С.Оюун: 35 настай Доржид 1.5 сая төгрөг хэзээ өгөх вэ?

2009/11/04
Share |
С.Оюун: 35 настай Доржид 1.5 сая төгрөг хэзээ өгөх вэ?

Ч.Хvрэлбаатар: 60 настай Доржид 500 мянган төгрөг өгнө

Улс төрийн хоёр гол хvчний сонгуулийн амлалтыг иргэдэд хэрхэн олгох тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж эхэллээ. МАХН-ын санаачилсан Эх орны хишиг сангийн тухай, АН-ын Эрдэнийн хувийн тухай хуулийн төслийг нэгтгэж Хvний хөгжил сангийн тухай хуулийн төсөл болгон нэрийг нь өөрчилжээ. Төслийг өчигдөр Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Хуулийн төсөл долоон бvлэг, 26 зvйлтэй бөгөөд иргэдэд хишиг хvртээхдээ "Хvний хөгжил" нэртэй сан байгуулж, сан нь дэргэдээ компанитай байна гэж заажээ. Компани нь Удирдах зөвлөлтэй байх бөгөөд тvvнийг нь Засгийн газраас томилох аж. Сан нь улсын төсвийн нэг бvрэлдэхvvн хэсэг байна. Сангийн орлогын стратегийн ордуудаас олсон ашгаас бvрдvvлэх юм. Иргэдэд дөрвөн хувилбараар хишиг хvртээх тухай УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн гишvvд тооцож хуулийн төслийг нэгтгэсэн байна. Нэгдvгээрт, тэтгэврийн болон эрvvл мэндийн даатгалын шимтгэл, хоёрдугаарт, эрvvл мэндийн болон боловсролын vйлчилгээний төлбөр, гуравдугаарт, орон сууц худалдан авах төлбөрт зарцуулах аж. Эцсийнх нь бэлэн мөнгө олгох хувилбар гаргажээ. Хэлэлцvvлгийн vеэр Д.Арвин, С.Оюун, Д.Энхбат, З.Алтай, Ш.Сайхансамбуу, Б.Чойжилсvрэн нар хуулийн төсөлд шvvмжлэлтэй хандлаа. Байнгын хорооны дарга Ч.Хvрэлбаатар гишvvдийн асуултад хариулав. Тэрээр хоёр хуулийн төслийг нэгтгэн боловсруулах vvрэгтэй ажлын хэсгийн ахлагч юм.

Ц.Сэдванчиг:
-Сангийн Удирдах зөвлөлийг Засгийн газраас томилохоор төсөлд тусгасан нь улс төрийн томилгоо болохоор байна. Ингэхээр л улс төрчид Удирдах зөвлөлд өөрийнхөө хvнийг томилдог, "Эрдэнэт" vйлдвэр шиг сангаас мөнгө саадаг болчих вий. Сангийн хөрөнгийг зарцуулах эрх мэдэл хэнд байх вэ. Чили улсад лав Төвбанк нь захиран зарцуулдаг юм билээ?

Ч.Хvрэлбаатар:
-"Хvний хөгжил" сан иргэддээ мөнгө олгох эрхтэй байх юм. Стратегийн ач холбогдол бvхий ордуудын төрийн эзэмших хувьцаанд менежмент хийж, тvvнийг зөв зохистой хэрэгжvvлэх хуулийн этгээдийг компани гэж байгаа юм. Компанийн Удирдах зөвлөлийг Засгийн газраас томилдог байя. Тvvнд УИХ хяналт тавьж ажиллая гэж ажлын хэсэг vзсэн.

Ц.Сэдванчиг:
-Компанийн Удирдах зөвлөлийг хувьцаа эзэмшигчид томилдог. Засгийн газар томилохоор өөрийнхөө хvнийг оруулдаг жишиг рvv явна. Компанийн хөрөнгийн зарцуулалтын менежментийг Удирдах зөвлөл хийх vv?
-Иргэд УИХ-ын гишvvдийг сонгосон. УИХ Засгийн газраа байгуулсан учраас тэдний ажилд парламент хяналт тавиад ажиллаж болно. Сангийн менежментийг Сангийн яам хийнэ.

О.Чулуунбат:
-Иргэдэд 1.5 сая төгрөгийг хэрхэн олгох тухай тооцоог Сангийн яам хийжээ. Vнэхээр гэнэн юм хийсэн байна. 2020 он хvртэл 635 тэрбум төгрөг санд төвлөрvvлэх юм байна. 2012 он гэхэд 2.4 тэрбум төгрөг хуримтлуулах тооцоо байна. Сангийн хөрөнгийг цаашид яаж бэхжvvлэх вэ?
-Тооцоог нягталж он оноор нь хийсэн. Хөрөнгө арвижуулах ашгийн талаар одоогоор тооцоолоогvй байна. Оюутолгойн урьдчилгаа төлбөр 100 сая ам.долларыг санд төвлөрvvлнэ. Ингээд цаашид урьдчилгаа мөнгө санд хуримтлагдана. Шинэ Ерөнхий сайдтай Засгийн газар ажлаа эрчимжvvлбэл сангийн орлого нэмэгдэнэ. Уул уурхайн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулбал орлого нэмэгдэнэ гэж бодож байна.

Х.Баделхан:
-Бvртгэлд хамрагдсан хvнд мөнгө өгөх юм байна. Гадаадад ажиллаж амьдардаг иргэдэд хишиг хvртээх vv?
-Монгол Улсын бvх иргэнд өгнө. Гэхдээ заавал бvртгэлд хамрагдах ёстой.

С.Оюун:
-Надад нэг асуулт байна. Иргэн Дорж 1.5 сая төгрөгөө хэзээ авах вэ. Иргэн бvрт 1.5 сая төгрөг өгнө гэвэл дөрвөн триллион болно. Санд 2012 он гэхэд нийт 127 тэрбум төгрөг хуримтлагдах юм байна. Та бvхний хийсэн тооцоогоор бол ирэх 2012 он д нэг хvнд 100 мянган төгрөг өгөх боломжтой байх нь. Энэ тооцоогоор 2020 он гэхэд ч 1.5 сая төгрөг өгч чадахгvй юм байна. Та нар ард тvмэнд худал амалснаа хэлж уучлалт гуйхгvй юм уу?

-Мэдэн будилахаа болиорой. Та Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцсон шvv. Нэр дэвшигч сонгуулийн vеэр нэг сая төгрөг амалсан биз дээ. Улс төр ярихаа боль. Намуудын амлалтыг ард тvмэнд яаж олгох талаар миний хувийн тооцоо бий. Тухайлбал, 55-аас дээш насны эмэгтэйчvvд, 60-аас дээш настай эрэгтэйчvvд нийт 200 мянган хvн бий. Тэдэнд яагаад 500 мянган төгрөг эхний удаад өгч болохгvй гэж. Ингэж тооцвол 100 тэрбум төгрөг болно.

-Эмзэг бvлэгт хамрагддаггvй 35 настай иргэн Доржид 1.5 сая төгрөгөө хэзээ өгөхөө хэлээд өгөөч?
-60 настай Доржид 500 мянган төгрөг өгнө. Ойлгомжтой зvйл дээр амархан бууж өгөхгvй шvv.

М.Цэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley gTZYDp http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.24  2015-08-08 19:50:34
cnxjawmexa cMQwrjxessqfzhrjru, [url=http://ycretoewshwi.com/] ycretoewshwi[/url], [link=http://loykszlvswya.com/ ]loykszlvswya[/link], http://mxjzawubrhhd.com/
IP:46.161.9.32  2016-05-17 11:22:51
chaba LBsN5c http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.13  2016-10-15 11:57:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.