ШАДАР САЙД ДОНГОДОВ

2009/11/06
Share |
Хүмүүс:
ШАДАР САЙД ДОНГОДОВ

Америк сургуулийн удирдлагууд хууль тогтоомжийг үл тоолоо. Гахайн томуу өвчин дэлгэрээд байхад сургуулиа хаалгүй сургалтаа явуулсаар байгаа сургууль бол зайсан дахь америк сургууль. Монгол улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа хирнээ монгол улсын хууль тогтоомж бидэнд хамаагүй гэж том толгой гаргасан энэ сургуулийн удирдлагууд шадар сайдад хэлэхдээ манай сургуулийн хичээлийн хөтөлбөр монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс тэс өөр олон улсын стандарт программын дагуу хичээллэдэг. Бид магадлан итгэмжлэлээ хадгалж байхын тулд сурагчид маань тодорхой хичээлүүдийн тодорхой хувийг ангидаа үзсэн байх ёстой юм. өндөржүүлсэн бэлэн байдлын үед танай улсын тв үүдээр заах хичээлүүд манай сургалтын хөтөлбөрт огт нийцэхгүй. Өөрөөр хэлбэл сургууль хаасан тохиолдолд сурагчид маань сургууль төгсөх болзлыг хангахгүй болчих учраас хичээлээ үргэлжлүүлмээр байна. Сургалтаа түр хугацаанд ч гэсэн зогсоомооргүй байна гэж хэлжээ.

Харин УОК-ын дарга шадар сайд өнөөгийн нөхцөл байдлын талаар олон улсын сургуулийн удирдах зөвлөлийн дарга Шейн розенталд тодорхой танилцуулаад гамшигийн тухай хуулийн заалтыг хэлж өгч энэ нөхцөл байдалд ганцхан сургуулийг ялган хичээллүүлэх нь зохимжгүй гэжээ. Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгуулага, амьдарч байгаа иргэд манай улсын хуулийг даган мөрдөх ёстой. Тэр хүмүүсийн амь нас эрүүл мэндийг манай улс хариуцна. Ийм болохоор сургуулиа хаах учиртайг тэдэнд хэлсэн байна. Хэрвээ та бүхэн зөвшөөрвөл танай сургуулийн сурагчдад зориулан 1 тв сонгон хичээл заах асуудлыг зохион байгуулж болох юм гэсэн байна. Бүх сургуулиуд үүд хаалгаа хаасан энэ цаг үед ганцаараа том толгой гарган боловсролын сайдын тушаалыг үл тоосон гадны энэ сургуулийн удирдлагууд шадар сайдтай уулзахдаа ч хичээлээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж сургуулиа хаая гэж тодорхой хариулт өгсөнгүй. Энэ уулзалтын дараа тэднээс ярилцлага авах гэсэн боловч зөвхөн дүрсээ авахуулж яриа өгөхөөс илт цааргалаа. Олон улсын сургуулийн удирдлагууд үнэхээр том толгойтой юм

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.