С.Ламбааг уучилж болох л байлаа

2009/11/04
Share |
Хүмүүс:
С.Ламбааг уучилж болох л байлаа

Цар тахалын аюулд нэрвэгдсэн  Монгол Улс  өнөөдөр долоон иргэнээ цаг бусаар алдлаа. Одоо өвчинд шаналсан 600 гаруй хүн  аврал эрж байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд нар “Америк шиг бай л даа” гэхээс өөрийг сэдэж хэрэгжүүлсэнгүй. Холын Америкт мянган хүн нас барж, сая гаруй иргэн өвдсөнтэй дүйцүүлэхэд манайд  энэ өвчний тархац  бага байгаа ч  2.7-хон сая хүн амтай цөөхөн монголчуудын хувьд   тайвширч, тайвшруулж  боломгүй.

Цар тахлын аюул улс оронд маань  нэгэнт ороод ирчихсэн байхад Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, дэд сайд Ж.Цолмон нар  “Айх хэрэггүй, сүржин мэдээлэлд итгэх шаардлагагүй” хэмээн мэдэгдэж байлаа. Эцэст нь “Цар тахал эрүүл мэндийн салбарын хяналтаас гарсан”-ыг  зарлав. 

С.Ламбаагийн оронд аль нэг Самбаа  сайд  байсан ч өвчин  ирэхээ хүрвэл  хэлж биш хийсээд л ирнэ.  Эрдэнэт хүний амь нас  эрсдэхээ хүрвэл хэврэг.  Хэдийгээр С.Ламбаа сайд өвчин авчраад өгчихөөгүй ч түүнийг уучилж болохгүй шалтгаан  байна.

 Өвчний эхлэл дөнгөж илрэнгүүт Эрүүл мэндийн сайд нар  нууж хаахын  оронд  нийтэд мэдээлж, хор аюулыг нь ойлгуулан сурталчилсан бол, тодорхой хэсэгт  хөл хорио тогтоож  хязгаарласан  бол цар тахал  ингэтлээ хурдацтай   тархахгүй  байв.

Сайд нь сандал ширээнээсээ зууралдан, арьсаа хамгаалж айж сандарсан олныг тайвшруулах операци зохион байгуулаагүй бол амны хаалт зүүхээс эхлээд хүн болгон нэгийг сэдэж, хоёрыг хэрэгжүүлэх байсан. Долоон хүнээ алдах хүртэл тайвшрахгүй байлаа.

Өнөөдөр хамтарсан Засгийн газрын нэрээр  хоёр нам  УИХ-ын сонгуулийн нэг тойрогт хэн ялахыг шийд-чихдэг болоод байгаа. Хамтраад ялуулдаг, эсвэл хамтраад унагадаг. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд АН Р.Бурмааг нэр дэвшүүлсэн атлаа генсек Д.Эрдэнэбат  нь “Залуу хүн дэвшээсэй” хэмээн хэвлэлээр  ярьж,  Чингэлтэйд хэн ялахыг нас, зүс, шүдээр нь захиалчихсан, түүнийг  сонгоорой хэмээн  сурталчилж байв. Хамтарсан Засгийн газрын нэрээр УИХ-ын гишүүнийг оруулахгүй гэвэл  стандарт бус шийдвэр гаргаад  15 сарын хугацаатай оруулахгүй. Оруулна гэвэл мөн л стандарт бусаар  тав хоногт л шийдэж ирлээ. Аливаа асуудлыг хамтран нууж, эсвэл хамтраад хууль бусаар аргацаан шийдэх эрх  тэдэнд хангалттай байна. Гэхдээ  хамтарсан Засгийн газар байгуулсан гээд  аюулт өвчнийг ард  түмнээсээ хамтран нууж болохгүй. Хамтын хүчээр  хүн ардаа, улс орноо авч гарах өөр хувилбарыг эрэлхийлэх ёстой байсан.

Зовлонгоор зоолсон зарим нь эм, тариа, амны хаалтны үнийг нэмж байхад Эрүүл мэндийн сайд хориг тавьсангүй. Ядаж “Үнэ битгий  нэмээч” гэж   уриалсангүй. Бусад улс шиг олон зуун сая хүн амтай биш бид цөөхүүл. Улс үндэстнээр нь хиаруулах аюул шил даран гэтэж байхад  эм, тарианыхаа үнийг  нэмэх биш бууруулах  ёстойг  салбарын сайд уухуулсангүй.

Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан цалин тэтгэмжээ нэмүүлэхээр ажил хаяхаа мэдэгдээд  байна. Тангараг өргөсөн эмч   нар аюулын  ирмэгт байгаа  ард иргэдийн  амь насаар барьцаалан  цалин хөлсөө нэмүүлэхээр шаардлаа. Засгийн газрын хуралдаанд С.Ламбаа “Эрүүл мэндийн салбар нүсэр аппарат. Томуугийн эсрэг бүхий л чадлаараа тэмцээд дийлэхгүй байна. Төсөв хөрөнгө  хүрэлцдэггүйгээс  эм тариа хангалттай биш байгааг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын хувиар хэлье” хэмээн өөрийгөө өмөөрөв. Гэтэл  Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг томуугийн А хүрээний Н1 N1 цар тахалтай тэмцэхэд зориулж гаргасан. Ихэнх  хувь нь эмнэлэгийн ажилтан, ажиллагсдын илүү цагийн цалин хөлсөнд зориулахаар  тусгагдсан бол өнөөдөр өрхийн  нэг эмнэлэгт  60 ширхэг амны хаалтнаас өөр төсөв оногдсонгүй.

Сайдаасаа эхлэн өөрийгөө өмөөрсөн нүсэр тогтолцоотой эрүүл мэндийн салбарт аюулын эсрэг хөнгөн  шуурхай үйлчилж байгаа гэх ч өнөөдөр байдал өөр, хүнд сурталд идэгдсэн хэвээр байна

Ч.Үл-Олдох

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
CharlesTar wh0cd677346 neurontin medrol zithromax buy revia buying metformin er buy levaquin
IP:46.161.9.51  2017-05-31 23:46:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.