Сайхансамбуу охиндоо шилтгээн бариулжээ

2009/11/05
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
Сайхансамбуу охиндоо шилтгээн бариулжээ

Амьдралдаа ганц удаа сэтэрхий тэвэн, хөвөрхий оймс зарж үзээгүй төрөөс төрсөн тэрбумтнуудын дэргэд УИХ-ын гишүүн Сайхансамбуу жинхэнэ хөдөлмөр,бизнесийн ухаанаараа өдий дайны хөрөнгөний эзэн болсон нэгэн. Ямартаа л эрхэм гишүүний эрх охин холливуудын одод шиг л хангалуун амьдралд тарвалзан тун ч танхил өссөн гэдэг. Сайн аав, баян аавын сүрийг үзүүлж Сайхансамбуу гишүүн Зайсанд байрлах "SS" club-аа охиныхоо нэр дээр шилжүүлснээр барахгүй ойр хавийнх нь долоон га газарыг өмчлүүлж, тансаг гэсэн ганц үг ч багадам шилтгээн бариулж өгсөн гэнэ шүү. Эрхэм гишүүн хайртай охиныхоо гал голомтыг асаах шинэ хаусыг гурван тэрбум орчим төгрөгөөр босгосон байх хэмээн учир мэдэх хүмүүс барагцаалаад байгаа. Учир нь герман барилгачид, герман технологоор, герман материалаар ганц ч монгол хүний гар хүргэлгүй барьж гүйцэтгэсэн энэхүү хаусны дотоод заслыг барууны оддын гэртэй л зүйрлүүлж болохоор гэх юм билээ. Түүнтэй жиших өөр хэн нэгний хаус монголд л лав байхгүй юм байх. Тэр их хөрөнгийг аваад үхэлтэй биш үр хүүхэддээ зориулах л гэж хурааж хуримтлуулсан нь лавтай. Харамсалтай нь тэрбумтан аавтай, тансаг хаустай, эдлэн газартай, хувийн бизнестэй бүсгүй сайн ханьтай болж чаддаг л байгаа даа. Нөгөө "сайдтай нь суув уу хүнтэй нь суув уу?" гэдэг шиг юм болох вий. Өнөөдөр ч хүнд нь бус хөрөнгөнд дурласан залуус охиныг нь хоргоож эрхэм гишүүний санааг зовоох болсон гэсэн шүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
slbmibkk HnTP3gjnjvopxmiojh, [url=http://ddbaxxestyiw.com/] ddbaxxestyiw[/url], [link=http://mtwiyflcgedb.com/ ]mtwiyflcgedb[/link], http://nrnkcuuqvfwg.com/
IP:46.161.9.32  2016-10-30 00:33:40
DorothyDor wh0cd619568 medrol trazodone medication home page propecia cost bupropion prices generic for inderal
IP:46.161.9.24  2017-01-22 14:45:51
DorothyDor wh0cd619568 viagra price comparison
IP:46.161.9.24  2017-03-02 22:59:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.