Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн тогтоол хүчин төгөлдөр байгаа юм биш үү?

2009/11/05
Share |
Хүмүүс:
Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн тогтоол  хүчин  төгөлдөр байгаа юм биш үү?

С.Баяр өвчний учир Ерөнхий сайдын үүрэгт ажлыг хүлээлгэн өгч намын даргын албан тушаалыг хашиж үлдэв.
МАХН 2007 оны аравдугаар сарын 25-нд намынхаа XXV их хурлаар С.Баярыг намын дарга болгосон. Тухайн үед намын дүрэмд нь “Намын дарга Ерөнхий сайд байж болно” гэсэн заалт байв. Энэ нь намын дарга Ерөнхий сайдын албыг заавал хашна гэсэн үг биш, байж болох ч заавал хамтад нь хашна гэж ойлгож болохгүй хэмээн гишүүд талцаж байв.

Хоёр суудлыг салгах саналтай гишүүд байсан бол зарим нь сонгууль дөхсөн үед яагаад ч салгаж болохгүй гэцгээж байлаа. Энэ асуудлыг хэлэлцэхэд хөдөөний гишүүд “Гарман дээр морио юүлэхгүй” гэцгээсэн бол хотынхон арай өөр байр суурьтай байсан юм. Мөн “Элсний 13” дотор ч “Сонгууль дөхөж байхад на-мын дарга Засгийн газрын ачааг давхар үүрч болохгүй” гэсэн гишүүн цөөнгүй.

2007 оны аравдугаар сарын 24 С.Баярыг олонхийн саналаар дарга болгов. Тэр намын даргын албыг хүлээж авангуутаа суурин дээрээ нэгэн шийдвэр гаргалаа. Тэр нь намын дарга Ерөнхий сайд байх тухай тогтоолын төслийг санаачлан УИХ-аар батлуулсан явдал. Мөн намын дүрмийг шинэчилж “Намын дарга Ерөнхий сайд байж болно” гэснийг “Намын дарга Ерөнхий сайд байна” хэмээн өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, намын дүрэм дэх гишүүдийг талцуулсан салаа утгыг нэг мөр болгов.

Энэ өдрийн хуралдаанд үг хэлсэн Д.Арвин “Намын рейтинг тааруу байна. Гэхдээ сонгууль хүртэл хугацаа бий. Уг нь хоёр суудлыг салгах нь зүйтэй. Олонхийн саналыг хүндэтгэж байна”. Т.Ганди “Энэ их хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэх гэж цуглаагүй. Нам ямар стратеги боловсруулах вэ гэдэг нь чухал. Гэхдээ намын шинэчлэлд лидерийн үүрэг их л дээ” гэв.

У.Хүрэлсүх “Сонгууль дөхсөн үед Ерөнхий сайд, намын даргын суудлыг яагаад ч салгаж болохгүй” гэсэн бол Д.Тэрбишдагва “Сонгууль дөхлөө. Ажил их байхад намын дарга Засгийн газрын ачааллыг үүрч болохгүй. Тиймээс хоёр суудлыг салгах нь зүйтэй” хэмээн онцлов.

Үг хэлэх хугацаа таван минут хэмээн тооцсон бол сүүлдээ 5-8 минут болсноос хурал сунжирч Удирдах зөвлөлийнхөн зардал ихслээ хэмээн санаа зовж байсан юм. Тиймээс ирэх сонгуульд дэвшихээр гэрээ хийсэн хүмүүсийн асуудлыг хөндсөнгүй. Хурлын төгсгөлд П.Жасрай агсан “Төр алт зэсийн үнэ өндөр байна хэмээн нийгмийн халамжид их мөнгө зарцуулж байна. Хэрэв алт, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унавал Монгол орны эдийн засаг сүйрнэ. Тиймээс төрөөс баримтлах бодлогоо зөв тодорхойлох ёстой” гэсэн нь төлөөлөгчдийн сэтгэлд илүү хүрсэн юм. Мөн зарим гишүүн Засгийн газрын данхгар бүтцийг цомхтгох санал хэллээ.

2007 оны аравдугаар сарын 25 Нууц санал хураалтаар Ерөнхий сайд, намын даргын суудлыг салгах, эсэх талаар хэлэлцлээ. С.Баяр “Ачаа үүрсэн бол үүрсэн шиг үүрье. 2008 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулахын тулд надад Ерөнхий сайдын албан тушаалыг давхар хаших боломж олгоно уу” гэснээр гишүүдийн олонх нь гар өргөлөө. Намын даргын тамгаа өгч, нэг үгээр хэлбэл ноосоо тушаагаад байсан Ерөнхйи сайд М.Энхболд үг хэлсэнгүй. Түүний их хуралд тавих илтгэлийн эх хувилбар алга болсныг ойрын эх сурвалжаас нь сэтгүүлчид олж мэдлээ. Гэхдээ тэр асуулт асуусан сэтгүүлчид “Нэгэнт ийм шийдвэр гарсан тул Ерөнхий сайдын албан тушаалыг өгөхгүй гэхгүй” гэсэн цөөн үг хэлсэн юм.
МАХН-ын XXV их хурлыг нэхэн сурвалжлахын учир тус их хурлаар батлуулсан “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн тогтоолын төсөл хүчингүй болоогүйг сануулах гэсэн юм.

Магадгүй зарим нь намын даргыг МАХН-ын их хурлаас сонгодог. Их хурлын шийдвэрийг Удирдах зөвлөл, Бага хурлаар шийдэх боломжгүй. Тиймээс намын их хурал хуралдтал С.Баяр намын дарга хэвээр байх учиртай гэх байх. Гэвч МАХН-ынхан дүрмээ мөрддөг л бол шинэ Ерөнхий сайд С.Батболд хүссэн ч эс хүссэн ч намын дарга болох учиртай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Где ÑÐ¾Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ ‚ся амфетамР¸Ð½ купить хмурый кайф НовокуйР±Ñ‹ÑˆÐµÐ²ÑÐº закладкР¸ в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ спайсов купить IKEA Киржач купить Спайс Мегион Купить Кокос Ð“ÑƒÐ´ÐµÑ€Ð¼ÐµÑ  купить ГертрудР° ÐšÐ¸Ð·Ð¸Ð»ÑŽÑ€Ñ ‚ КостромР° спайс Купить Спайс НовомосРºÐ¾Ð²ÑÐºÐµ купить Шишки СтрежевР¾Ð¹ Купить Гашиш ДальнегР¾Ñ€ÑÐº Купить lsd в Холмск ЗакладкР¸ гашиш в Саянске купить Хмурый Элиста Купить морфий ÐšÐ°Ð»Ð°Ñ‡Ð¸Ð½Ñ Ðº Грибы сочи ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси метро Бошки в Рошале лизергиР½Ð¾Ð²Ð¾Ð¹ кислоты диэтилаР¼Ð¸Ð´ правильР½Ð¾ курить гашиш ЗакладкР¸ шишки ак47 в ГурьевсРºÐµ из чего сделан амфетамР¸Ð½ купить Амфа Ð‘ÐµÐ»Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ Ðº Купить Айс ÐŸÑ€Ð¸Ð²Ð¾Ð»Ð¶Ñ Ðº Как в торе найти закладкР¸ экстази купить ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº Натрия ОксибутР¸Ñ€Ð°Ñ‚ в Москве торч ру феназепР°Ð¼ Где можно купить трамадоР» героин купить закладкР° Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ кристалР»Ñ‹ соль Ð¿Ð¾ÐºÑƒÐ¿Ð°Ñ‚Ñ Œ купить МЁД Сухой Лог купить Спайс Ð—Ð°Ð¾Ð·Ñ‘Ñ€Ð½Ñ ‹Ð¹
IP:141.101.132.235  2018-03-06 08:28:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.