"Үндэсний соёмбо" хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав: Цэцийн шийдвэрийн дагуу Чингэлтэйн нөхөн сонгууль дахих ёстой

2009/11/05
Share |
Хүмүүс:

Шороон vхэр жилд нийслэлийн Чингэлтэй дvvргийнхний буян хишиг дvvрэн байна. Энэ жил Чингэлтэйчvvдийг намууд ивээж шуудай нvvрс, ноолууран цамц, 20 мянгатын дэвсгэртээр мялаах vйл явдал нэгээр тогтохгvй бололтой.

Учир нь УИХ-ын 76 дахь отгон гишvvнээр сонгогдон тангаргаа өргөсөн Даш.Зоригт гишvvний бvрэн эрхэд харшлах шийдвэрийг Vндсэн хуулийн цэц өчигдөр болсон дунд суудлын хуралдаанаараа гаргалаа. Vндэсний шинэ нам сонгуульд өрсөлдөх хvсэлт гаргасныг Сонгуулийн Ерөнхий хороо хvлээж авахаас татгалзаж, бvртгэлээс хассан. Тус намыг 2008 оны сонгуулийн тайлангаа өгөөгvй гэсэн шалтгаанаар хассан юм. СЕХ УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баримтлан дээрх шийдвэрийг гаргасан байна. Өчигдөр хуралдсан Цэцийн хуралдаанаар сонгуулийн хуулийн дээрх агуулга бvхий заалт Vндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гарав. Сонгуулийн тухай хууль VШН-ын нэр дэвшигч болон тус намыг дэмжиж байсан сонгогчдын эрхийг бvдvvлгээр зөрчсөн тухай гомдлыг иргэн Б.Лхагважав цэцэд гаргасан юм.

Чингэлтэй дvvргийн нөхөн сонгуулиар намууд нэгдэж, сэм хуйвалдан хууль ёсыг хууль бус болгох vйлдэл эхлэлээсээ төгсгөл хvртэл vргэлжилсэн. Өнгө, мөнгө, эрх мэдлээр бярдсан нөхөн сонгуульд эрх баригч МАХН, АН-ын удирдлагууд тохирч нэр дэвшигчээ "золигт гаргах", "cop залах" vйлдлийг эрээ цээргvй хийж байв. Vvгээр зогсохгvй сонгуульд өрсөлдсөн жижиг намуудыг ялихгvй шалтгаанаар "жийх" мэх хийсэн нь өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр гэдэг явдал боллоо. Энэ талаар "Vндэсний соёмбо" хөдөлгөөний тэргvvн Б.Лхагважавтай ярилцлаа.

-Та цэцэд ямар асуудлаар гомдол гаргасан юм бэ?
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.3.6 дугаар заалт Vндсэн хуулийг таван зvйлээр зөрчиж байна хэмээн гомдол гаргасан юм. Хамгийн гол нь намуудыг өмнөх сонгуулийн тайлан гаргаж өгөөгvй тохиолдолд дараагийн сонгуульд бvртгэх эрхийг хасах заалт юм.

-Цэц хэрхэн шийдвэрлэв?
-Дээрх заалт Vндсэн хууль зөрчсөнийг тогтоосон шийдвэр гарлаа. Эцэг хуулийн 16.9, 16.10-т иргэний сонгох сонгогдох эрх, намын харъяаллаар ялгаварлан гадуурхагдахгvй байх эрхийг тодорхой заасан. Эдгээр заалтыг зөрчсөн байна.

Энэ заалтаас болж VШН, Бvгд найрамдах нам сонгуульд оролцох эрхээ хасуулсан. Иймд Чингэлтэй дvvргийн нөхөн сонгууль хууль бус болсон гэсэн vг vv?
-Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн хууль дахь Vндсэн хууль зөрчсөн заалтыг баримтлан намуудын сонгох, сонгогдох эрхийг хассан. Vндсэн хууль зөрчсөн хуулийг баримталсан учир эрхээ хасуулсан гурван намын эрхийг төр сэргээх ёстой. Ийм учраасУИХ нөхөн сонгуулийг дахин зарлах ёстой.

-Нэр дэвшигч Д.Зоригт гишvvний тангаргаа өргөчихсөн шvv дээ?
-Сонгуулийг дахин явуулахаас өөр аргагvй. Анхнаасаа vйлдэл нь буруу байсан тул тангараг өргөсөн эсэх хамаагvй. Заавал засч залруулах ёстой. Машины дугуй хагарсан байхад нөхчихөөд явдаг. Тэр чигээрээ цааш явж болдоггvй биз дээ. Vндсэн хуульд харшилсан хуулийг засч залруулах нь ардчиллын vнэт зvйл. УИХ нөхөн сонгууль явуулах эсэх асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Хэлэлцээгvй тохиолдолд цэцийн их суудлын хуралдаан дунд суудлын хуралдааны шийдвэрээ баталгаажуулна.

-Нөхөн сонгууль зарлах асуудлаар УИХ-д хэн хандах ёстой вэ?
-Хохирсон намын гишvvд болон иргэн хэн ч энэ асуудлыг УИХ-д өргөн барьж болно. Төр иргэдийнхээ эдийн засаг, улс төрийн эрхийг хангах ёстой. Иргэнийхээ хөндөгдсөн эрхийг сэргээх нь төрийн vvрэг байдаг.

-Дээрх намууд тайлангаа өгөөгvйгээс эрхээ хасуулсан. Тайлангаа буруу өгсөн бол ямар хариуцлага хvлээх вэ?
-Сонгуулийн тайлан өгөөгvй гэсэн шалтгаар гурван намыг сонгуулийн бvртгэлээс хассан. Нөгөө намууд тайлан өгсөн боловч тайлан нь хуурамч байвал хасна гэсэн заалт сонгуулийн хуульд байхгvй. Хуурамч тайлан өгөх нь өгөөгvйгээсээ илvv гэмт vйлдэл. Ардчилсан нам зургаан тэрбум 200 сая төгрөг зарцуулсан гэж тайлагнасан байв. Харин МАХН 943 сая төгрөг зарцуулсан гэжээ. Энэ тайлан бодит байдлаас зөрсөн нь хэнд ч ил байгаа биз дээ. Энэ мөнгийг 76 гишvvнд хуваавал нэг гишvvн 11.5 сая төгрөг зарцуулсан гэж тайлагнасан байна. Бодит зардлаас 50-100 дахин бага тоо.

-СЕХ тайланг хянаж шалгах боломж бий юу?
-Аудитын байгууллага шалгах ёстой. Манай улсад шалгах эрх зөвхөн цагдаагийн байгууллагад байдаг. Хуурамч тайлангаар дараагийн сонгуулийн эрхээ авч болохгvй. Vvнийг З.Алтай гишvvн овжин ашигласан байна. Тэрээр 11.5 сая төгрөг сонгуульд ашигласан гэж тайландаа өгvvлсэн байв. Энэ нь З.Алтай гишvvнийг шалгах юм бол МАХН-ыг шалга гэсэн vг. Иргэдээ залж, чиглvvлж байгаа нам хуурамч тайлан гаргаж болохгvй шvv дээ.

-Тайлан гаргаж өгөөгvй намуудыг торгох заалт байдаг юм билээ. Тайлангаа өгөөгvй дээрх намуудыг торгосон болов уу?
-Тайлан гаргаж өгөөгvй тохиолдолд 800 мянгаас нэг сая төгрөгөөр торгох ёстой. СЕХ намуудыг торгуулах гомдлыг шvvхэд гаргасны дагуу шvvхийн шийдвэрээр торгууль ногдуулдаг. Гэтэл 2008 оны сонгуулиас өнөөг хvртэл нэг ч нам эвслийг торгох хvсэлтийг СЕХ шvvхэд өгөөгvй байна лээ. СЕХ өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээгvй атлаа, өөрсдийн vзэмжээр нам эвслийг бvртгэлээс хасах аргыг зориуд хэрэглэсэн.

-УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрсдийн баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг юу гэж тайлбарлаж байх юм?
УИХ-ын гишvvн Ж.Сvхбаатар, Б.Чойжилсvрэн нар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Тэд сонгуулийн тайланг сонгуулийн биелэлтийн мөнгөн хэлбэр гэж тайлбарласан. Биелэлтийн хэлбэр сонгох, сонгогдох хэлбэрийг баталгаажуулдаг. Мөнгөн хэлбэр нь өөр агуулгатай. Нягтлан бодох бvртгэлийн тухайд мөнгөн хэлбэр гэж ярьж болох юм. УИХ-ын гишvvд хуулийг эрх зvйн алдаатай тайлбарлаж байгаа нь парламентыг ямар хvмvvс бvрдvvлж байгааг харуулж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop êóïèòü ýêñòàçè â ïñêîâå íà Спайс ру сайт закладкР¸ магнитоР³Ð¾Ñ€ÑÐºÐ° Купить БеленькР¸Ð¹ Бузулук Ð“Ð¾Ð²Ð¾Ñ€Ð¸Ñ‚Ñ Œ по цыганскР¸ ЗакладкР¸ стаф в Талице Трип репорт экстази МосковсРºÐ¸Ð¹ завод КристалР» | ÐšÐ¾Ð½Ñ‚Ð°ÐºÑ‚Ñ ‹ Купить закладкР¸ спайс россыпь в Пушкине ñîëü çàêëàäêè áåëãîðîä купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ во Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ €Ðµ Скачать jabber с otr шифроваР½Ð¸ÐµÐ¼ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в РыбинскРµ Зайти в обход на легал рц Купить трамадоР» в Озёрск Опиаты в чем ÑÐ¾Ð´ÐµÑ€Ð¶Ð°Ñ ‚ся Как сушить Ð¼ÑƒÑ…Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ ‹ Самый опасный в мире наркотиРº ñîëè çàêëàäêàìè âëàäèâîñòîê Героин в МакаровРµ Купить закладкР¸ лирика в Туймазы Анализ мочи на каннабиР½Ð¾Ð¸Ð´Ñ‹ Купить Орех Анапа МефедроР½ из чего делают Стихи лехи никоновР° ЗакладкР¸ экстази в Великом Луки-1 ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ð–Ð¸Ð³ÑƒÐ»Ñ‘Ð²Ñ ÐºÐµ çàêëàäêà ñîëè âî âëàäèìèðå Способ полученР¸Ñ эфедринР° Купить Орех Малмыж Купить КристалР» Апатиты Экстази купить в курске Триган д глюки Как открыть сайты onion Список запрещеР½Ð½Ñ‹Ñ… сайтов Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в КузнецкРµ
IP:91.204.14.138  2018-01-18 16:16:04
logertop ДомодедР¾Ð²Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy - UPS Rubuybuy отзывы Купить закладкР¸ трамадоР» в Ковдоре купить онлайн Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ в Тарко-Са
IP:185.252.187.169  2018-08-19 07:20:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.