгээ хийсэн боловуу гэмээр ариутгалын бодисын үнэр хамар цоргино. Адууны мах эвдэж зогсох дунд эргэм насны  эрэгтэйтэй уулзлаа. Тэрбээр өөрийгөө Дорж гэж танилцуулав.

-Адууны мах ямар үнэтэй вэ?
-Килограмм нь 1900-2000 төгрөгөөр зарж байна даа. Арай туранхайг нь 1900 төгрөгөөр зарж байгаа.

-Хэр зэрэг орж ирж байгаа вэ?
-Элбэг бий. Их ирдэг юм.

-Тэгвэл яагаад үнэ нь нэмэгдээд 2000 гарчихсан юм бэ?
-Ханш нь л тийм байна шүү дээ. Хүмүүсийн хэрэгцээ ихсээд арай жаахан нэмэгдсэн гэх үү дээ.

-Хэрэгцээ ихсэх тусам үнэ хямдруулбал зүгээр юм бишүү?
- Юу боллоо гэж буулгах юм бэ. Хэрэгцээ сайн байх тусам үнэ нь чангардаг ш дээ...

Өвчний дуулианыг далимдуулээд халаасаа жаахан зузаалаад авах тэдний эрх. Тус захад аарц килограмм нь 1500 төгрөг, хонины цул мах килограмм нь 2000, ястай мах 1700-1800, үхрийн мах килограмм нь 2500-2600, ямааны мах килограмм нь 1400-1700 төгрөгийн ханштай байна. “Баянзүрх худалдааны төв”-д ханш ижил байлаа. Аарц килограмм нь 1500, адууны мах килограмм нь 2400, үхрийн цул мах 3000, хонины мах ястай 2200, цул мах 2400 төгрөгийн үнэтэй байв. Харин “Нарантуул” хийгээд “Хүчит шонхор” худалдааны төвүүдэд харагдаагүй. Чацаргана, нэрс, аньс нүдэнд тусна.  Нэрс кг нь 6000, мойл кг нь 5000, чацаргана кг-ыг 7000 төгрөгөөр худалдаалж байхад аньс кг нь 10 мянган төгрөг хүрчихэж. “Бөмбөгөр” худалдааны төвөөр орлоо. Эндхийн үнэ ч нэмэгдсэн болохоос буурсангүй. Аарц кг нь 1800 төгрөг, аньсны шүүс 500 граммын савтай нь 2800, адууны ястай мах кг нь 2500 төгрөг, цул мах ч мөн ижил үнэтэй байна. Бас амны хаалт ширхэг нь 500 төгрөг гээд эрэлт хэрэгцээтэй бүхний үнэ өсчээ. Аарц зарж буй гурван бүсгүйгээс яагаад үнэ нэмэгдсэнийг лавлавал “Цаанаасаа үнэтэй ирж байгаа. Бид килограммыг нь 1600 төгрөгөөр авч байна. Архангайгаас ирдэг л дээ. Хол газар болохоор” гэсэн шалтаг хэлж байна. Өвөл тийшээ ховордоод ирэхээр үнэ дахиад нэмэгдэж магадгүй гэх үгийг ч цухуйлгаад авсан. Хамгийн гүйлгээ сайтай бараа аарц гэдэг нь ч харагдаж байлаа. Аарцны үнэ сурагласан иргэд уг лангууны ойролцоо эргэлдсээр л. “Ямар үнэтэй болчихвоо эд нар арай ч дэндэж байна аа. Өвчний хажуугаар үнээ нэмчих юм. Хэд хоногийн өмнө арай гайгүй байсан сан. Тэр үед нь авдаг байж” гэж халаглана. Худалдагч эмэгтэй Ц дэргэдээ  120 литрийн хоёр том цэнхэр савтай аарц  эгнүүлэн тавьжээ. Нэг савтай нь бараг дуусч байлаа. Тэгэхээр ховордсон юм бол алга.

Одоогоос 20-иод хоногийн өмнө дээрх захуудад аарц килограмм нь 800-900 төгрөг, адууны мах 1500 төгрөг, чацаргана килограмм нь 4000 төгрөг, аньс килограмм нь 3500-4000 төгрөгийн ханштай байв. Харин хэдхэн хоногийн дотор бий болсон хэдхэн хоногийн дотор шинэ томуугийн дуулианаар үнэ хэрхэн өссөнийг дээрх жишээнээс харж болно. Үүнээс үзвэл энэ өвөл үнийн дарамт, өвчин хоёрт туйлдаж гүйцэх нь ээ, монголчууд. Өвчин ямар хэлж ирэх биш дээ. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэсэн мэргэн үгийг санаж үнэ хөөрөгдөхөө болиоч ээ, борлуулагч нараа гэдэг үгийг дайх гэсэн юм.

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêà ëñä ìîñêâà Спайс в ДмитриеР²Ðµ Реагент в ÐšÐ¸Ð·Ð¸Ð»ÑŽÑ€Ñ ‚е баклофеР½ прет Билеты на поезд ЯрославР»ÑŒ — Анапа основа для ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… миксов сколько грамм марихуаР½Ñ‹ с одного куста Купить Кокаин в Ухте кокаин первый çàêëàäêè ñîëè áåëãîðîä закладкР¸ в челнах соли Героин в Кузнецк-1 2 как делать Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ со спайсом мдпв как вывести из организР¼Ð° Купить закладкР¸ россыпь в Меленки форум закладкР¸ спайса ЗакладкР¸ лирика в ЛесосибР¸Ñ€ÑÐºÐµ закладкР¸ киев телеграР¼ êàê âûãëÿäèò çàêëàäêà ñïàéñà экстази купить в курске купить Фен Буй Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР¾Ð¹ пенза купить Герасим Северск купить Тёмный ШарыповР¾ закладкР¸ с кокаиноР¼ шишки закладкР¸ москва ацеторфР¸Ð½ что это òåëåãðàìì áîò äëÿ çàêëàäîê шишки закладкР¸ харьков купить molly ÐšÐ¾Ð¼Ð¼ÑƒÐ½Ð°Ñ € купить Афганка Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾Ð³Ñ €Ð°Ð´ÑÐº Ñ„Ð»ÑƒÐ¾ÐºÑÐµÑ ‚ин наркотиРº Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Волхов соль закладкР¸ в твери Как Ð¾Ð±Ð»ÐµÐ³Ñ‡Ð¸Ñ ‚ÑŒ синдром отмены после Ð°Ð½Ñ‚Ð¸Ð´ÐµÐ¿Ñ €ÐµÑÑÐ°Ð½Ñ‚а рк легал
IP:5.101.219.218  2018-01-03 07:08:13
bnnlusc eJSquTeualumgnuucz, [url=http://lhlogqiexyxs.com/] lhlogqiexyxs[/url], [link=http://dajcamyeqzkt.com/ ]dajcamyeqzkt[/link], http://dyanlpjhvsjn.com/
IP:5.188.211.15  2018-11-15 21:45:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.