"Гурван охин" хамтлагийн шинэ клипийг үзээрэй

2009/11/07
Share |

Гурван охин хамтлагийн цоо шинэхэн клипийг сайтынхаа уншигчидад зориулж байна. Дэлгэцэнд гарсан даруйдаа олны анхаарлыг багагүй татаад байгаа "Жинхэнэ хайр" дууны клипийг "Cross animation" студи бүтээсэн аж.  Халуун дулаан уур амьсгалыг төрүүлхүйц шинэ клипэндээ "Гурван охин"-ы бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээ гайхуулаад авсан байна билээ. Цомгийн нэрээр нэрлэгдсэн бүсгүй хүний дотоод сэтгэл,гоо сайхныг илэрхийлсэн тун сонсоголонтой эл эрхэмсэг дууны аяыг дуучин Болд, үгийг Энхтайван бичжээ. Хамтлагийн бүсгүйчүүд ч "Жинхэнэ хайр" цомгийнхоо бүх дууг клипжүүлнэ хэмээх амлалтаа биелүүлсээр. Тун удахгүй тус цомгийн "Бамбино" дууны клип цацагдаж эхлэх гэнэ шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.