Үзэгчдэд таалагддаг памперсны реклам

2009/11/06
Share |
Хүмүүс: Солонго |  Ч Ундрал | 
Үзэгчдэд таалагддаг памперсны реклам

Телевизийн рекламнуудыг төрөл зүйлээр нь ангилвал эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живхний реклам голлох байрыг эзэлдэг гэдэг. Энэ төрлийн рекламанд пүүс компаниуд чамгүй анхаарч, олны танил хүмүүс нүүр царай нь болох нь цөөнгүй. Ямар сайндаа л "Эра" төвийн фото модель Мөнхжаргалыг анхилуун үнэртэй ариун цэврийн хэрэглэлийн рекламанд тоглосны дараа сахилгагүй залуус эвгүй үнэр танартайгаар нь дуудан уйлуулах шахаж байсан удаатай. Харин рок попын хүүхнүүд  хүүхдүүдтэйгээ хамт памперсний рекламанд тоглох  дуртай юм уу даа? Анх зууны манлай дуучин Сарантуяа бяцхан охинтойгоо хамт живхний өнгө төрхийг тодорхойлж байсан санагдана. Түүнээс хойш сайн ээжүүд дэлгүүрээс Сараа эгч, бяцхан Хулан хоёрын памперсыг л хайн эрэл сурал болж байсан гэдэг. Дараа нь хийлч бүсгүй Дэлгэрцэцэг хүүхэдтэйгээ энэ салбарт хөл тавьсан бол тун саяхнаас жүжигчин, дуучин Ундрал, дуучин Солонго нар хүч түрэн орж ирлээ. Телевиз болгон дээр дуучин хоёр бүсгүй завгүй памперс магтаж, үзэгчид бүүр залхсан шинжгүй үр хүүхдийх нь хөөрхнийг гайхан өхөөрдөн суух болсон гэнэ шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.