"Хоёр толгой"-н цаана 40 сая эхнэргүй гоонь хятад нуугдаж байна

2009/11/04
Share |
Хүмүүс:

“Морьтон Монголын баатар эр Бээжингийн хориотой хот руу орж Мао Зе Дуны сэлдийг хөхөхөөр явж байна” Энэхүү тохуутай гаж дууны үгийг 1976 оны үед Хятадаар нэг буцалж байсан улаан хамгаалагч нар зохион дуулж байсан ажээ.
Чухамхүү тухайн үед 300 мянган орчим өвөрлөгч хүнийг хядсан гэж ярьдаг бөгөөд Мао Зе Дуны сэлдийг хөхөхөөр Бээжин рүү орж байсан морьтон монгол баатар нь Улаанхүү дарга нь байсан уу эсвэл тухайн үед Өвөрмонголын ардын намыг удирдаж байсан Хөхцэрэг, Түвшинбат нарын аль нэг нь байсан уу бүү мэд.

Ямар ч байсан санхүүгийн хямрал гэж ярьж эхэлсэнээсээ хойш манай зарим сайд дарга болон улс төрчид яг л улаан хамгаалагчдын дуунд гардаг шиг л Бээжингийн хориотой хот руу орж Вэнь Зя Баогийн улыг долоохоор явах хэрэгтэй гэсэн яриа гаргах болсон билээ.

Энэ сургаар хятадууд өөрсдөө 3 тэрбум ам.доллар санал болгосон нь олон хүнд нэг их сайхан санагдахгүй байгаа юм. Ер нь Оюу толгой, нэмэрт нь Таван толгой буюу 300 тэрбум ам.долларын нөөцөө Хятадад сул тавиад алдах гэж байна гэсэн яриа намраас хойш гарсаар удаж байгаа. Энэ яриа гарсанаас хойш Хятадын уул уурхайн акул “Шинхуа” групп, “Рио Тинто”-д хувиа нэмэгдүүлж буй Хятадын бусад компаниудын үйл ажиллагаа эрчимжсэнийг харахад бараг л сул тавиад алдаж байгаа бололтой. Уг нь “Хоёр толгой”-н гэрээ хямралыг давах гарц биш гэж манайдаа л мэдлэг боловсролтой хүмүүс бүтэн жилийн өмнөөс л дуугарч эхэлсэн.

Гэвч төр засгийн томчууд тэдний үгийг тоодогүй юм уу эсвэл нөгөөдүүл нь буруу зүйл ярьж бичээд байдаг юм уу явж явж “Хоёр толгой” маань урд хөршийн мэдэлд саадгүй ногоон гэрлээр явж очих нь тодорхой болоод байх шиг. Магадгүй 47-р өргөрөгөөс урагш бүх газар нутаг хятадуудын мэдэлд орж болохыг ч үгүйсгэх аргагүй нөхцөл бүрдээд байх шиг. Газар нутгаа зарж байж хямралаас гардаг манайх шиг улс орон дэлхийд байхгүй биз ээ.

Тэгэхдээ бүр хятадууд Японы арлыг үлдээгээд Азийг тэр чигээр нь хямдхан худалдаж авахад бэлэн байгаа ийм цаг үед шүү. Зарим хүмүүс нэгэнт л газар нутгаа зарах гэж байгаа юм бол хятадуудад арай өөр хувилбарыг дэвшүүлж болно хэмээн ярьж ч байна. Тэр нь юу вэ гэвэл Туул гол, Хэрлэн мөрөн хоёрыг дээхнэ үед Шаравдорж гишүүний ярьж байсан шиг урагшаа сэтлэн урсгаж Хятадын нутаг руу оруулаад оронд нь 3 тэрбум ам.доллар авъя гэдэг санал юм. Яагаад гэтэл “Хятадын хойд нутаг усны гачаалд байнга ордог газрын нэг. Саяхан ган гачиг болсоны улмаас хойд бүс нутгууд нь тэр аяараа ургацаа алдсан.

Нэг ёсондоо Эрээний зах дээр овоорч байдаг элдвийн хортой хүнсний ногооны нийлүүлэлт эрс багасссан гэсэн үг. Ийм үед “Хоёр толгой”-гоо зарж барьцаалахаа хойш нь тавиад харин оронд нь хоёр голоо урсгаж өгөөд өөрсдөө гүний усныхаа нөөцөөр амьдаръя” гэж байх юм. Аргаа барсан хүний үг гэхэд болно. Энэ бол хатаж үхнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ л “Хоёр толгой”-г хятадуудад 3 тэрбум ам.доллараар өгөх гэж байгаа нь түүнээс дутахааргүй тэнэг алхам гэж үзсэн хүмүүс ийнхүү ундны усгүй болох төлөвлөгөөг сэдэж гаргасан бололтой.

Ер нь түүхийн бүх үеийнхээ турш Хятадад хожигдоогүй, завшуулаагүй улс орон, ард түмэн гэж байхгүй гэдэг. Тэгвэл 3 тэрбум ам.доллар хаясан ширээн дээр “Хоёр толгой”-гоо тавьчихаад хужаа нартай муушигдаж суугаа монголчууд бид нар ч гэсэн мөн л гарцаагүй хожигдох нь лавтай. “Хоёр толгой”-н асуудлыг дагаад гарцаагүй хэдхэн жилийн дотор бидний амьдралд гүнзгий нөлөөлөх өөр нэг аюул бий болоод байгаа нь Хятадын хүн ам зүйн алдаатай бодлогын үр дүн юм. 2005 оны байдлаар Хятадын хүн ам нэг тэрбум 370 сая хол давсан гэж хятадууд өөрсдөө мэдээлээд байгаа.

Тэдгээрийн 92 хувийг нь Хан үндэстэн эзэлж, үлдсэн найман хувь нь Түвд, манж, уйгар, монгол, солонгос мэтийн 55 үндэстэн ястан эзэлдэг гэдэг. Тэгвэл 1978 оноос эхлэн Хан үндэстэний нэг өрх нэг хүүхэдтэй байх бодлого барим-талсанаар хятад айл болгон удам залгах эрэгтэй хүүхэдтэй байх бодлогыг илүүд үзэж үүний нөлөөгөөр хүн амын хүйсийн харьцаа алдагдаж эрэгтэй нь 51,5 хувь эмэгтэй нь 48,5 хувь болчиоод байгаа гэсэн тооцоо ч бий. Энэ тооны цаана 40 сая хятад эрэгтэй илүү гарсанаас эхнэр авах хувь тавилангүй хоцроод байгаа тухай тооцоо ч бий.

Удам судраа чухалчлан дээдэлдэг Хан үндэстэнүүд Хятад нутгаас нь эхнэр олдохгүй бол гадаадаас хулгайлаад ч хамаагүй авч удмаа залгуулахаас буцахааргүй улс тул хил залгаа хөрш ядуу буурай орны охид эмэгтэйчүүд аль хэдийнээ тэдний бай болоод удаж байгаа юм. Монголчуудын хувьд 40 сая хятад гэдэг бол дотор арзаймаар тоо. “Зөвхөн “Хоёр толгой”-д ажиллахаар 250 мянган хятад ажилчин эхний ээлжинд орж ирнэ гэсэн худалдааны байгууллагуудын тооцоо байдаг юм билээ. Эхнэргүй олон хятад эрс ийнхүү зах зухаасаа цөмрөн ороод ирвэл юун Оюутолгой, Таван толгой, Хөвсгөлийн фосфорын орд, Төмөртэйн хүдрийн ордоо хүртэл бид хужаа нарт сул алдахаас өөр аргагүй.

Хямралаас гарах нэрийдлээр 300 тэрбум ам.долларын нөөцтэй “Хоёр толгойг”-оо хужаа нарт алдчихвал тусгаар тогтнолоо ч давхар алдаж мэдэх нөхцөл бүрдсэн нь энэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.